Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwbq өгүүлэл 155
  • Өглөгч байх талаар Библид юу гэж байдаг вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Өглөгч байх талаар Библид юу гэж байдаг вэ?
  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Библид юу гэж байдаг вэ?
  • Ямар сэтгэлээр өгдөг хүн Бурханд таалагддаг вэ?
  • Ямар сэтгэлээр өгдөг хүн Бурханд таалагддаггүй вэ?
  • Өгөхийн жаргал эдэлцгээе
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
  • Өгөөмөр хүмүүс жаргалтай
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
  • Ямар бэлэг хамгийн гоё вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
Библитэй холбоотой асуултын хариу
ijwbq өгүүлэл 155
Нэг эрэгтэй боодолтой бэлэг өгч байна

Өглөгч байх талаар Библид юу гэж байдаг вэ?

Библид юу гэж байдаг вэ?

Хүнд юм өгөхдөө зөв хандлагаар, сайн дураараа өгөхийг Библид уриалдаг. Ийм сэтгэлээр өгдөг бол авч байгаа хүн төдийгүй өгч байгаа хүн ч ач тус хүртэнэ (Сургаалт үгс 11:25; Лук 6:38). «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» гэж Есүс хэлсэн байдаг (Үйлс 20:35).

  • Ямар сэтгэлээр өгдөг хүн Бурханд таалагддаг вэ?

  • Ямар сэтгэлээр өгдөг хүн Бурханд таалагддаггүй вэ?

  • Өгөөмөр сэтгэлтэй байхыг онцолсон Библийн зүйлүүд

Ямар сэтгэлээр өгдөг хүн Бурханд таалагддаг вэ?

Сайн дураараа өгдөг хүнийг Бурхан таалдаг. «Хүн бүр шийдсэнийхээ дагуу, харам сэтгэлээр биш, сайн дураараа өгөгтүн. Учир нь Бурхан дуртайяа өгдөг хүнийг хайрладаг» гэж Библид бичжээ (2 Коринт 9:7).

Бурханд таалагдъя гэвэл чин сэтгэлээсээ өгдөг байх хэрэгтэй (Яаков 1:27). Ядуу хүнд харамгүйгээр өгдөг бол Бурхантай хамтарч ажиллаж байна гэсэн үг. Бурхан өөрт нь зээлүүлж байна гэж үздэг (Сургаалт үгс 19:17). Өгөөмөр сэтгэлтэй хүнд Бурхан заавал буцааж төлнө гэж амладаг (Лук 14:12–14).

Ямар сэтгэлээр өгдөг хүн Бурханд таалагддаггүй вэ?

Өөртөө ашиг харж өгдөг бол ... Жишээ нь:

  • Өөрийгөө гайхуулах гэж ... (Матай 6:2).

  • Хариу харж ... (Лук 14:12–14).

  • Амь амьдралаа даатгаж ... (Дуулал 49:6, 7).

Бурхны дургүй үйлдэл, хандлагыг дэмжихээр байвал. Жишээ нь, мөрийтэй тоглох дуртай юм уу, эсвэл архи, мансууруулах бодист донтсон хүнд мөнгө өгөөд байх нь зөв үү? (1 Коринт 6:9, 10; 2 Коринт 7:1). Бас аж амьдралаа аваад явах чадвартай мөртлөө ажил хийхийг хүсдэггүй хүнд мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь зөв үү? (2 Тесалоник 3:10).

Бурхнаас авсан үүрэг хариуцлагаа умартан байж өгдөг бол. Библид өрхийн тэргүүн хүн гэр бүлийнхнийхээ хэрэгцээг хангах ёстой гэж байдаг (1 Тимот 5:8). Гэр бүлээ гаргуунд нь гарган байж өөр хүнд санаа тавих нь буруу. «Байгаа бүхэн минь Бурханд өргөсөн бэлэг тул танд тусалж чадахгүй нь» гэж настай эцэг эхдээ хэлдэг хүмүүсийг Есүс зэмлэсэн (Марк 7:9–13).

Өгөөмөр сэтгэлтэй байхыг онцолсон Библийн зүйлүүд

Сургаалт үгс 11:25: «Харамгүй сэтгэлтэн дэвжин дээшилдэг. Бусдыг тэнхрүүлэгч өөрөө тэнхрэх болно».

Юу гэж ойлгох вэ? Өглөгч байх нь бэлэг авч байгаа хүнд төдийгүй өгч байгаа хүнд өөрт нь ч ач тустай.

Сургаалт үгс 19:17: «Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн ЭЗЭНд зээлүүлж байгаа хэрэг. Тэр хүний сайн үйлийнх нь төлөө ЭЗЭН буцааж төлнө».

Юу гэж ойлгох вэ? Ядуу хүнд өгөөмөр сэтгэл гаргасан хүнд Бурхан өөрөө өртэй болсон юм шиг санадаг. Тийм учраас өгөөмөр сэтгэлтэй тэр хүнд буцааж төлнө гэж амладаг.

Матай 6:2: «Өглөг өгөхдөө хоёр нүүртэй хүмүүс шиг бүрээ бүү тат. Тэд магтуулах гэсэндээ ... өгдөг юм».

Юу гэж ойлгох вэ? Хүний анхаарал татах зорилгоор өгөх нь буруу.

Үйлс 20:35: «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай».

Юу гэж ойлгох вэ? Чин сэтгэлээсээ өгдөг хүн жаргалтай.

2 Коринт 9:7: «Хүн бүр шийдсэнийхээ дагуу, харам сэтгэлээр биш, сайн дураараа өгөгтүн. Учир нь Бурхан дуртайяа өгдөг хүнийг хайрладаг».

Юу гэж ойлгох вэ? Сайн дураараа өгдөг бол Бурханд таалагддаг.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах