Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 13/7 х. 7
  • Асуултын булан

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Асуултын булан
  • Христиан үйлчлгл 2013
  • Ижил төстэй материал
  • Баптисм хүртэх хүмүүстэй хийх төгсгөлийн ярилцлага
    Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Сайн мэдээ тунхаглагчид
    Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Хавсралт
    Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Баптисм хүртэхийн ач холбогдол
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
Илүү дэлгэрэнгүй харах
Христиан үйлчлгл 2013
хү 13/7 х. 7

Асуултын булан

◼ Баптисм хүртэх хүсэлтэй дэлгэрүүлэгч цуглаанд хэр тогтмол ирж, хэр их дэлгэрүүлдэг байх ёстой вэ?

Баптисм хүртэнэ гэдэг бол хүний амьдралын хамгийн чухал алхам юм. Тэгэхлээр баптисм хүртэхийг хүсэгч нь Бурхны шаардлагыг зохих хэмжээнд ойлгосон байх шаардлагатай. Түүнээс гадна Бурхны шаардлагын дагуу амьдрахаар шийдсэнээ харуулж байх учиртай.

Христианууд хамтдаа цуглахаа умартахгүй байх тушаалтай учраас баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч хурлын бүх цуглаанд тогтмол ирж хэвшсэн байх учиртай (Евр. 10:24, 25). Ер нь цуглаан дээр хариулж, идэвхтэй оролцдог байх хэрэгтэй. Шаардлага биш ч гэлээ, Дэлгэрүүлэгчийн сургуульд орсон байвал сайн.

Түүнээс гадна сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ажлыг христиануудад даалгасан учир дэлгэрүүлэгч баптисм хүртэхээсээ өмнө тогтмол дэлгэрүүлдэг байх ёстой (Мат. 24:14; 28:19, 20). Баптисм хүртэхээсээ өмнө хэдэн сар дэлгэрүүлсэн байх шаардлагатай вэ? Дэлгэрүүлэх ажилд сар бүр идэвхтэй оролцохоор бат шийдсэнээ харуулаад багагүй хугацаа өнгөрсөн байх учиртай (Дуу. 78:37). Дэлгэрүүлэгч болоод их удаж байж баптисм хүртэх шаардлага хангадаг гэсэн үг биш. Хэдхэн сар ч байж болох юм. Хэдэн цаг дэлгэрүүлдэг байх шаардлагатай вэ? Энэ талаар нарийн дүрэм байхгүй. Дэлгэрүүлэгч бүрийн амьдрал ахуй өөр өөр байдгийг ахлагч бодож үзээд ухаалаг, дүн нуруутай байх учиртай (Лук 21:1–4).

Ахлагчид (эсвэл ахлагч цөөтэй хуралд үйлчилдэг туслах үйлчлэгчид) баптисм хүртэхийг хүссэн хүнтэй уулзахдаа хүн бүр өөр өөр байдгийг санан дэлгэрүүлэгчийг баптисм хүртэх эсэхийг шийдэхдээ ухаалаг байх хэрэгтэй. Дэлгэрүүлэгчийг Еховагийн Гэрч байхыг чин сэтгэлээсээ хүсэж, Еховагийн байгууллагад нэгдэн дэлгэрүүлэх ажилд оролцох завшаанаа эрхэмлэж байгаагаа харуулаасай гэж ахлагчид хүсэх биз ээ. Тэд дэлгэрүүлэгчийг сүнслэгээр арай төлөвшөөгүй байгааг, баптисм хүртсэн туршлагатай дэлгэрүүлэгчийн хэмжээнд хүрээгүй байгааг ойлгодог. Дэлгэрүүлэгчийг баптисм хүртэх арай болоогүй гэж ахлагчид үзвэл үүнийгээ Библиэс тайлбарлан эвтэйхэн хэлж, сүнслэгээр өсөхөд нь тусламж үзүүлэх хэрэгтэй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах