Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwbq өгүүлэл 46
  • Диавол гэж байдаг уу?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Диавол гэж байдаг уу?
  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Библид юу гэж байдаг вэ?
  • Диаволын талаарх бусад буруу ойлголтууд
  • Сатаныг эсэргүүцвэл тэр зайлна!
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2006
  • Библид юу гэж байдаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2016
  • Есүсийг дуурайн, «Диаволыг эсэргүүцэгтүн»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2008
  • Диаволд байр бүү өгөгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2006
Библитэй холбоотой асуултын хариу
ijwbq өгүүлэл 46

Диавол гэж байдаг уу?

Библид юу гэж байдаг вэ?

Тийм ээ, Диавол гэж байдаг. Тэрбээр «ертөнцийн захирагч» бөгөөд Бурханд тэрсэлсэн хорон муу тэнгэрийн элч юм (Ёохан 14:30; Эфэс 6:11, 12). Библид гардаг дараах нэр болон тодорхойлолтууд Диаволын хэн болохыг илчилдэг.

  • Сатан—«Эсэргүүцэгч» гэсэн утгатай (Иов 1:6).

  • Диавол—«Гүтгэгч» гэсэн утгатай (Илчлэл 12:9).

  • Могой—Библид энэ үгийг «мэхлэгч» гэсэн утгаар хэрэглэсэн (2 Коринт 11:3).

  • Соригч (Матай 4:3).

  • Худалч (Ёохан 8:44).

Муу муухайн бэлгэ тэмдэг биш

Зарим хүн Сатан Диаволыг хүний дотор байдаг хорон муу санаа, хандлага гэж боддог. Харин Библид Бурхан Сатантай ярьсан тухай гардаг. Бурхан төгс учраас өөрийнхөө дотор байдаг хорон муу санаатай ярина гэж байхгүй (Дэд хууль 32:4; Иов 2:1–6). Сатан нүгэлгүй Есүсийг сорьж байсан (Матай 4:8–10; 1 Ёохан 3:5). Тэгэхлээр Библид Диавол гэдгээр хорон муу чанарыг биш, бодитой оршдог нэгнийг хэлдэг байх нь.

Олон хүн Диаволыг бодитойгоор оршин байдгийг үгүйсгэдэгт гайхах хэрэггүй. Яагаад гэвэл Библид Диаволыг зорилгоо биелүүлэхийн тулд хүмүүсийг мэхэлдэг гэж байдаг (2 Тесалоник 2:9, 10). Оршин байгаагаа нуудаг нь хүмүүсийг мэхлэх шилдэг арга нь юм (2 Коринт 4:4).

Диаволын талаарх бусад буруу ойлголтууд

Домог яриа: Диавол бас Люсифер гэдэг нэртэй.

Үнэндээ бол: Зарим Библид Люсифер гэж орчуулсан байдаг еврей үг нь «гялбаат цолмон» гэсэн утгатай (Исаиа 14:12). Хам сэдвээс нь харвал, Вавилоны хаадын угсааг хэлсэн ажээ (Исаиа 14:4, 13–20). Вавилоны хаадын угсаа тасарсны дараа тэднийг дооглон тохуурхаж «гялбаат цолмон» хэмээн нэрлэжээ.

Домог яриа: Сатан бол Бурханд үйлчилдэг яллагч.

Үнэндээ бол: Диавол Бурхны үйлчлэгч биш ээ. Харин ч Бурханд үйлчилдэг хүнийг эсэргүүцэж буруутгадаг (1 Петр 5:8; Илчлэл 12:10).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах