Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • hdu өгүүлэл 6
  • Цар тахлаас өмнөх барилгын ажил

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Цар тахлаас өмнөх барилгын ажил
  • Хандивыг юунд зарцуулдаг вэ?
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • 2021 оны үйлчлэлийн жилийн төлөвлөгөө
  • Барилгын төслүүд Хаант төрийн үйл хэрэгт ямар хамаатай вэ?
    Хандивыг юунд зарцуулдаг вэ?
  • Та цаг зав болон хүч чадлаа хандив болгон өргөх үү?
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2020
  • Салбарт ямар ажил явагддаг вэ?
    Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
  • Сая сая хүнд ач тусаа өгч буй Орчуулгын алслагдсан оффисууд
    Хандивыг юунд зарцуулдаг вэ?
Илүү дэлгэрэнгүй харах
Хандивыг юунд зарцуулдаг вэ?
hdu өгүүлэл 6
Барилгачид Камерун салбарын шинэ барилгын хаягийг хадаж байна.

ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

Цар тахлаас өмнөх барилгын ажил

2020 ОНЫ 11-Р САРЫН 1

Жил бүр хэдэн зуун мянган хүн баптисм хүртдэг тул Еховаг шүтэхэд зориулсан барилга байгууламж улам бүр хэрэгтэй болоод байна. Тиймээс 2020 оны үйлчлэлийн жилд Орон нутгийн барилга төлөвлөлтийн хэлтэс дэлхий даяар 2700 гаруй шүтлэгтэй холбоотой барилга байгууламжийг барих юм уу засварлах төлөвлөгөөтэй байсан.a

Харамсалтай нь КОВИД-19 цар тахлын улмаас энэ төлөвлөгөөг бүрэн биелүүлэх боломжгүй болсон. Ах дүүсээ хамгаалж, засгийн газрын удирдамжийг дагаж мөрдөхийн тулд Удирдах Зөвлөлийн Хэвлэлийн хороо барилга барих ажлын дийлэнхийг түр зогсоохоор шийдсэн. Гэхдээ 2019 оны 9-р сараас цар тахал эхлэх хүртэлх хугацаанд 1700 гаруй шүтлэгийн газрыг барих юм уу засварлаж амжсан. Мөн салбарын барилга байгууламжтай холбоотой 100 гаруй төсөл хэрэгжсэн. Үүний 2 төсөл хэрхэн хэрэгжиж ах дүүс маань ач тус хүртсэнийг ярилцъя.

Камерун салбар. Дуалагийн салбарын хуучин барилга жижигхэн байснаас гадна маш их засвар хийх шаардлагатай байв. Засварын зардал нь хуучин барилгын үнээс ч илүү болохыг Хэвлэлийн Хороо тооцоолжээ. Тэдэнд газар худалдаж аваад салбарын шинэ барилга барих эсвэл ямар нэгэн барилга худалдаж аваад засварлахын аль нэгийг сонгох боломж байв. Гэхдээ нөхцөл байдлыг тооцож үзсэн чинь алийг нь ч хэрэгжүүлэх боломжгүй байлаа.

Энэ үед итгэл нэгтнүүд маань Дуалагаас хойд зүгт байдаг чуулганы танхимын ойролцоо засмал зам тавих тухай засгийн газар шийдвэр гаргасныг сонсжээ. Энэ нь замтай ч болно, харилцаа холбоотой ч болно гэсэн үг. Яг л хэрэгтэй зүйл байв. Тийм учраас Удирдах Зөвлөл чуулганы танхимын хажуудах сул талбайг ашиглан салбарын шинэ барилга барихыг зөвшөөрсөн.

Зургууд: 1. Ах дүү нар блок өрөх ажлын үеэр зургаа авхуулж байна. 2. Гурван Гэрч эрэгтэй барилгын бетон цутгах бэлтгэл ажлыг хийж байна.

Ах дүүс маань Камерун салбарын барилгын ажилд тусалж байна

Тус барилга дээр Гэрчүүд гадны барилгачидтай хамтран ажилласан. Тиймээс цагаа ч хэмнэсэн, зардал нь ч анх төлөвлөснөөс 2 сая ам.доллараар багассан. Бетелийн гэр бүлийнхэн КОВИД-19 цар тахал эхлэхээс өмнөхөн шинэ байрандаа нүүж орсон.

Камерун салбарын шинэ барилгыг дээрээс нь авсан зураг.

Камерун салбарын барилгын ажил КОВИД-19 цар тахал эхлэхээс өмнө дууссан

Камеруны бетелчдийн амьдрах, ажиллах нөхцөл сайжирсан. Тэд салбарын шинэ байшинг Ехова бэлэг болгон өглөө гээд бөөн баяр болсон. Нэг хос: «Ийм сайхан бэлэг авсан бид илүү их хичээл зүтгэлтэй ажиллана даа» гэсэн.

Ах дүүс маань цар тахал эхлэхээс өмнө шинэхэн оффистоо нүүж очоод ажиллаж байна

Мексик дахь тохолабал хэлний орчуулгын алслагдсан оффис. Тохолабал хэлний орчуулагчид Мехико хотын ойролцоо байдаг Төв Америк салбарт олон жил ажилласан. Гэхдээ энэ хэлээр ярьдаг хүмүүс салбараас бараг 1000 км-ийн зайд орших Алтамирано болон Лас Маргаритад амьдардаг. Тиймээс энэ хэл яаж өөрчлөгдөж байгааг мэдэхэд орчуулагчдад хэцүү байв. Түүнчлэн орчуулагч, дуу оруулагчийг олох амаргүй байсан.

Орчуулгын алслагдсан оффисын гаднах талбайг тохижуулж байгаа ах дүү нар.

Итгэл нэгтнүүд маань орчуулгын алслагдсан оффис барих ажилд тусалж байна

Тиймээс Удирдах Зөвлөлийн Зохиогчийн Хороо орчуулагчдыг тус хэлээр нь ярьдаг хүмүүстэй ойр байлгахаар шийдэв. Тэгээд Мексик салбар тохиромжтой байр худалдаж аваад засвар хийсэн нь байр түрээслэх юм уу барихаас хамаагүй хямд туссан.

Мексико дахь тохолабал хэлний орчуулгын алслагдсан оффис бэлэн болжээ.

Нэг орчуулагч ямар ач тустай байсныг ийнхүү ярьсан. «Би 10 жил салбарт ажиллахдаа тохолабал хэлээр ярьдаг нэг ч гэр бүлтэй учирч байгаагүй. Одоо манай хэлээр ярьдаг хүмүүс эргэн тойронд маань байдаг. Би тэдэнтэй өдөр болгон ярилцдаг. Үгний баялаг нэмэгдэж ажлаа илүү сайн хийж байна».

Засварын ажил эхлэхээс өмнөх ба дууссаны дараах тохолабал хэлний орчуулгын оффис

2021 оны үйлчлэлийн жилийн төлөвлөгөө

2021 оны үйлчлэлийн жилд боломж нь бүрдэх юм бол 75 орчуулгын алслагдсан оффис болон Библийн сургуулийн барилгуудыг засварлах юм уу шинээр барихаар төлөвлөж байна. Мөн 8 салбарын том ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Жишээлбэл байгууллагын төвийн шинэ барилга байгууламжийг Нью-Йоркийн Рамапод барих болон Аргентин, Итали салбарыг нүүлгэн шилжүүлэх зэрэг ажил юм. Түүнчлэн цаашдаа ч 1000 гаруй цуглааны танхим барьж, 4000 танхимыг засварлах шаардлагатай байна. Мөн одоо ашиглаж байгаа 6000 гаруй шүтлэгийн танхим шаардлага хангахаа больсон.

Зургууд: Өнөөдөр шаардлагатай байгаа болон ирээдүйд барих цуглааны танхимын тоог харуулсан график. 1. Барих шаардлагатай цуглааны танхим: 1179; Шинэчлэн өөрчлөх шаардлагатай шүтлэгийн байр: 1367; Шинэчлэн өөрчлөх шаардлагатай цуглааны танхим: 4672; Нийт: 7218. 2. Барих шаардлагатай цуглааны танхим (жилд): 699; Засварлах шаардлагатай цуглааны танхим (жилд): 2028.

Энэ бүх барилгын ажил хэрхэн санхүүждэг вэ? Төв Америк салбарын хорооны гишүүн Лазаро Гонзалес тохолабал хэлний орчуулгын алслагдсан оффисыг барих төслийн тухай ярихдаа энэ асуултад хариулсан. «Манай салбарт харьяалагддаг хурлууд боломж бололцоо муутай. Тиймээс дэлхий даяарх итгэл нэгтнүүдийн тусламжгүйгээр цөөхөн хүн ярьдаг хэлний орчуулгын оффис барих боломжгүй. Гэхдээ олон улсын ах дүүсийнхээ өргөдөг хандивын ачаар орчуулагчдыг тухайн хэлээр ярьдаг хүмүүстэй ойртуулсан. Өгөөмөр сэтгэлээр тус дэм болдог бүх ах дүүстээ чин сэтгэлээсээ талархаж байна». Тийм ээ, дэлхий дахины үйл хэрэгт зориулж өргөдөг хандивын ачаар барилгын ажил урагшилсаар байна. Олон хүн donate.jw.org сайтыг ашиглан хандив өгдөг.

a Орон нутгийн барилга төлөвлөлтийн хэлтсүүд салбарынхаа харьяа цуглааны танхимуудын барилгын ажлыг төлөвлөж, зохион байгуулдаг. Дэлхий дахины барилга төлөвлөлтийн хэлтэс нь байгууллагын төвд байрладаг бөгөөд аль барилгын ажлыг хэзээ эхлэх болон яаж хийхийг төлөвлөдөг.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах