Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwbq өгүүлэл 136
  • Мариа Бурхны эх мөн үү?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Мариа Бурхны эх мөн үү?
  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Библид юу гэж байдаг вэ?
  • «Би бол Еховагийн зарц охин билээ!»
    Итгэлийн жишээ
  • «Тунгаан бодоод сэтгэлдээ хадгалсан»
    Итгэлийн жишээ
Библитэй холбоотой асуултын хариу
ijwbq өгүүлэл 136
Мариа хүү Есүсээ тэвэрсэн байна

Мариа Бурхны эх мөн үү?

Библид юу гэж байдаг вэ?

Үгүй. Мариаг Бурхны эх гэсэн сургаал Библид байдаггүй. Бас Христийн дагалдагчид Мариагa шүтэж, онцгой хүндэтгэл үзүүлэх ёстой гэж Библи заадаггүй. Дараах зүйлүүдийг бодож үзье.

  • Мариа өөрийгөө Бурхны эх гэж хэзээ ч хэлж байгаагүй. Мариаг «Бурхны Хүүг» төрүүлсэн гэж Библид байдаг бөгөөд Бурхныг төрүүлсэн гэж байдаггүй (Марк 1:1; Лук 1:32).

  • Мариаг Бурхны эх эсвэл шүтүүлэх зохистой хүн гэж Есүс нэг ч удаа хэлээгүй. Харин ч Есүсийг төрүүлсэн болохоор жаргалтай хүн хэмээн онцгойлж үзсэн нэг эмэгтэйн үзэл бодлыг засаж «Бурхны үгийг сонсоод сахидаг хүн илүү жаргалтай!» гэж хэлжээ (Лук 11:27, 28).

  • «Бурхны эх», «Теотокос» (Бурхныг төрүүлэгч) гэдэг үг хэллэг Библид байдаггүй.

  • «Тэнгэрийн хатан» гэдэг үг Библид байдаг ч энэ нь Мариаг бус, тэрслүү израйлчуудын шүтдэг байсан охин тэнгэрийг хэлдэг (Иеремиа 44:15–19). Жишээлбэл охин тэнгэр Иштар (Астарте) ба Вавилоны охин тэнгэрийг хэлсэн байж болох юм.

  • Христийн эртний дагалдагчид Мариаг шүтдэггүй байсан. Бас онцгой хүндэтгэл үзүүлдэггүй байжээ. «Тэд шашны гаж бүлэглэлд орохыг эрс эсэргүүцэхээс гадна Мариаг онцгойлон үзэж түүнийг охин тэнгэр болгон шүтэхэд нөлөөлөх вий хэмээн эмээдэг байсан» гэж нэг түүхч тэмдэглэн үлдээжээ («In Quest of the Jewish Mary»).

  • Бурхан мөнхөд оршин байдаг гэж Библид байдаг (Дуулал 90:1, 2; Исаиа 40:28). Бурханд эхлэл байхгүй учраас Бурханд эх байдаггүй гэсэн үг. Тэгээд ч Мариа Бурхныг хэвлийдээ багтааж чадахгүй. Яагаад гэвэл «тэнгэр болон дээд тэнгэр ч гэсэн Таныг багтааж чадахгүй» гэж Библид тодорхой хэлсэн байдаг (Хаадын дээд 8:27).

Мариа «Бурхны эх» биш, харин Есүсийн эх мөн

Мариа иудей хүн байсан бөгөөд Давид хааны удмын хүн байв (Лук 3:23–31). Мариа бат итгэлтэй, чин үнэнч хүн байсан учраас Бурхны тааллыг олжээ (Лук 1:28). Тэгээд Бурхан түүнийг Есүсийн эх болгохоор сонгожээ (Лук 1:31, 35). Иосеф Мариа хоёр Есүсээс гадна өөр олон хүүхэдтэй байв (Марк 6:3).

Мариа Есүсийн шавь болсон тухай Библид байдаг ч өөр нарийн ширийн зүйл байдаггүй (Үйлс 1:14).

Мариаг Бурхны эх гэж зарим хүн яагаад боддог вэ?

Мариаг МЭ IV зууны сүүлээс эхлэн шүтдэг болжээ. Чухам тэр үед католик шашин Ромын эзэнт гүрний гол шашин болсон ажээ. Тиймээс өөр шашинтай байсан олон хүн католик шашинтан болов. Католик шашны сүм Библид байдаггүй Гурвалын сургаалыг заадаг болжээ.

Гурвалын сургаалаас болоод олон хүн Мариаг Бурхны эх гэж үздэг болов. Яагаад гэвэл Есүс Бурхан юм чинь Мариа Бурхны эх байж таарна гэсэн дүгнэлтэд хүрчээ. МЭ 431 онд Эфэс хотын сүмийн зөвлөх Мариаг «Бурхны эх» хэмээн албан ёсоор тунхаглав. Энэ тунхгаас хойш Мариолатри буюу Мариаг онцгойлон шүтэх үзэл дэлгэрчээ. Христийн шашинтай биш байсан хүмүүс Эфэсийн сүмд элсэж Артемис (Ромчуудын хувьд Диана), Исис зэрэг үржлийн охин тэнгэрүүдийг, яваандаа онгон Мариагийн хөрөг, дүрстэй хиймэл шүтээнээр сольсон ажээ.

МЭ 432 онд Пап лам III Сикст Ромд «Бурхны эхийн» хүндэтгэлд зориулсан сүм барих тушаал гаргажээ. Энэ сүмийг төрөлтийн бурхан гэгддэг Ромын охин тэнгэр Лүсинад зориулсан сүмийн ойролцоо барьжээ. Нэг зохиолч энэ сүмийн талаар «Христийн шашин Ромын гол шашин болсны дараа, Агуу Эхийг шүтдэг шашны урсгалыг Мариаг шүтдэг урсгалтай нэгтгэн шүтдэг болсны мөнхийн дурсгал болсон юм» гэжээ («Mary​—The Complete Resource»).

a Мариаг Бурхны эх гэж заадаг Христийн шашны урсгалууд байдаг. Тэд Мариаг «Тэнгэрийн Хатан» эсвэл Теотокос гэж үздэг бололтой. Теотокос гэдэг грек үг нь «Бурхныг төрүүлэгч» гэсэн утгатай ажээ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах