Мессиагийн талаарх зөгнөлүүд Есүс дээр биелсэн үү?
Библид юу гэж байдаг вэ?
Биелсэн. «Ертөнцийг авруулахаар илгээсэн Хүү», «Жонон Мессиагийн» талаарх олон зөгнөл Есүс дээр, дэлхийд байхад нь биелсэн (Даниел 9:25; 1 Ёохан 4:14). Нас барсан хойно нь ч, Мессиагийн талаарх зөгнөлүүд Есүс дээр биелсээр байв (Дуулал 110:1; Үйлс 2:34–36).
«Мессиа» гэдэг нь ямар утгатай вэ?
Машиах гэдэг еврей үг Христос (Христ) гэдэг грек үгтэй утга дүйдэг. Энэ хоёр үг хоёулаа «Тослогдсон Нэгэн» гэсэн утгатай. Тиймээс «Есүс Христ» гэдэг нь «Тослогдсон Есүс» гэсэн утгатай.
Библи бичигдэж байх үед хүнийг тусгай эрх мэдэлтэй болгож томилохдоо толгой дээр нь тос асгадаг байжээ (Левит 8:12; 1 Самуел 16:13). Есүсийг Бурхан Мессиа буюу эрх мэдэлтэй Нэгэн болгосон (Үйлс 2:36). Ингэхдээ толгой дээр нь тос асгаагүй, агуу хүчээрээ томилсон (Матай 3:16).
Мессиагийн зөгнөл олон хүн дээр биелэх байсан уу?
Үгүй. Библийн зөгнөлүүд ганц л Мессиа буюу Христ дээр биелсэн. Энэ нь хурууны хээ дахин давтагддаггүйтэй адилхан юм. Гэхдээ Библид ийм сануулга байдаг. «Хуурамч Христүүд, хуурамч зөнчид гарч ирэн хүмүүсийг, боломж гарвал, Бурхны сонгосон хүмүүсийг ч төөрөлдүүлэх гэж янз бүрийн агуу гайхамшиг үйлдэнэ» (Матай 24:24).
Мессиа ирээдүйд тодрох уу?
Үгүй. Мессиа Израйлын хаан Давидын удмаас гарна гэж Библид зөгнөсөн байсан (Дуулал 89:3, 4). Ромчууд МЭ 70 онд Иерусалимыг устгахад Давидын угийн бичиг устгагдсан бололтой.a Тэр цагаас хойш хэн ч өөрийгөө Давидын удмын хүн гэж батлах боломжгүй болсон. Харин Есүсийн үед Давидын угийн бичиг бүрэн бүтнээрээ байсан. Дайснууд нь ч Есүсийг Давидын удмын хүн гэдэгтэй маргаж байгаагүй (Матай 22:41–46).
Библид Мессиагийн талаар хэдэн зөгнөл байдаг вэ?
Яг хэд байдаг нь тодорхойгүй. Жишээлбэл, Мессиагийн талаарх зөгнөл гэдэг нь баттай хэсэгт хүртэл хэдэн зөгнөл байгааг тоолох арга янз янз байдаг. Исаиа 53:2–7-д л гэхэд Мессиагийн талаар хэд хэдэн зөгнөлийг дурджээ. Зарим нь энэ зүйлийг ганцхан зөгнөл гэж үздэг байхад, зарим нь олон гэж үздэг.
