Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwbq өгүүлэл 166
  • Мөнгө бүх төрлийн бузар муугийн үндэс мөн үү?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Мөнгө бүх төрлийн бузар муугийн үндэс мөн үү?
  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Библид юу гэж байдаг вэ?
  • Библид мөнгөний талаар юу гэж байдаг вэ?
  • Библид яагаад мөнгийг хайрлахаас сэрэмжлүүлсэн байдаг вэ?
  • Мөнгөтэй холбоотой Библийн зөвлөгөө ямар ач тустай вэ?
  • Мөнгө төгрөгөө зарцуулах нь
    Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай
  • Ажил, мөнгөний талаар Библид юу гэж байдаг вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
Библитэй холбоотой асуултын хариу
ijwbq өгүүлэл 166
Их хэмжээний мөнгө рүү гараа явуулж байна.

Мөнгө бүх төрлийн бузар муугийн үндэс мөн үү?

Библид юу гэж байдаг вэ?

Үгүй. Библид мөнгийг бузар муу ч гэдэггүй, бузар муу бүхний цаад шалтгаан ч гэж хэлдэггүй. «Мөнгө бол бүх төрлийн бузар муугийн үндэс» гэж хүмүүс ярьдаг нь Библиэс дутуу эш татсантай холбоотой. Үнэндээ Библид «Мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн»a гэж бичсэн байдаг (1 Тимот 6:10, АББН).

  • Библид мөнгөний талаар юу гэж байдаг вэ?

  • Библид яагаад мөнгийг хайрлахаас сэрэмжлүүлсэн байдаг вэ?

  • Мөнгөтэй холбоотой Библийн зөвлөгөө ямар ач тустай вэ?

  • Мөнгөтэй холбоотой Библийн зүйлүүд

Библид мөнгөний талаар юу гэж байдаг вэ?

Библид, мөнгийг ухаалаг зарцуулбал ач тустай, тэр байтугай, «хамгаалалт» болдог гэж бичсэн байдаг (Номлогчийн үгс 7:12). Түүнчлэн, бусдад мөнгө төгрөг гэх мэтээр тусалж өгөөмөр сэтгэл гаргадаг хүнийг магтсан байдаг (Сургаалт үгс 11:25).

Гэхдээ Библи мөнгийг амьдралын хамгийн чухал зүйл болгохоос сэрэмжлүүлдэг. «Мөнгийг бүү хайрла, харин байгаа юмандаа сэтгэл хангалуун бай» гэж бичжээ (Еврей 13:5). Энэ нь баяжихын хойноос улайрахын оронд мөнгөө зөв зарцуулж сурах хэрэгтэй гэсэн үг юм. Тиймээс хоол хүнс, хувцас хунар, гэр орон гээд зайлшгүй хэрэгцээтэй зүйл байгаа бол түүндээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй (1 Тимот 6:8).

Библид яагаад мөнгийг хайрлахаас сэрэмжлүүлсэн байдаг вэ?

Шуналтай хүн мөнхийн амьтай болж чадахгүй (Эфэс 5:5). Яагаад гэвэл шунах гэдэг нь шүтээн шүтэхтэй адил юм (Колосай 3:5). Бас шуналтай хүмүүс хүслээ хангах гээд ёс суртахууны хэм хэмжээг уландаа гишгэдэг. Тэдний талаар «Баяжих гэж яарч тэвддэг хүнд заавал шийтгэл ирнэ» гэж Сургаалт үгс 28:20-д бичсэн байдаг. Шуналтай хүмүүс бусдыг айлган сүрдүүлж юм салгах, залилан мэхлэх, хүн хулгайлах, хүн амины хэрэг хийх зэргээр гэмт хэрэгт холбогдож ч мэднэ.

Мөнгөнд хайртай гээд заавал ийм хэрэг хийнэ гэсэн үг биш л дээ. Гэхдээ л тэд муу үр дагавар амсдаг. «Баяжихаар шийдсэн хүн хорхой хүргэм зүйлд татагддаг, урхинд ордог, элдвийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд автдаг» (1 Тимот 6:9).

Мөнгөтэй холбоотой Библийн зөвлөгөө ямар ач тустай вэ?

Бид мөнгө олохын төлөө улайран зүтгэхийн оронд Бурханд таалагдах зөв юмыг хийгээд байвал өөрийгөө ч хүндэтгэнэ, Бурхны ивээл сайшаалыг ч алдахгүй. Өөрийг нь баярлуулахыг чин сэтгэлээсээ хүсдэг хүнд Бурхан: «Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч хаяхгүй» гэж амладаг (Еврей 13:5, 6). Түүнчлэн «Итгэлтэй хүн ерөөлөөр бялхах болно» гэж батлан хэлдэг (Сургаалт үгс 28:20).

Мөнгөтэй холбоотой Библийн зүйлүүд

Номлогчийн үгс 7:12: «Мөнгө бол хамгаалалт».

Юу гэж ойлгох вэ? Мөнгийг зөв зарцуулбал тодорхой хэмжээгээр хамгаалалт болдог учраас ач тустай.

Лук 12:15: «Хүн баян чинээлэг байлаа ч амь нас нь эд баялгаас нь шалтгаалдаггүй».

Юу гэж ойлгох вэ? Мөнгө бол амьдралын хамгийн чухал зүйл биш. Аврагдах эсэх маань мөнгөнөөс шалтгаалахгүй.

1 Тимот 6:10: «Мөнгөнд дурлах нь бүх муу муухай юмны нэг үндэс юм. Зарим хүн мөнгөнд дурласны гайгаар итгэлийн замаас хазайж, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ».

Юу гэж ойлгох вэ? Мөнгө бол муу юм биш. Харин мөнгийг хайрладаг буюу мөнгийг амьдралын хамгийн чухал зүйл гэж боддог хүн өөртөө гай уддаг. Жишээлбэл, мөнгөний төлөө хэт их ажилласнаас болоод эрүүл мэндээрээ хохирч, гэр бүлээ сүйтгэдэг.

Еврей 13:5: «Мөнгийг бүү хайрла, харин байгаа юмандаа сэтгэл хангалуун бай».

Юу гэж ойлгох вэ? Баяжих гэж бүхнээ золиослохын оронд байгаа юмандаа сэтгэл хангалуун байх нь ухаалаг хэрэг.

Матай 19:24: «Баян хүн Бурхны Хаант төрд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь амар».

Юу гэж ойлгох вэ? Есүс нэг баян залууд «Ирж миний дагалдагч бол» гэж хэлсэн. Тэр залуу эд хөрөнгөдөө хоргодоод Есүсийн урилгыг хүлээж аваагүй. Тийм учраас Есүс эд баялгийг Бурхнаас дээгүүр тавьдаг хүн мөнх амьдрах боломжоо алдана гэж анхааруулжээ.

a Энэ зүйлийг бас «Мөнгөнд дурлах нь бүх муу муухай юмны нэг үндэс юм» гэж орчуулдаг.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах