Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwwd өгүүлэл 7
  • Сармаг манжингийн цагаан эрвээхэй

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Сармаг манжингийн цагаан эрвээхэй
  • Санамсаргүй бий болсон уу?
  • Ижил төстэй материал
  • Миний Библийн хичээл
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Хичээл 1
    Миний Библийн хичээл
  • Хаан эрвээхэйн нүүдэл
    Санамсаргүй бий болсон уу?
Санамсаргүй бий болсон уу?
ijwwd өгүүлэл 7
Цэцгэн дээр суусан сармаг манжингийн цагаан эрвээхэй

САНАМСАРГҮЙ БИЙ БОЛСОН УУ?

Сармаг манжингийн цагаан эрвээхэй

Эрвээхэй далавчны хөдөлгөөнд оролцдог булчингаа наранд ээж дулаацсаныхаа дараа нисдэг байна. Харин бүрхэг өдөр бусад эрвээхэйг нисээгүй байхад сармаг манжингийн цагаан эрвээхэй түрүүлээд нисэж чаддаг. Нууц нь юундаа байдаг юм бол?

Бодож үзээрэй: Олон төрөл зүйлийн эрвээхэйнүүд нисэхээсээ өмнө далавчаа нэг бол хумьж, нэг бол гүйцэд дэлгэж байгаад наранд ээдэг. Харин сармаг манжингийн цагаан эрвээхэй далавчаа латин цагаан толгойн V үсэг шиг хэлбэрээр дутуу дэлгэдэг. Судалгаанаас үзэхэд бээрсэн эрвээхэй далавчаа ойролцоогоор 17 градусын өнцөг үүсгэн дэлгэвэл хамгийн хурдан дулаацдаг байна. Учир нь эрвээхэйн далавч ийм байрлалтай байвал цээжний булчингуудад нар шууд тусдаг бөгөөд эрвээхэй хөөрөхөд бэлэн болдог.

Английн Эксетерийн Их сургуулийн судлаачид сармаг манжингийн цагаан эрвээхэйн V хэлбэртэй далавчийг дуурайлган илүү сайн нарны хавтан бүтээх боломжтой эсэхийг судалж үзжээ. Үүний дүнд эрчим хүч ялгаруулах хэмжээг бараг 50 хувиар нэмэгдүүлж чаджээ.

Уг эрвээхэйн далавчны гадаргуу нь гэрлийг маш сайн ойлгох чадвартайг судлаачид бас олж мэджээ. Тэд эрвээхэйн далавчны V хэлбэрийн байрлал болон гэрэл дулаан ойлгох чадварыг дуурайлган илүү хөнгөн, илүү их хүчин чадалтай нарны хавтанг бүтээжээ. Судалгааны багийн гишүүн, профессор Ричард ффренч-Констант сармаг манжингийн цагаан эрвээхэйг «нарны эрчим хүч хуримтлуулагч» хэмээн нэрлэсэн байна.

Та юу гэж бодож байна вэ? Далавчаа V хэлбэрээр дэлгэдэг сармаг манжингийн цагаан эрвээхэй санамсаргүй бий болсон уу? Эсвэл ийм гайхалтайгаар бүтээгдсэн юм болов уу?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах