Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwyp өгүүлэл 84
  • Би яагаад хэлэх ёсгүй юм хэлчихдэг юм бол?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Би яагаад хэлэх ёсгүй юм хэлчихдэг юм бол?
  • Залуучуудын асуулт
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Яагаад хэлэх ёсгүй юм хэлчихдэг юм бол?
  • Амаа хэрхэн захирах вэ?
  • Ам хэлээ захирч, бие биеэ хайрлан хүндлэгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2006
  • Үг хүчтэй
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • «Дэм болох сайн юмыг л» ярьж бай
    Бурхнаараа хайрлуулж явъя
  • «Босгон байгуулахын» тулд тустай үг хэлэгтүн
    «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
Залуучуудын асуулт
ijwyp өгүүлэл 84
Нэг залуу амнаасаа гарсан үгийг барих гэж хичээж байна

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Би яагаад хэлэх ёсгүй юм хэлчихдэг юм бол?

«Заримдаа би юу хэлэхээ сайн бодоод их л ухаалаг байдаг юм. Харин заримдаа миний ам тархинд маань захирагдахгүй дураараа ярьчихдаг!»​—Жеймс.

«Сандрахаараа би юу ч бодолгүйгээр ярьчихдаг. Харин тайван байхаараа хэтэрхий их ярьчихдаг. Ингэж бодохоор би дандаа л ярих ёсгүй юм ярьчихдаг юм шиг ээ»​—Мэри.

Библид «Хэл бол гал», «Ойн асар их модыг шатаах түймэр өчүүхэн цогноос гардаг шүү дээ!» гэж бичжээ (Яаков 3:5, 6). Хэлсэн үгээсээ болж чи хааяа харамсдаг уу? Тийм бол энэ өгүүлэл чамд тус болно.

  • Яагаад хэлэх ёсгүй юм хэлчихдэг юм бол?

  • Амаа хэрхэн захирах вэ?

  • Үе тэнгийнхэн чинь ямар бодолтой явдаг вэ?

Яагаад хэлэх ёсгүй юм хэлчихдэг юм бол?

Төгс бус байдал. Библид «бид бүгдээрээ алддаг. Хэрэв ярихдаа алдаа гаргадаггүй хүн байвал, тэр хүн биеэ бүхэлд нь хянаж чаддаг төгс хүн байх нь» гэж байдаг (Яаков 3:2). Бид төрөлхийн сул дорой байдлаасаа болж үйлдлээрээ ч үг яриагаараа ч алдаа гаргадаг.

«Оюун ухаан, ярих чадвар нь төгс бус мөртлөө амаа төгс захирч чадна гэж бодох нь мунхаг хэрэг шүү дээ»​—Анна.

Хэтэрхий их ярих. Библид «Үг олшроход нүгэл зайлшгүй» гэж байдаг (Сургаалт үгс 10:19). Өөрөө хэт их яриад бусдыг сонсдоггүй хүний хувьд хэлэх ёсгүй юм хэлэх магадлал ихэснэ.

«Яриа хүн ухаантай гэсэн үг биш. Есүс дэлхийд амьдарч байсан бүх хүнээс хамгийн ухаантай нэгэн байсан ч заримдаа үгээ цэгнэж юу ч ярьдаггүй байсан»​—Жүлиа.

Ёжлох. «Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг» (Сургаалт үгс 12:18). Нэгнээрээ хатуу тоглож сэтгэлд нь сэв суулгах нь бодлогогүй ярьж илдээр дүрэхтэй адил юм. Хүнийг ёжилдог хүн «Зүгээр л тоглосон ш дээ!» гэх байх л даа. Гэхдээ бусдыг доош нь хийх гэдэг нь инээдтэй зүйл огт биш. Библид бичсэнээр бид «доромжлон гутаахаа, хор хөнөөл учруулахаа болих» хэрэгтэй (Эфэс 4:31).

