БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Тэвчээртэй хүлээгтүн
Та Бурхны Хаант төрийг ирэхийг хэр удаан хүлээж байна вэ? Хүнд бэрхийг үзэж туулж байгаа ч тэвчээртэй хүлээж байна уу? (Ро 8:25) Христийн зарим дагалдагчийг үзэн яддаг, зүй бусаар харьцдаг, шоронд хорьдог. Бүр амь насанд нь заналхийлдэг. Зарим маань архаг өвчтэй, өндөр насыг насалж байна.
Сорилт тулгарсан ч тэвчээртэй хүлээхэд юу тус болох вэ? Библиэ өдөр бүр уншиж, эргэцүүлэн боддог бол итгэл бэхэжнэ. Найдварынхаа тухай бодох учиртай (2Ко 4:16–18; Ев 12:2). Еховад хандан залбирч агуу хүчийг нь гуйх ёстой (Лу 11:10, 13; Ев 5:7). Хайр халамжтай Эцэг маань биднийг «бүхнийг баяр хөөртэйгөөр тэвчиж тэсвэрлэхэд» тусалдаг (Кол 1:11).
«БИД «ТЭВЧЭЭРТЭЙ ГҮЙХ» ЁСТОЙ—ШАГНАЛ АВНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ» ГЭСЭН ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
Амьдралд ямар «санамсаргүй тохиолдол» гарч мэдэх вэ? (Но 9:11, ШЕ)
Сорилт тулгарсан үед залбирал хэрхэн туслах вэ?
Еховагийн төлөө урьдынх шигээ ихийг хийж чадахгүй байвал яагаад одоо хийж чадах зүйлээ голлон анхаарах ёстой вэ?
Шагналаа харж амьдраарай
Шагналаа авна гэдэгтээ итгэлтэй байхад юу туслах вэ?