Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwbq өгүүлэл 137
  • Ариун байна гэж яахыг хэлдэг вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ариун байна гэж яахыг хэлдэг вэ?
  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Библид юу гэж байдаг вэ?
  • Төгс бус хүн ариун байх боломжтой юу?
  • Бурханд ариун гэж тооцогддог байсан хүн ариун байхаа болих аюул бий юү?
  • Ариун байх талаарх буруу ташаа ойлголт
  • «Та нар ариун байх ёстой»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
  • Еховаг дуурайн, ариун юмыг эрхэмлэгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2006
  • Агуу хүч гэж юу вэ?
    Библитэй холбоотой асуултын хариу
Библитэй холбоотой асуултын хариу
ijwbq өгүүлэл 137
Мосе шатаж буй бутны дэргэд байна

Ариун байна гэж яахыг хэлдэг вэ?

Библид юу гэж байдаг вэ?

Ариун байна гэдэг нь бузар булай, бохир заваан зүйлээс тусгаар байна гэсэн үг. «Ариун» гэж орчуулдаг еврей үг нь «тусгаар» гэсэн үгнээс гаралтай. Тиймээс аливаа ариун юм нь цэвэр бөгөөд жирийн үед хэрэглэдэг зүйлээс тусгаар, ангид байдаг.

Бурхан бол туйлын ариун Нэгэн. «ЭЗЭНтэй [Еховатайa] адил ариун хэн ч байхгүй» гэж Библид байдаг (1 Самуел 2:2). Тиймээс юуг ариун гэж үзэхийг зөвхөн Бурхан шийдэх эрхтэй.

«Ариун» гэдэг үг Бурхантай холбоотой бүх зүйлд хэрэглэгддэг. Ялангуяа шүтлэгтэй холбоотой зүйлийг өөр зорилгоор хэрэглэдэггүй. Жишээ нь Библид:

  • Ариун газар: Мосег шатаж буй бутны дэргэд зогсож байхад Бурхан түүнд «Чиний зогсож байгаа газар бол ариун газар» хэмээн хэлжээ (Египетээс гарсан нь 3:2–5).

  • Ариун баяр: Эртний израйлчууд Еховаг шүтэхдээ «ариун цугларалтууд» хэмээн нэрлэдэг баяруудыг тогтмол тэмдэглэдэг байв (Левит 23:37).

  • Ариун эд зүйлс: Бурхныг шүтэхэд зориулсан Иерусалимын эртний сүмд байсан зүйлүүдийг «ариун эд зүйлс» гэдэг байжээ (Хаадын дээд 8:4). Эдгээр зүйлд маш хүндэтгэлтэй хандах ёстой байв. Гэхдээ хэзээ ч тэдгээрийг шүтээн болгон ашигладаггүй байсан.b

Төгс бус хүн ариун байх боломжтой юу?

Боломжтой. Бурхан үйлчлэгчдэдээ «Та нар ариун байх ёстой» хэмээн тушаасан (1 Петр 1:16). Мэдээж, төгс бус хүн Бурхны төгс ариун байдлын хэмжээнд яасан ч хүрч чадахгүй нь тодорхой. Гэхдээ хүн Бурхны тогтоосон шударга хуулийг дуулгавартай дагадаг бол «Бурханд тааламжтай, ... ариун» гэж тооцогддог (Ром 12:1). Ариун байхыг хичээдэг хүн үг яриа, үйл хэргээрээ ариун байгаагаа харуулдаг. Жишээлбэл «садар самуун явдлыг цээрлэж, ариун бай», «бүх талаар үргэлж ариун бай» гэсэн Библийн зөвлөгөөг дагадаг (1 Тесалоник 4:3; 1 Петр 1:15).

Бурханд ариун гэж тооцогддог байсан хүн ариун байхаа болих аюул бий юү?

Бий. Биеэ зөв авч явах талаарх Бурхны тогтоосон хэм хэмжээг дагахаа боливол Бурхан тэр хүнийг ариун гэж үзэхээ болино. Жишээлбэл Библийн «Еврей» номонд «ариун ах дүү нар аа» гэж хэлсэн байдаг ч «Бурхнаас холдсоор итгэлээр дутмаг, бузар зүрхтэй болох» вий гэдгийг ч сэрэмжлүүлсэн байдаг (Еврей 3:1, 12).

Ариун байх талаарх буруу ташаа ойлголт

Буруу ойлголт: Өөрийгөө ганд нь хаясан цагт л ариун байж чадна.

Үнэндээ бол: «Биеэ зовоодог» эсвэл өөрийгөө ганд нь хаядаг хүн Бурханд таалагддаггүйг Библи тодорхой хэлсэн байдаг (Колосай 2:23). Хүнийг сайн сайхан зүйлийг амсаж эдлээсэй гэж Бурхан хүсдэг. «Хүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу» гэж Библид бий (Номлогчийн үгс 3:13).

Буруу ойлголт: Гэрлээгүй хүн илүү ариун байдаг.

Үнэндээ бол: Христийн дагалдагч хүн ганц бие байхаар шийдэж болох юм. Тэглээ гээд Бурханд илүү ариун хэмээн тооцогдоно гэсэн үг биш ээ. Гэрлээгүй хүн Бурханд сатаарах юмгүйгээр үйлчилж чаддаг нь үнэн (1 Коринт 7:32–34). Гэрлэсэн хүмүүс ч ариунд тооцогддог гэж Библид хэлсэн байдаг. Жишээлбэл Есүсийн элч нарын нэг Петр эхнэртэй хүн байсан (Матай 8:14; 1 Коринт 9:5).

Ариун Библи гэдэг үг хэллэг хаанаас гаралтай вэ?

Бурхны удирдаж бичүүлсэн номуудын цуглуулгыг бүхэлд нь «Ариун Библи» эсвэл «Ариун Судар» гэж хэдэн зуун жил нэрлэж ирсэн. Яагаад ийн нэрлэх болсныг авч үзье.

  • Зохиогч нь ариун: «Ариун хүчээр удирдуулдаг хүмүүс Бурхны илчилснийг хэлсэн хэрэг» (2 Петр 1:21).

  • Доторх мэдээлэл нь ариун: «[Еховагийн] тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг. [Еховагаас] эмээхүй нь цэвэр, мөнхөд оршдог» (Дуулал 19:8, 9).

Библийг ариун ном гэж хэлдэг нь ийм учиртай байх нь ээ. Ариун Бурхныг шүтэхэд ашигладаг төдийгүй дотор нь байгаа хууль тушаал, заавар зөвлөгөө нь ариун учраас бусад номоос ялгаатай ажээ.

a Ехова гэдэг нь Бурхны оноосон нэр юм. Энэ нэрийг «ариун» гэдэг үгтэй холбож бичсэн зүйл Библид маш олон байдаг.

b Шүтлэг мөргөлд хэрэглэдэг зүйлүүдийг шүтээн болгон ашиглахыг Бурхан буруушаадаг (1 Коринт 10:14).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах