Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц20 5 сар х. 8-11
  • Өрсөлдөгч хаад эцсийн цагт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Өрсөлдөгч хаад эцсийн цагт
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Ижил төстэй материал
  • «Умард зүгийн хаан» эцсийн цагт
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Ехова «удахгүй болох ёстой юмсыг» илчилдэг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Өнөөдөр хэн «Умард зүгийн хаан» бэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • «Илчлэл» ном Бурхны дайснуудын тухай юу өгүүлдэг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
хц20 5 сар х. 8-11

Өрсөлдөгч хаад эцсийн цагт

Энэ хүснэгтэд дурдсан зарим зөгнөлд нэг цаг үед болсон хэд хэдэн үйл явдлыг дүрсэлсэн. Бид «төгсгөлийн цаг үед» (ШЕ) амьдарч байгааг эдгээр зөгнөл олон янзаар баталдаг (Дан. 12:4).

Умард ба Өмнө зүгийн хаадын тухай зөгнөл ба тэднийг таниулах хүснэгт (1870 оноос өнөөдрийг хүртэл).
  • 1-р хүснэгтэд эцсийн цагт давхцаж биелсэн зөгнөлүүдийг харуулав (1870–1918 он). 1914 оноос эцсийн цаг эхэлсэн. Зөгнөл 1: Хүснэгтийн эхэнд долоон толгойтой араатан гарч ирж байна. Дэлхийн I дайны үед араатны долоо дахь толгой шархадсан боловч 1917 оноос эдгэрч, араатан сэхсэн. Зөгнөл 2: Умард зүгийн хаан 1871 онд, Өмнөд зүгийн хаан 1870 онд тус тус тодорхой болсон. 1871 онд тодорсон Умард зүгийн хаан нь Герман юм. Өмнө зүгийн хаан нь эхлээд Их Британи байсан. 1917 онд Англи-Америкийн эзэнт гүрэн Өмнө зүгийн хаан болсон. Зөгнөл 3: 1870-аад оноос Чарлз Расселл ба түүний нөхөд «элч» гэдэг нь тодорхой болжээ. Сайн мэдээ дэлгэрүүлээрэй гэсэн уриалга 1880-аад оны эхээр «Сионы Харуулын цамхаг»-т гарсан. Зөгнөл 4: 1914 оноос ургац хураах цаг эхэлсэн. Зэрлэг өвс буудайнаас ялгарсан. Зөгнөл 5: 1917 оноос төмөр, шавраас бүтсэн тавхай тодорхой болов; 1914–1918 онд дэлхийг хамарсан үйл явдал: дэлхийн I дайн. Еховагийн ард түмэнд нөлөөлсөн үйл явдал: 1914–1918 онд Британи, Герман улс Библи Судлаачдыг шоронд хорив. Мөн 1918 онд АНУ удирдах төвийн ах нарыг шоронд хорив.
    Зөгнөл 1.

    Библийн зүйл: Илч. 11:7; 12:13, 17; 13:1–8, 12

    Зөгнөл: «Араатан» дэлхийгээр хэдэн мянган жил тэнүүчилнэ. Долоо дахь толгой нь эцсийн цагт шархдаж, дараа нь эдгэрнэ. Тэгэхэд «дэлхий даяараа» араатныг дагана. Сатан энэ араатныг ашиглан «үлдсэн хүмүүстэй дайтна».

    Биелэлт: Үерээс хойш өнөөг хүртэлх хугацаанд Еховаг эсэргүүцдэг хүний засгийн газрууд ар араасаа гарч ирсэн. Тэдгээрийн нэг нь Британийн эзэнт гүрэн юм. Дэлхийн І дайны үед энэ улсын хүч суларсан ч АНУ-тай нэгдсэнээр дахин хүчирхэгжжээ. Ялангуяа, эцсийн энэ цагт Сатан улс төрийн тогтолцоог ашиглан Бурхны ард түмнийг хавчиж байна.

  • Зөгнөл 2.

    Библийн зүйл: Дан. 11:25–45

    Зөгнөл: Умард ба Өмнө зүгийн хаад тэмцэлдэнэ.

    Биелэлт: Герман улс нь Британи Америк хоёрын эсрэг тэмцсэн. 1945 онд ЗХУ ба түүний холбоотнууд Умард зүгийн хаан болсон. 1991 онд ЗХУ задрав. Дараа нь Орос ба түүний холбоотнууд Умард зүгийн хаан болов.

  • Зөгнөл 3.

    Библийн зүйл: Ис. 61:1; Мал. 3:1; Лук 4:18

    Зөгнөл: Ехова Мессиагийн Хаант төрийг байгуулахаасаа өмнө «замыг цэвэрлэх» «элчээ» илгээнэ. Тэр «элч» «зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлнэ».

    Биелэлт: Ч. Т. Рассел ба түүний нөхөд Библийн сургаалыг тайлбарлах зорилгоор 1870-аад оноос хичээнгүйлэн судалж эхэлжээ. Бурхны үйлчлэгчид дэлгэрүүлэх шаардлагатайг тэд 1880-аад оноос онцлох болов. Тийм учраас «1 000 дэлгэрүүлэгч хэрэгтэй байна» «Дэлгэрүүлэхээр тослогдсон нь» гэх зэргийн өгүүлэл нийтэлсэн.

  • Зөгнөл 4.

    Библийн зүйл: Мат. 13:24–30, 36–43

    Зөгнөл: Дайсан улаан буудайн талбайд зэрлэг өвс тарина. Тэр нь ургаад буудайг далдална. Ургац хураах цаг болоход зэрлэг өвс буудайнаас ялгарна.

    Биелэлт: 1800-гаад оны сүүлчээс Христийн жинхэнэ ба хуурамч дагалдагчдын ялгаа улам тодорч эхэлсэн. Эцсийн цагт жинхэнэ дагалдагчдыг хурал болгон зохион байгуулж, хуурамч дагалдагчдаас салгасан.

  • Зөгнөл 5.

    Библийн зүйл: Дан. 2:31–33, 41–43

    Зөгнөл: Янз бүрийн металлаас бүрдсэн аварга баримлын тавхай нь төмөр ба шаврын холимог.

    Биелэлт: Шавар нь Британи болон АНУ-ын харьяанд байдаг жирийн иргэд юм. Тэд энэ хоёр улсын төр засгийн эсрэг үйл ажиллагаа явуулж Англи-Америкийн эзэнт гүрний төмөр мэт хүчийг сулруулдаг.

  • 2-р хүснэгтэд эцсийн цагт давхцаж биелсэн зөгнөлүүдийг харуулав (1919–1945 он). Герман улс 1945 он хүртэл Умард зүгийн хаан байсан. Харин Өмнө зүгийн хаан нь Англи-Америкийн эзэнт гүрэн юм. Зөгнөл 6: 1919 онд тослогдсон дагалдагчдыг цэвэршүүлж, хурлыг сэргээсэн. 1919 оноос дэлгэрүүлэх ажил эрчимжиж, одоо ч үргэлжилж байна. Зөгнөл 7: 1920 онд Үндэстнүүдийн Холбоо байгуулагдаж, дэлхийн II дайн эхэлтэл үйл ажиллагаагаа явуулсан. Түүнчлэн: Зөгнөл 1-д гардаг долоон толгойтой араатан байсаар байна. Зөгнөл 5-д гардаг төмөр, шавраас бүтсэн тавхай байсаар байна. 1939–1945 онд дэлхийг хамарсан үйл явдал: дэлхийн II дайн. Еховагийн ард түмэнд нөлөөлсөн үйл явдал: 1933–1945 онд Герман улс 11 000 гаруй Гэрчийг, Британи улс 1 600 орчим Гэрчийг шоронд хорив. 1940–1944 онд АНУ-д 2 500 гаруй удаа Гэрчүүд рүү дайрав.
    Зөгнөл 6.

