БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Самуелаас авах сургамж
Самуел насан туршдаа Еховад үнэнч байсан. Хүүхэд байхдаа Елигийн хөвгүүд болох Хофни Финехас хоёрыг дуурайн буруу замаар ороогүй (1Са 2:22–26). Самуелыг өсөж торниход Ехова түүнтэй хамт байсан (1Са 3:19). Хөвгүүд нь Еховад үнэнч байгаагүй ч өтөл буурал Самуел Еховад үнэнчээр үйлчилсээр байсан (1Са 8:1–5).
Бид Самуелаас юу сурах хэрэгтэй вэ? Залуу хүн танд ямар саад тулгарч байгааг, сэтгэл санаа тань ямар байгааг Ехова сайн ойлгодог гэдэгт итгээрэй. Бурхан эр зориг хайрлана (Ис 41:10, 13). Хэрэв хүүхэд тань үнэнээс холдсон бол Самуелыг санаад тайвшраарай. Самуел ч хөвгүүдээ Еховад үнэнч байлгаж чадаагүй шүү дээ. Харин энэ асуудлыг Еховагийн гарт даатгасан. Бас өөрөө үнэнч байн түүний тааллыг олсон. Хүүхэд тань үнэнч байгаа таныг хараад Еховадаа эргээд ирэх ч юм билүү?
«ТЭДНЭЭС СУРАЛЦЪЯ—САМУЕЛ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
Самуел хүүхэд байхдаа яаж эр зориг гаргасан бэ?
Данни яаж эр зориг гаргасан бэ?
Самуел нас дээр гарсан хойноо ч ямар сайн жишээ үзүүлсэн бэ?
Зөв юмны төлөө тууштай байдаг хүнд Ехова тусалдаг
Даннигийн аав ээж ямар сайн жишээ үзүүлсэн бэ?