Шинэ гарын авлага
Дэлхий даяар олон сая хүн «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн Хэвлэлийн Товъёг»-ийг үр дүнтэй ашигладаг. Энэ товъёг их мэдээлэл агуулдаг учраас цөөхөн хэлээр хэвлэгдсэн. Тиймээс «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах»-ыг 170 гаруй хэлээр гаргахаар бэлдэж байна. 2 000 оноос хойш гарсан хэвлэлүүдийг «Судалгааны лавлах»-д оруулж байгаа. «Судалгааны лавлах»-ыг «Товъёг» гарсан хэлээр хэвлэхгүй. Гэхдээ «Харуулын цамхаг номын сан», «Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН»-д электрон форматаар оруулна. «Судалгааны лавлах»-ын тусламжтайгаар Библитэй холбоотой асуултын хариу эсвэл хувьдаа хэрэгтэй мэдээлэл хайх, гэр бүлийн хичээл, цуглаандаа бэлдэж болно.