    Библийн зүйл: Мат. 13:30; 24:14, 45; 28:19, 20

    Зөгнөл: «Буудайг» «агуулахад» хийнэ. «Итгэмжит, ухаалаг боол» «гэрийнхнийг» удирдахаар томилогдоно. «Хаант төрийн тухай ... сайн мэдээг» «дэлхий даяар тунхаглана».

    Биелэлт: Бурхны ард түмнийг удирдах итгэмжит боол 1919 онд томилогдов. Тэр цагаас эхлэн Библи Судлаачид дэлгэрүүлэх ажлаа эрчимжүүлсэн. Өнөөдөр Еховагийн Гэрчүүд 200 гаруй улсад дэлгэрүүлж, Библид үндэслэсэн ном хэвлэлийг 1 000 гаруй хэлээр гаргаж байна.

  • Зөгнөл 7.

    Библийн зүйл: Дан. 12:11; Илч. 13:11, 14, 15

    Зөгнөл: Хоёр эвэртэй араатан дэлхийн хүмүүст хандан «Араатанд зориулж хөрөг бүтээ» гэх бөгөөд «энэ хөрөгт амь оруулна».

    Биелэлт: Англи-Америкийн эзэнт гүрэн Үндэстнүүдийн Холбоог үүсгэн байгуулахад олон улс элсжээ. Тэдний нэг нь Умард зүгийн хаан юм. Гэхдээ зөвхөн 1926–1933 онд гишүүн нь байжээ. Энэ холбоо даян дэлхийд энх тайвныг тогтооно гэдэгт үндэстнүүд итгэж байсан. Түүний дараа байгуулагдсан НҮБ-д ч тийнхүү итгэдэг. Гэвч Бурхны Хаант төрөөс өөр хэн ч энхийг тогтоож чадахгүй.

  • 3-р хүснэгтэд эцсийн цагт давхцаж биелсэн зөгнөлүүдийг харуулав (1945–1991 он). 1991 он хүртэл ЗХУ холбоотнуудтайгаа, түүнээс хойш Орос улс холбоотнуудтай Умард зүгийн хаан болсон. Өмнө зүгийн хаан нь Англи-Америкийн эзэнт гүрэн юм. Зөгнөл 8: Атомын бөмбөгнөөс гарсан мөөгөн утаа Англи-Америкийн эзэнт гүрэн хэр их хохирол учруулсныг илтгэдэг. Зөгнөл 9 : 1945 онд НҮБ Үндэстнүүдийн Холбооны оронд байгуулагдсан. Түүнчлэн: Зөгнөл 1-д гардаг долоон толгойтой араатан байсаар байна. Зөгнөл 5-д гардаг төмөр, шавраас бүтсэн тавхай байсаар байна. Зөгнөл 6,  1945 онд 156 000 гаруй дэлгэрүүлэгч, 1991 онд 4 278 000 дэлгэрүүлэгч. Еховагийн ард түмэнд нөлөөлсөн үйл явдлууд: 1945–1950-аад онд ЗХУ Гэрчүүдийг мянга мянгаар нь Сибирь лүү цөлсөн.
    Зөгнөл 8.

    Библийн зүйл: Дан. 8:23, 24

    Зөгнөл: «Ичгүүргүй, нууц явуулгад гарамгай нэгэн хаан» «асар их хэмжээгээр эвдэнэ».

    Биелэлт: Англи-Америкийн эзэнт гүрэн хүн төрөлхтөнд маш их сүйрэл учруулсан. Жишээлбэл АНУ дэлхийн ІІ дайны үед Англи-Америкийн эзэнт гүрний дайсан дээр атомын хоёр бөмбөг хаяж, хэзээ ч амсаж байгаагүй асар их хохирол учруулжээ.

  • Зөгнөл 9.

    Библийн зүйл: Дан. 11:31; Илч. 17:3, 7–11

    Зөгнөл: «Арван эвэртэй, час улаан өнгөтэй» араатан ёроолгүй нүхнээс гарч ирнэ. Энэ нь найм дахь хаан юм. «Даниел» номд энэ хааныг «хоосролын бузар юм» гэдэг.

