Оршил үгийн жишээ
«Чухал асуултынхаа хариуг хаанаас олох вэ?»
Танилцуулгаа айлын хүнд өгөөд «Сайн байна уу? Бид дэлхий дахинд болж байгаа аянд оролцож яваа юм. Энд их чухал мэдээлэл байгаа» гээрэй.
Хүнгүй айлд үлдээх бол харагдахааргүй газар тавиарай. Болж өгвөл битгий нугалаарай.
Айлын хүн ярилцахыг хүсвэл танилцуулгын нүүрэн дэх гурван асуултын талаарх үзэл бодлыг нь сонирхоорой. Танилцуулгаа нээгээд Дуулал 119:144, 160-г үзүүлнэ. Библиэс асуултынхаа хариуг олоход тустай Вэб сайтын тухай бичсэн байгааг хэлнэ. «Библи судлахын учир юу вэ?» гэдэг видеог жишээ болгон үзүүлж ч болно. Явахаасаа өмнө, танилцуулгын арын хуудсан дахь гурван асуултын алийг нь сонирхож байгааг асууна. Сонгосон асуултынх нь тухай Библид юу гэж байдгийг дараа ирэхдээ jw.org-оос үзүүлнэ гэж хэлнэ. Дараа уулзахлаараа ХЭВЛЭЛ > НОМ, ТОВХИМОЛ гэсэн хэсгээс «Библийн сургаал» ном юм уу өөр тохирох хэвлэл үзүүлж ярилцана.
Бүсийн чуулганы урилга тарааж байгаа бол айлын хүнд танилцуулга өгөхдөө урилгаа бас өгөөд «Таныг олон нийтэд нээлттэй арга хэмжээнд бас урьж байна» гээрэй.
Харуулын цамхаг 7–9 сар
Хагас, бүтэн сайнд «Харуулын цамхаг» сэтгүүл өгөхөөр бол «Танд сэтгүүлийнхээ шинэ дугаарыг өгье. Энэ дугаарт тамхинаас гарах аргын тухай бичсэн байгаа» гэж хэлээрэй.