Есүс дээр биелсэн Мессиагийн зөгнөлүүд
Зөгнөл |
Библийн зүйл |
Биелэл |
---|---|---|
Абрахамын удам |
||
Абрахамын хүү Исаакийн удам |
||
Израйлын Иуда овгоос гарна |
||
Давид хааны удам |
||
Онгон эмэгтэйгээс төрнө |
||
Бетлехемд төрнө |
||
Иммануел гэж нэрлэнэb |
||
Эгэл жирийн айлд төрж өснө |
||
Төрснийх нь дараа олон нялх хүүхэд алагдана |
Иеремиа 31:15 |
|
Египетээс дуудан гаргана |
||
Назарынх гэж нэрлэгдэнэc |
||
Нэгэн элч замыг нь бэлдэнэ |
||
МЭ 29 онд Мессиа болноd |
||
Бурхан түүнийг Хүүгээ хэмээн тунхаглана |
||
Бурхны өргөөний төлөө хичээл зүтгэлтэй байна |
||
Сайн мэдээг тунхаглана |
||
Галилд үйлчилж, агуу гэрэл цацруулна |
||
Мосегийн нэгэн адил гайхамшиг үйлдэнэ |
||
Мосегийн нэгэн адил Бурхнаас ирсэн мэдээг дамжуулна |
||
Өвчтэй олон хүнийг эдгээнэ |
||
Бусдын анхаарлыг өөртөө татахгүй |
||
Зовж байгаа хүмүүсийг өрөвдөнө |
||
Бурхны шударга ёсыг тусган харуулна |
||
Гайхамшигт зөвлөгч |
||
Еховагийн нэрийг тунхаглана |
||
Жишээ татан ярина |
||
Удирдагч |
||
Олон хүн түүнд итгэхгүй |
||
Бүдрүүлэх чулуу болно |
||
Хүмүүс түүнийг үл тоомсорлоно |
||
Шалтгаангүйгээр үзэн ядна |
||
Илжиг унан, Иерусалимд сүр жавхлантай орж ирнэ |
Зехариа 9:9 |
|
Хүүхдүүд түүнийг магтана |
||
Еховагийн нэрийн өмнөөс ирнэ |
||
Итгэлийг нь хүлээсэн анд нөхөр нь урвана |
||
30 мөнгөн зоосоор худалданаe |
Зехариа 11:12, 13 |
|
Нөхөд нь хаяж явна |
Зехариа 13:7 |
|
Хүмүүс худал мэдүүлэг өгнө |
||
Хүмүүс буруутгасан ч дуугүй байна |
||
Түүн рүү нулимна |
||
Толгой руу нь цохино |
||
Ташуурдана |
||
Цохиж зодсон ч эсэргүүцэл үзүүлэхгүй |
||
Захирагчид үгсэн нийлж, эсэргүүцнэ |
||
Гар хөлийг нь цоо хатгаж, шонд хадна |
||
Хувцасных нь төлөө шодно |
||
Гэмт хэрэгтэн адил үзнэ |
||
Хүмүүс шоолж доромжилно |
||
Нүгэлтнүүдийн төлөө зовлон эдэлнэ |
||
Бурханд хаягдсан юм шиг болно |
||
Уулгахаар гашуун өвстэй дарс, цуу өгнө |
||
Нас барахынх нь өмнө ам нь цангана |
||
Амь насаа Бурханд даатгана |
||
Амиа золиослон нас барна |
||
Хүн төрөлхтний нүглийг уучлуулах гэж амиа золиосолно |
||
Яс нь хугарахгүй |
||
Цоо хатгуулна |
Зехариа 12:10 |
|
Баян хүний булшинд нутаглуулна |
||
Амилна |
||
Искариот Юудасын оронд өөр хүнийг томилно |
||
Бурхны баруун талд заларна |
a «Маклинток Стронг нарын нэвтэрхий толь»-д «Иудейн овгууд, гэр бүлүүдийн бүртгэл Иерусалимыг сүйрэхээс өмнө биш, сүйрэхэд устсан нь эргэлзээгүй» гэж бичжээ.
b Иммануел гэдэг еврей нэр «Бурхан бидэнтэй хамт байна» гэсэн утгатай бөгөөд Мессиа болох Есүсийн үүргийг онцолдог. Дэлхий дээр ирээд хийсэн түүний үйл хэрэг Бурхан үйлчлэгчидтэйгээ хамт байгааг харуулсан (Лук 2:27–32; 7:12–16).
c «Назарынх» гэдэг үг «нахиа» гэсэн утгатай нецер гэдэг еврей үгнээс үүссэн бололтой.
d Мессиа МЭ 29 онд ирнэ гэсэн Библийн зөгнөлийн талаарх нарийн ширийнийг мэдье гэвэл «Даниел Мессиагийн ирэхийг зөгнөсөн нь» гэсэн өгүүллийг үзнэ үү.
e Энэ зөгнөл «Зехариа» номд гардаг ч Библийг бичигч Матай үүнийг «зөнч Иеремиагийн» зөгнөл гэсэн байдаг (Матай 27:9). «Иеремиа» ном Судар дахь «зөнчдийн» номын эхэнд байсан бололтой (Лук 24:44). Матай «Иеремиа» гэдгээр «Зехариа» номыг оруулаад зөнчдийн бүх номыг хамааруулан хэлсэн байж болох юм.