Еховад талархлаа илүү их өргөцгөөе
1. Ямар журам мөрдөж «ЭЗЭНд талархлыг элбэгээр өргөх» боломжтой болж байна вэ?
1 Өнгөрсөн гурван сараас эхлэн шинэ журам мөрдөж эхэлсэн. Үүний ачаар дэлгэрүүлэгчид 3, 4-р сард юм уу дүүргийн харгалзагчийг жилд хоёр удаа эргэлт хийх сард 30 цагийн норм биелүүлж туслах эхлэгчээр үйлчлэх боломжтой болсон. Дүүргийн харгалзагчийн эргэлт сарын сүүлд эхлээд дараа сарын эхээр дуусаж таарвал аль нэг сард нь туслах эхлэгчээр үйлчилж болно. Дүүргийн харгалзагч байнгын болон тусгай эхлэгчидтэй хийх уулзалтад туслах эхлэгчээр үйлчлэх бүх хүн эхнээс нь дуустал сууна. Энэ нь 50 цаг дэлгэрүүлж чадахааргүй бол жилд дөрвөн удаа 30 цаг дэлгэрүүлж туслах эхлэгчээр үйлчлэн «ЭЗЭНд талархлыг элбэгээр өргөх» боломжтой гэсэн үг (Дуу. 109:30; 119:171).
2. Дүүргийн харгалзагчийн эргэлтийн үеэр туслах эхлэгчээр үйлчилбэл ямар ач тус хүртэх вэ?
2 Дүүргийн харгалзагчийн эргэлтийн үеэр: Дүүргийн харгалзагчийн эргэлтийн үеэр илүү олон хүн туслах эхлэгчээр үйлчилж дүүргийн харгалзагчтай дэлгэрүүлэн хамтдаа зоригжих сайхан боломжтой боллоо (Ром 1:11, 12). Эргэлтийн үеэр туслах эхлэгчээр үйлчлэх олон хүн ажлаасаа нэг өдрийн чөлөө авч харгалзагчтай дэлгэрүүлэх байх. Ажлын таван өдөр ажилладаг дэлгэрүүлэгчид дүүргийн харгалзагчаас хагас бүтэн сайнд хамт дэлгэрүүлэх эсэхийг нь асуугаарай. Мөн тэрчлэн туслах эхлэгчид ч байнгын болон тусгай эхлэгчдийн цуглаанд суух болсон нь ямар сайхан хэрэг вэ!
3. Дурсах цуглааны улирал бол туслах эхлэгчээр үйлчлэхэд таатай үе гэхийн учир юу вэ?
3 3 болон 4-р сард: Дурсах цуглааны улирлын аль нэг сард 30 цагийн норм биелүүлж туслах эхлэгчээр үйлчилж байсан хүмүүс одоо «магтаалын тахилыг» хоёр дахин их өргөх боломжтой боллоо! (Евр. 13:15). 3 болон 4-р сар бол туслах эхлэгчээр үйлчлэхэд таатай сайхан үе юм. Бид жил бүр хүмүүсийг Дурсах цуглаанд урих кампанит ажилд оролцдог. Мөн Дурсах цуглааны улиралд олон хүн үйлчлэлээ өргөжүүлэн дэлгэрүүлдэг учир тэдэнтэй танилцаж дотносох боломж бүрддэг. Дурсах цуглааны дараа уг цуглаанд ирсэн хүмүүсийн сонирхлыг нь дэмжиж, тусгай илтгэлд урьдаг. Та энэ боломжийг ашиглаж зүрхээ бэлдэн, туслах эхлэгчээр үйлчлэх үү? (Лук 6:45)