Зөнчдийг дууриагтун—Мика
1. Мика ямар асуултыг бодсон байж болох вэ? Тунхаглах ажил нь дэмий хоосон байгаагүй гэхийн учир юу вэ?
1 «Энэ завхарсан тогтолцооны төгсгөл хэзээ болох юм бол?». Зөнч Мика израиль, иудагийн хаант улсын эсрэг Еховагийн шүүх мэдээг тунхаглаж байхдаа ийн бодож байсан биз ээ. Гэвч тунхаглах ажил нь дэмий хоосон байгаагүй юм. МЭӨ 740 онд Микаг амьд байхад Самарийн талаар айлдсан Еховагийн үг биелсэн (Мика 1:6, 7). Хожим нь МЭӨ 607 онд Иерусалим устгагдсан (Мика 3:12). Еховагийн шүүх цагийг хүлээнгээ бид Микаг хэрхэн дууриаж болох вэ?
2. Еховагийн өдрийг хүлээнгээ хэрхэн тэвчээртэй байх вэ? Яагаад?
2 Тэвчээртэй байгаарай: Мика: «Миний хувьд, би ЭЗЭНийг хүлээн харуулдах болно. Би авралынхаа Бурханыг хүлээнэ» гэж хэлдэг (Мика 7:7). Мика зүгээр сууж хүлээгээгүй нь ойлгомжтой. Еховад зөнчөөр үйлчлэн завгүй байсан. Еховагийн өдрийг хүлээнгээ бид «ариун байдал ба сүсэглэлийн» үйл хэрэгт оролцох ёстой (2 Петр 3:11, 12). Ехова хүмүүст гэмших хугацаа олгон тэвчээртэй ханддаг (2 Петр 3:9). Тиймээс бид Бурхны сануулгыг анхаарч тэвчээртэй байсан зөнчдийг дууриадаг (Иак. 5:10).
3. Еховагийн ариун сүнсийг гуйх ёстойн учир юу вэ?
3 Еховагийн хүчинд найдаарай: Мика хэцүү даалгавар авсан ч биелүүлэх хүчийг Ехова өгнө гэж найдаж байсан (Мика 3:8). Ехова бидний хэр чадлыг мэддэг учраас өөрийнх нь хүчинд найдахыг Үгээрээ дамжуулан уриалдаг. Ядарсан хүмүүст Ехова харамгүйгээр хүчээ өгч үүрэг хариуцлагаа биелүүлэх чадвартай болгодог (Дуу. 84:5, 7; Ис. 40:28–31). Ехова өөрт нь үйлчлэх хүч өгдгийг та өөрийн биеэр үзсэн үү? Та хүчирхэг ариун сүнсийг нь гуйн байнга залбирдаг уу? (Лук 11:13).
4. Микагийн амьдрал өнөөгийн бидэнд ямар сайхан жишээ болдог вэ?
4 Мика насан туршдаа Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхийг эн тэргүүнд тавьж байсан. Ёс суртахууны хувьд завхарсан хүмүүсийн дунд амьдарч байсан ч үнэнч байхаар бат шийдсэн байсан. Бидний ч үнэнч эсэх өдөр бүр соригддог. «Үүрд мөнх өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэр дотор алхана» гэсэн бат шийдвэртэй байцгаая (Мика 4:5).