    Биелэлт: Үндэстнүүдийн Холбоо дэлхийн ІІ дайны үед идэвхгүй болсон. Дайн дуусахад НҮБ-ыг «тогтоож тавьсан». Бурхны Хаант төрийн хүртэх ёстой алдрыг урьд нь Үндэстнүүдийн Холбоо хүртэж байсан бол, одоо НҮБ хүртэж байна. НҮБ шашин руу дайрна.

  • 4-р хүснэгтэд эцсийн цагт давхцаж биелсэн зөгнөлүүдийг харуулав (өнөөдрөөс Хармагедон хүртэл). Умард зүгийн хаан нь Орос ба түүний холбоотнууд. Өмнө зүгийн хаан нь Англи-Америкийн эзэнт гүрэн. Зөгнөл 10: Дэлхийн удирдагчид «амар тайван, аюулгүй байдал» гэж зарлана. Дараа нь агуу их гамшиг эхэлнэ. Зөгнөл 11: Засгийн газрууд хуурамч шашны байгууллагууд руу дайрна. Зөгнөл 12: Үндэстнүүд Бурхны ард түмэн рүү дайрна. Дэлхий дээр үлдсэн тослогдогсод тэнгэрт гарна. Зөгнөл 13: Хармагедон. Цагаан морь унасан нэгэн ялалт байгуулна. Долоон толгойтой араатан устгагдана; төмөр, шавраас бүтсэн тавхайг нь цохиход аварга баримал нурж унана. Түүнчлэн: Зөгнөл 1, долоон толгойтой араатан Хармагедон хүртэл байна. Зөгнөл 5, төмөр шавраас бүтсэн тавхай Хармагедон хүртэл байна. Зөгнөл 6, өнөөдөр 8 680 000 дэлгэрүүлэгчтэй. Еховагийн ард түмэнд нөлөөлсөн үйл явдлууд: 2017 онд Оросын эрх баригчид Гэрчүүдийг шоронд хорьж, салбарын барилгыг хураан авав.
    Зөгнөл 10, 11.

    Библийн зүйл: 1 Тес. 5:3; Илч. 17:16

    Зөгнөл: Удирдагчид «амар тайван, аюулгүй байдал» гэж тунхаглана. «Арван эвэр» ба «араатан» «янхан» руу дайрч, түүнийг устгана. Дараа нь үндэстнүүд устгагдана.

    Биелэлт: Даян дэлхийд амар тайван, аюулгүй байдлыг тогтоолоо гэж улс үндэстнүүд зарлан тунхаглана. Дараа нь НҮБ-ыг дэмждэг улс үндэстнүүд хуурамч шашны байгууллагуудыг устгана. Энэ нь агуу их гамшгийн эхлэл байх юм. Хармагедоны үед Сатаны ертөнцийг тэр чигээр нь устгахад агуу их гамшиг дуусна.

  • Зөгнөл 12.

    Библийн зүйл: Езе. 38:11, 14–17; Мат. 24:31

    Зөгнөл: Гог Бурхны ард түмэн рүү дайрна. Дараа нь тэнгэрийн элч нар «Бурхны сонгосон хүмүүсийг» цуглуулна.

    Биелэлт: Умард зүгийн хаан бусад засгийн газартай хамтран Бурхны ард түмэн рүү дайрна. Энэ дайралт эхэлсний дараа тослогдогсод тэнгэрт гарна.

  • Зөгнөл 13.

    Библийн зүйл: Езе. 38:18–23; Дан. 2:34, 35, 44, 45; Илч. 6:2; 16:14, 16; 17:14; 19:20

    Зөгнөл: «Цагаан морийг унасан нэгэн» Гогийг цэрэг армитай нь устгаж ялалт байгуулна. «Араатан» «галт нуурт» хаягдаж, аварга баримал бут цохигдоно.

    Биелэлт: Есүс 144 000 захирагч болон тэнгэрийн элч нараас бүрдсэн армитайгаа ирж, эвсэн нэгдсэн үндэстнүүдийг устгаад, Бурхны ард түмнийг аварна. Ийнхүү Сатаны ертөнцийг устгана.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах