Зүүлт
a Есүс: «Тэнгэрлэг Эцэг тань төгс байдаг шиг та нар мөн төгс бай» гэж хэлсэн байдаг (Мат. 5:48). Төгс бус хүн ч тодорхой хэмжээгээр бүрэн бүтэн буюу төгс байж чадахыг Есүс мэддэг байсан. Бид бусдыг чин сэтгэлээсээ хайрлах тушаалыг биелүүлж чадах бөгөөд биелүүлбэл Бурханд таалагдана. Харин Ехова бол туйлын төгс Бурхан билээ. «Үнэнч байдал» гэж орчуулдаг еврей үгсийн нэгийг Еховад хамааруулж хэрэглэвэл төгс гэдгийг нь хэлж байгаа хэрэг ажээ (Дуу. 18:30).