«Би тоглоом шоглоом хийх дуртай хүн л дээ. Хааяа хэтрүүлээд асуудалд орчихдог юм»​—Оксана.

Нэг залуу шахсан шүдний оогоо саванд нь буцаагаад хийх гэж хичээж байна

Нэгэнт шахсан шүдний оог саванд нь буцаагаад хийж чадахгүйтэй адил хэлсэн үгээ буцааж чадахгүй

Амаа хэрхэн захирах вэ?

Амаа захирах нь амар биш ч гэсэн Библийн зарчмууд тус болдог. Жишээ болгож дараах зарчмуудыг бодъё.

«Зүрхэндээ тунгаан бясалгаж, дуугүй бай» (Дуулал 4:4).

Заримдаа чимээгүй байх нь хамгийн сайн арга болдог. «Ууртай байхдаа бодсон зүйл тайван байх үеийнхээс өөр байх нь бий» гэж Лора гэдэг охин хэлжээ. «Тайван болсныхоо дараа харамсмаар юм хэлээгүйдээ баярладаг». Хэдхэн секунд чимээгүй байвал амаа барьж чадна.

«Ам хоолоо амталдгийн адил чих үгийг нягталдаг бус уу?» (Иов 12:11).

Харамсах зүйл хэлэхээсээ өмнө дараах асуултуудыг өөрөөсөө асууж үзээд хэлэх эсэхээ шийдээрэй.

  • Энэ зүйл үнэн үү? Бусдад сайхан санагдах уу? Заавал хэлэх хэрэгтэй юү? (Ром 14:19).

  • Энэ үгийг хэн нэгэн хүн надад хэлбэл ямар санагдах бол? (Матай 7:12).

  • Бусдын үзэл бодлыг хүндэтгэж байгаагаа харуулах уу? (Ром 12:10).

  • Одоо энэ тухай ярих цаг мөн үү? (Номлогчийн үгс 3:7).

«Даруу байж, бусдыг өөрөөсөө дээр гэж бодож бай» (Филиппой 2:3).

Эдгээр зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлбэл бусдыг хүндэтгэж, ярихаасаа өмнө сайн бодож, амаа захирч сурна. Үгээрээ бусдыг гомдоосон ч гэсэн даруу зантай бол аль болох хурдан уучлал гуйж чадна! (Матай 5:23, 24). Тэгээд цаашид амаа илүү сайн захирдаг болохын тулд хичээх хэрэгтэй.

Үе тэнгийнхэн чинь ямар бодолтой явдаг вэ?

Тейлар

«Яриандаа сэтгэл хэт хөдлөхөөрөө би бодлогогүй ярьчих гээд байдаг юм. Тийм болохоор ярих гэж байгаа зүйл маань бусдад хэрхэн нөлөөлөх вэ, ач тустай зүйл мөн үү гэж аравхан секунд боддог болсон. Тэгсэн чинь амаа захирч чаддаг болсон шүү»​—Тейлар.

Брандон

«Хэн нэгэн хүн чамайг гомдоох үг хэлсэн бол яагаад тэгснийг нь бодоорой. Хэрэв юу ч бодолгүй хэлчихсэн гэдгийг нь мэдвэл зүгээр өнгөрөөж болохгүй нь юу билээ? Түүний хэлсэн зүйл шударга бус юм шиг санагдсан ч сургамж авах юм байж ч магадгүй. Өөдрөг байж тайван ярилцах нь асуудлаа шийдэх түлхүүр юм»​—Брандон.

Жессика

«Гомдоох үг хэлэхгүйн тулд эхнээсээ тийм зүйл бодохгүй байх хэрэгтэй. Нөхцөл байдлыг ойлгох, бусдын сайн талыг олж харах чадвараа сайжруулах хэрэгтэй. Тэгвэл бусдыг гомдоох үг хэлэхээс зайлсхийж чадна»​—Жессика.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах