БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Хавчигдсан ч баярлагтун
Христийн дагалдагчид хавчигдана гэдгээ мэддэг (Ёох 15:20). Хавчигдаж байгаа хүн зовж зүдэрч, сэтгэл түгшдэг нь үнэн. Гэхдээ энэ бүхнийг тэвчиж байхдаа баяр хөөртэй байх боломжтой (Мт 5:10–12; 1 Пе 2:19, 20).
«БИД ЗОВЛОН ЭДЭЛДЭГ Ч БАЯРЛАДАГ—ХАВЧЛАГА» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
Та Баженов ахын жишээнээс юу сурсан бэ?
Библийг өдөр бүр унших талаар
Итгэл нэгтнүүдээрээ туслуулах талаарa
Үргэлж залбирах талаар
Еховаг магтан дуулах талаар
Итгэл үнэмшлийнхээ тухай бусдад ярих талаар
a Бид шоронд хоригдож буй итгэл нэгтнүүдийнхээ нэрийг дурдаж залбирч болно. Гэхдээ тэдэнд хаягласан хувийн захидлыг салбар хүлээн авч явуулах боломжгүй байдаг.