Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • hdu өгүүлэл 22
  • Ехова сонсголгүй хүмүүсийг мартаагүй

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ехова сонсголгүй хүмүүсийг мартаагүй
  • Хандивыг юунд зарцуулдаг вэ?
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Дохионы хэлээрх видео хэрхэн бүтдэг вэ?
  • Дохионы хэлээрх видеог хүмүүст хэрхэн хүргэдэг вэ?
  • Сонсголгүй хүн ч үнэнийг заадаг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
  • Алган дээрх номын сан
    Хандивыг юунд зарцуулдаг вэ?
  • «JW Library»-г хэрэглэх аргууд
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2016
  • Библийн хичээл дээрээ видео үзүүлээрэй
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2019
Хандивыг юунд зарцуулдаг вэ?
hdu өгүүлэл 22
Дохионы хэлээрх видеоноос Библийн эшлэлийг үзэж буй Гэрч эмэгтэй.

ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

Ехова сонсголгүй хүмүүсийг мартаагүй

2022 ОНЫ 7-Р САРЫН 1

Ехова Бурхан ямар ч хүнд өөрийнхөө болон тэнгэрийн Хаант төрийнхөө тухай мэдүүлэхийг хүсдэг (1 Тимот 2:3, 4). Тийм ч учраас Еховагийн Гэрчүүд аль болох олон хүнд, тэр дундаа сонсголгүй хүмүүст зориулан Библи болон Библи судлах хэрэгслийг бэлтгэн гаргаж байна. Манай байгууллага олон мянган хэвлэлийг 100 гаруй дохионы хэлэнд хөрвүүлж видео хэлбэрээрa гаргасан! Бид эдгээр хэвлэлийг хэрхэн бэлтгэдэг вэ? Мөн хүмүүст хэрхэн хүргэдэг вэ? Бид өнөөг хүртэл ямар ахиц дэвшил гаргасан бэ?

Дохионы хэлээрх видео хэрхэн бүтдэг вэ?

Дохионы орчуулгын багийнхан хэвлэл орчуулж байна.

Дохионы хэлээрх видеог дэлхийн өнцөг булан бүрд буй орчуулгын багууд гаргадаг. Баг болгон орчуулах шаардлагатай хэвлэлээ сайтар нягталж үзээд, тухайн мэдээллийг яавал хамгийн зөв, ойлгомжтой хүргэхээ зөвлөлддөг. Эцэст нь бичлэгээ хийдэг. Одоогийн байдлаар, Библи судлах материалуудыг тогтмол орчуулдаг 60 баг, шаардлагатай үед нэмж ажилладаг 40 баг бий.

Урьд нь дохионы хэлээрх видеог бүтээхэд их зардал гардаг байв. Камер болон бусад тоног төхөөрөмж одоогийнхоос хамаагүй илүү үнэтэй байсан. Түүнчлэн бичлэгийг студид хийх ёстой учраас өөрсдөө шинээр студи барих юм уу барилгадаа засвар хийж студи болгодог байлаа. Дохионы хэлний орчуулгын багт хэрэгтэй бүх зүйлийг бэлдэхэд 30 000 гаруй долларb шаардагддаг байв.

Манай байгууллага хандивын мөнгийг үр ашигтай зарцуулахын тулд орчуулах явцыг хялбарчлахын зэрэгцээ чанарыг нь сайжруулах арга зам хайсан. Үүний дүнд орчин үеийн, тохиромжтой хэр нь хямд төсөр тоног төхөөрөмж ашиглаж эхэлсэн. Орчуулгын багууд студид ажиллахын оронд оффистоо ногоон өнгийн фон тавьж видео бичлэг хийдэг болов. Дохионы хэлээрх видеонд олон хэлмэрч шаардлагатай болсон үед итгэл нэгтнүүд маань тус тусын дааж авсан хэсгээ гэртээ юм уу оффистоо бичих болсон. Ингэснээр студид очих хэрэггүй болжээ.

Орчуулгын баг дохионы хэлээрх хэвлэлийн бичлэгийг хийж байна. Хэлмэрч ногоон дэлгэцийн өмнө зогсож байна.

Түүнээс гадна манай байгууллага хэлмэрчдийн ажлыг хөнгөвчлөхийн тулд тусгай программ зохиосон. Эдгээр ахиц дэвшлийн үрээр дохионы хэлээр хэвлэл гаргах хугацаа өмнөхөөсөө 2 дахин хурдасжээ. Энэ бүхэнд ах дүүс маань их талархаж байгаа. Александр гэдэг Гэрч эрэгтэй: «Дохионы хэлээрх видео өмнөхөөсөө олон гардаг болсонд би маш их баяртай байна. Видеонуудаа өдөр болгон үздэг» гэж ярьсан юм.

Эдүгээ орчуулгын багийг хэрэгтэй бүх тоног төхөөрөмжөөр нь хангахад 5 000 хүрэхгүй доллар зарцуулдаг болсон. Үүний ачаар илүү олон хэлээр дохионы видео гаргах боломж бүрдээд байна.

Дохионы хэлээрх видеог хүмүүст хэрхэн хүргэдэг вэ?

Бэлэн болсон дохионы хэлээрх видеог хэрэгтэй хүмүүст нь хүргэх шаардлагатай. Урьд нь бид хуурцаг, DVD гаргадаг байсан. Гэхдээ энэ нь зардал ихтэй, цаг хүч шаардсан ажил байв. Бичлэгээ гаднын компанид өгч хуурцаг, DVD болгон хувилуулаад, хурлууд руу илгээнэ. 2013 онд л гэхэд дохионы хэлээрх DVD гаргахад 2 сая гаруй доллар зарцуулжээ.

Зөөврийн DVD тоглуулагч ба дохионы хэлээрх төрөл бүрийн хэвлэл.

Сонсголгүй хүмүүс их талархдаг байсан ч хуурцаг, DVD олшрох тусам видеог ашиглахад улам бүр төвөгтэй болж байв. Библийн зарим номыг бичихэд маш олон DVD шаардлагатай. Бразилд амьдардаг Жилней гэдэг Гэрч эрэгтэй: «Библиэс уншъя гэвэл яг зөв хуурцгаа олоод, дараа нь тухайн Библийн зүйлээ хайж олох хэрэгтэй. Хэцүү байж билээ» гэж ярьжээ. Хафаяани гэдэг Гэрч эмэгтэй дохионы хэлээрх DVD-г хэрэглэдэг байсан талаараа ярихдаа: «Бие даан судлах нь төвөгтэй санагддаг байлаа. Зөвхөн Библийн зүйл юм уу тайлбарыг харахад л маш их цаг зарцуулна» гэсэн юм. Ах дүүс маань дэлгэрүүлэхдээ DVD, хуурцгууд авч явдаг байв. Түүнийгээ сонирхогчдоо үзүүлэхдээ зурагтыг нь хэрэглэх хэрэгтэй болдог байлаа. Зарим итгэл нэгтэн маань өөрийнхөө DVD тоглуулагчийг авч явдаг байжээ. Удалгүй дэлгэцтэй зөөврийн DVD тоглуулагч гарч, олон ах дүү маань өргөн хэрэглэх болсон. АНУ-д амьдардаг Бобби: «Нэг Библийн зүйл үзүүлчихээд дараа нь өөрийг үзүүлье гэвэл DVD-гээ солих хэрэгтэй. Энэ нь цаг их авна. Тийм учраас хүссэн бүх Библийн зүйлээ үзүүлж чаддаггүй байсан» гэжээ.

2013 онд Еховагийн байгууллага «JW Library Sign Language» аппыг (Жэй Даблю Лайбрари Саин Лангвиж) гаргаснаар ах дүүс маань дохионы хэлээрх видеог гар утас, таблет дээрээ татаж авах, бас үзэх боломжтой болсон. Энэхүү аппыг эхлээд америк дохионы хэлээр гаргасан бол, 2017 онд бусад бүх дохионы хэлээр ашиглах боломжийг бүрдүүлсэн юм. Дэлхийн өнцөг булан бүрд буй ах дүүс маань маш их баярласан. Бразилд амьдардаг Хуселино гэдэг Гэрч эрэгтэй: «Шинэ аппликейшнийг хараад нүдэндээ ч итгээгүй. Удирдах Зөвлөл сонсголгүй бидэнд хайртай юм байна, бусадтайгаа адил үргэлж ахиц дэвшил гаргаасай гэж хүсдэг юм байна гэж бодогдсон. Сэтгэл үнэхээр их хөдөлж, аппынхаа ачаар Библиэ илүү сайн судлах хүсэл төрсөн» гэжээ.

«JW Library Sign Language» аппаараа «Даниел бол итгэлийн гайхалтай жишээ—2-р анги»-ийг үзэж буй Гэрч эмэгтэй.

«JW Library Sign Language» апп ашиглаж байна

Одоо бид дохионы хэлээрх бүх видеог дижитал хэлбэрээр гаргаад веб сайтдаа болон «JW Library Sign Language» аппликейшнд тавьж байна. Үүний үр дүнд дохионы хэлээрх хэвлэлүүдийг хэдэн сар, жилээр биш, хэдхэн өдөрт л орчуулж, бичлэг хийж, тараах боломжтой болсон. Тийм учраас, дохионы хэлээрх хэвлэлүүд ярианы хэлээрх ном хэвлэлтэй нэгэн зэрэг гарч байна.

Сонсголгүй итгэл нэгтнүүдийнхээ сэтгэгдлийг сонирхъё. Клизиа гэдэг Гэрч эмэгтэй: «Сонсголгүй хүмүүст ингэж их санаа тавьдаг өөр ямар байгууллага байна вэ? Еховагийн байгууллага л итгэлээ бэхжүүлэхэд хэрэгтэй мэдээллийг амархан олоход маань дуртайяа тусалж байна. Бидний төлөө Еховагийн байгууллагын хийдэг бүхнийг энэ дэлхийн юутай ч харьцуулшгүй» гэсэн юм. Владимир гэдэг Гэрч: «Ехова сонсголтой хүмүүст ч, сонсголгүй хүмүүст ч яг адилхан санаа тавьдгийг би видеонуудаа үзээд ойлгосон» гэж ярьсан.

Манай дохионы хэлээрх видеонуудад голдуу ингэж бичсэн байдаг: «Дэлхий даяар Библийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх манай ажил сайн дурын хандиваар санхүүждэг». Хандив өргөдөг та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Олон хүн donate.jw.org-оор хандив өргөдөг. Та бүхнийхээ хандивын ачаар бид Библи болон Библи судлах хэрэгслүүдийг бүх хүнд, түүний дотор дохионы хэлээр ярьдаг хүмүүст ч зориулан гаргаж байна.

a Дохионы хэл нь дохио зангаа, нүүрний хувирал ашиглан санаа бодлоо илэрхийлдэг тул дохионы хэлээрх хэвлэлийг цаасан дээр хэвлэхийн оронд видео хэлбэрээр гаргадаг.

b Энэ өгүүлэлд доллар гэдгээр америк долларыг хэлсэн.

Дохионы орчуулгын түүхэн дэх чухал он жилүүд

1992: Дохионы хэлээрх анхны хуурцаг гарав

2002: Дохионы хэлээрх анхны DVD гарав

2013: «JW Library Sign Language» апп гарав

2017: «JW Library Sign Language» аппыг бүх дохионы хэлээр хэрэглэх боломжтой болов

2020: Дохионы хэлээрх дэлхийн хамгийн анхны бүтэн Библи болох «Шинэ ертөнц орчуулга» америк дохионы хэлээр гарав

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах