Асуултын булан
◼ Цуглааныг үр өгөөжтэй болгоход хүн бүр хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ?
Ахлагчид, туслах үйлчлэгчид цуглааны ихэнх хөтөлбөрийг хөтлөн явуулдаг учир цуглаан үр өгөөжтэй болох эсэх нь тэднээс шууд шалтгаалдаг гэж зарим хүн бодож болох юм. Гэхдээ цуглааныг сонирхолтой, ач тустай явуулахад бүх хүн хувь нэмэр оруулах учиртай. Дор бүрнээ дараах арван зөвлөгөөг хэрэгжүүлбэл цуглаан маань илүү өгөөжтэй болно.
Урьдаас бэлдээрэй. Урьдаас бэлдвэл хөтөлбөр сонирхолтой санагддаг. Бүгдээрээ бэлдвэл цуглаанд идэвхтэй оролцож, улмаар цуглааны үр өгөөж нэмэгддэг. Тогтмол яваарай. Олуулаа цуглахад урам зориг нэмж, итгэл нэгтнүүдтэйгээ уулзахын чухлыг илүү ойлгодог. Цагтаа ирээрэй. Хөтөлбөр эхлэхээс өмнө суудлаа эзлээд дуу дуулж, залбирахад цуглаанаас илүү их ач тус хүртдэг. Үзэх бүх юмыг авчраарай. Библи болон үзэх бусад хэвлэлийг авчирвал зөвхөн сонсох биш, өөрийнхөөсөө дагуулж хараад гол санааг илүү сайн ойлгодог. Анхаарал бүү сарниулаарай. Урдуур суувал анхаарал сарних нь бага байдаг. Ер нь, шивнэж ярих, ариун цэврийн өрөө рүү явах зэрэгт хэн хүний анхаарал сарнидаг. Идэвхтэй оролцоорой. Олон хүн оролцож, хариу тайлбар хэлэхэд бие биеийнхээ итгэлээр харилцан урамшиж зоригждог. Товч хариулаарай. Товч хариулбал бусдад маань бас хариу хэлэх боломж олддог. Үзэж байгаа сэдвээс халихгүй хариулаарай. Даалгавраа биелүүлээрэй. Дэлгэрүүлэгчийн сургуулийн даалгавар биелүүлэх юм уу Үйлчлэх цуглааны хөтөлбөрт оролцох бол урьдаас сайн бэлдээд дасгал хийн давтаж байгаарай. Даалгавраа өөрөө биелүүлж байхыг бодоорой. Бусдыгаа магтаарай. Итгэл нэгтнүүдийнхээ хүчин чармайлтыг үнэлдгээ хэлээрэй. Бидний магтаал тэдэнд маань урам зориг нэмж, хойшдоо ч сайжрах хүсэл төрүүлнэ. Бие биедээ цаг гаргаарай. Итгэл нэгтнүүдийнхээ мэндийг мэдэж, цуглааны өмнө, дараа сүнслэг сэдвээр яриа өрнүүлбэл цуглаанаас илүү үр ашиг хүртэж, хурлын уур амьсгал таатай болдог.