Дэлгэрүүлэхдээ яарах сэтгэлтэй байхын тулд яах хэрэгтэй вэ?
Энэхүү тогтолцооны төгсгөлийг эсэн мэнд давахад яарах сэтгэлтэй байх нь чухал. Дараах сануулгыг анхаарч улам их яарах сэтгэлтэй байцгаая.
Хаанчлалын тухай байнга залбираарай (Мат. 6:10).
Библийг өдөр бүр уншиж, зүрхээ хамгаалаарай (Евр. 3:12).
Цагаа ухаалаг ашиглаарай (Еф. 5:15, 16; Флп. 1:10).
Хаанчлал руу хамаг анхаарлаа хандуулаарай. Ертөнцөд бүү татагдаарай (Мат. 6:22, 25; 2 Тим. 4:10).
Библийн зөгнөлийг биелж байгааг анхааран сонор сэрэмжтэй байгаарай (Марк 13:35–37).
Яарах сэтгэлтэй байвал хараахан дуусаагүй байгаа ажилд бүрэн дүүрэн оролцохоор сэтгэл шулуудна! (Иох. 4:34, 35)..