NASA Photo
СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!
Дэлхийг захирч чадах тогтвортой засгийн газар бий юү?—Библид юу гэж байдаг вэ?
Хаа сайгүй засаг төрийн тогтворгүй байдал газар авсаар. Харьцангуй амар тайван гэмээр улс орны төр засаг ч улс төрчдийнх нь булхайг илчилсэн мэдээ, сонгуулийн ширүүн өрсөлдөөн, улс төрийн асуудлаар талцан хуваагдах явдал, үймээн самуун зэргээс болж ганхах тохиолдол бишгүй.
Хэзээ ч халагдаж солигдохгүй нэгэн тогтвортой засгийн газрын тухай Библид гардаг. Энэ засгийн газрын талаар та сонссон байж болох юм. Есүс Христийн хэлж өгсөн жишээ залбиралд уг засгийн газрын тухай ийн гардаг.
«Тиймээс ийнхүү залбир. “Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай. Таны Хаант төр захираасай. Таны хүсэл таалал тэнгэрт биелж байгаа шигээ дэлхий дээр биелээсэй”» (Матай 6:9, 10).
Библид энэ Хаант төрийн талаар юу гэж байдаг вэ?
Энэ Хаант төр бол тогтвортой засгийн газар
Уг Хаант төр тэнгэрээс захирдаг.
Есүс энэхүү засгийн газрыг «тэнгэрийн Хаант төр» хэмээсэн (Матай 4:17; 5:3, 10, 19, 20). Тийм учраас тэрбээр: «Миний Хаант төр энэ ертөнцийнх биш» гэж хэлж байсан (Ёохан 18:36).
Энэ Хаант төр хүний засгийн газруудыг хална.
Библид «Тэр нь ... [хүний] бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» гэж байдаг (Даниел 2:44).
Есүс Христ тэргүүтэй энэ Хаант төр хэзээ ч устахгүй.
Библид «Түүний ноёрхол үүрдийн ноёрхол бөгөөд өнгөрөн одохгүй. Түүний хаанчлал нь устахгүй хаанчлал юм» гэж байдаг (Даниел 7:13, 14).
Энэ Хаант төр даян дэлхийд энх тайван, амар амгаланг тогтооно.
Библид «Хүн бүр усан үзмийн модод болон инжир модныхоо сүүдэрт амар тайван тухлан суухад айлган цочоох юмгүй болно» гэж байдаг (Мика 4:4, МБН, 2015).
Илүү ихийг мэдэж аваарай
Есүс дэлхий дээр байхдаа «Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглахад» цаг заваа зориулдаг байв (Матай 9:35). Мөн тэрбээр ийн зөгнөжээ.
«Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана. Тэгээд төгсгөл ирнэ» (Матай 24:14).
Одоогийн байдлаар 240 гаруй улс оронд Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ түгэн дэлгэрч байгаа билээ. Энэ засгийн газрын талаар илүү ихийг, цаашлаад танд ямар ач тустайг мэдэж аваарай.
«Бурхны Хаант төр гэж юу вэ?» гэсэн видеог үзнэ үү.