Тооллого
1 Израйлчуудыг Египетийн нутгаас гарсны хоёр дахь жилийн хоёр дахь сарын эхний өдөр, Синаин цөлд, цугларалтын асарт Ехова Мосетой ярин 2 «Израйлын хамаг чуулганд тооллого явуулж бүх эрэгтэйнх нь нэрийг нэг бүрчлэн бүртгэ. Тэднийг ураг, эцгийн бүл тус бүрээр нь бүртгэгтүн. 3 Аарон та хоёр, израйлчуудын төлөө тулалдах чадалтай 20 болон түүнээс дээших насны хүмүүсийг бүлэг бүлгээр нь тоол.
4 Овог бүрээс эцгийн бүлийн тэргүүн нэг нэг эрэгтэйг авч өөрсдөдөө туслуул. 5 Та нарт туслах хүмүүсийн нэрс нь: Реубен овгоос Шедеурын хүү Елизур, 6 Симеон овгоос Зуришаддаин хүү Шелумиел, 7 Иуда овгоос Амминадабын хүү Нахшон, 8 Иссахар овгоос Зуарын хүү Нетанел, 9 Зебулун овгоос Хелоны хүү Елиаб, 10 Иосефын хүү Ефраимын овгоос Аммихудын хүү Елишама, Иосефын хүү Манассегийн овгоос Педахзурын хүү Гамалиел, 11 Бениамин овгоос Гидеонигийн хүү Абидан, 12 Дан овгоос Аммишаддаин хүү Ахиезер, 13 Ашер овгоос Охраны хүү Пагиел, 14 Гад овгоос Деуелийн хүү Елиасаф, 15 Нафтали овгоос Енаны хүү Ахира нар юм. 16 Тэд бол ард түмнээс сонгогдсон хүмүүс бөгөөд эцэг өвгөдийнхөө овгуудын удирдагчид, Израйлын мянгатын дарга нар юм» гэжээ.
17 Ингээд Мосе Аарон хоёр Бурхны сонгосон эдгээр хүнийг авлаа. 18 Тэд хоёр дахь сарын эхний өдөр 20 болон түүнээс дээших насны эрчүүдийг ураг, эцгийн бүл тус бүрээр нь нэг бүрчлэн бүртгэхийн тулд Израйлын хамаг чуулганыг цуглуулав. 19 Тэд яг Еховагийн Мосед тушааснаар гүйцэтгэжээ. Мосе тэднийг Синаин цөлд бүртгэсэн юм.
20 Израйлын ууган хүү Реубений үр удмыг ураг, эцгийн бүл тус бүрээр нь бүртгэж нэрсийн бүртгэлд оруулав. 20 болон түүнээс дээших насны тулалдаж чадах эрчүүдийг нь нэг бүрчлэн тоолоход 21 нийтдээ 46 500 хүн байв. Энэ нь Реубен овгоос бүртгэгдсэн хүмүүс юм.
22 Симеоны үр удмыг ураг, эцгийн бүл тус бүрээр нь бүртгэж нэрсийн бүртгэлд оруулав. 20 болон түүнээс дээших насны тулалдаж чадах эрчүүдийг нь нэг бүрчлэн тоолоход 23 нийтдээ 59 300 хүн байв. Энэ нь Симеон овгоос бүртгэгдсэн хүмүүс юм.
24 Гадын үр удмыг ураг, эцгийн бүл тус бүрээр нь бүртгэж нэрсийн бүртгэлд оруулав. 20 болон түүнээс дээших насны тулалдаж чадах эрчүүдийг нь нэг бүрчлэн тоолоход 25 нийтдээ 45 650 хүн байв. Энэ нь Гад овгоос бүртгэгдсэн хүмүүс юм.
26 Иудагийн үр удмыг ураг, эцгийн бүл тус бүрээр нь бүртгэж нэрсийн бүртгэлд оруулав. 20 болон түүнээс дээших насны тулалдаж чадах эрчүүдийг нь нэг бүрчлэн тоолоход 27 нийтдээ 74 600 хүн байв. Энэ нь Иуда овгоос бүртгэгдсэн хүмүүс юм.
28 Иссахарын үр удмыг ураг, эцгийн бүл тус бүрээр нь бүртгэж нэрсийн бүртгэлд оруулав. 20 болон түүнээс дээших насны тулалдаж чадах эрчүүдийг нь нэг бүрчлэн тоолоход 29 нийтдээ 54 400 хүн байв. Энэ нь Иссахар овгоос бүртгэгдсэн хүмүүс юм.
30 Зебулуны үр удмыг ураг, эцгийн бүл тус бүрээр нь бүртгэж нэрсийн бүртгэлд оруулав. 20 болон түүнээс дээших насны тулалдаж чадах эрчүүдийг нь нэг бүрчлэн тоолоход 31 нийтдээ 57 400 хүн байв. Энэ нь Зебулун овгоос бүртгэгдсэн хүмүүс юм.
32 Иосефын үр удмыг ураг, эцгийн бүл тус бүрээр нь бүртгэж нэрсийн бүртгэлд оруулав. 20 болон түүнээс дээших насны тулалдаж чадах эрчүүдийг нь нэг бүрчлэн тоолоход 33 нийтдээ 40 500 хүн байв. Энэ нь Ефраим овгоос бүртгэгдсэн хүмүүс юм.
34 Манассегийн үр удмыг ураг, эцгийн бүл тус бүрээр нь бүртгэж нэрсийн бүртгэлд оруулав. 20 болон түүнээс дээших насны тулалдаж чадах эрчүүдийг нь нэг бүрчлэн тоолоход 35 нийтдээ 32 200 хүн байв. Энэ нь Манассе овгоос бүртгэгдсэн хүмүүс юм.
36 Бениамины үр удмыг ураг, эцгийн бүл тус бүрээр нь бүртгэж нэрсийн бүртгэлд оруулав. 20 болон түүнээс дээших насны тулалдаж чадах эрчүүдийг нь нэг бүрчлэн тоолоход 37 нийтдээ 35 400 хүн байв. Энэ нь Бениамин овгоос бүртгэгдсэн хүмүүс юм.
38 Даны үр удмыг ураг, эцгийн бүл тус бүрээр нь бүртгэж нэрсийн бүртгэлд оруулав. 20 болон түүнээс дээших насны тулалдаж чадах эрчүүдийг нь нэг бүрчлэн тоолоход 39 нийтдээ 62 700 хүн байв. Энэ нь Дан овгоос бүртгэгдсэн хүмүүс юм.
40 Ашерын үр удмыг ураг, эцгийн бүл тус бүрээр нь бүртгэж нэрсийн бүртгэлд оруулав. 20 болон түүнээс дээших насны тулалдаж чадах эрчүүдийг нь нэг бүрчлэн тоолоход 41 нийтдээ 41 500 хүн байв. Энэ нь Ашер овгоос бүртгэгдсэн хүмүүс юм.
42 Нафталигийн үр удмыг ураг, эцгийн бүл тус бүрээр нь бүртгэж нэрсийн бүртгэлд оруулав. 20 болон түүнээс дээших насны тулалдаж чадах эрчүүдийг нь нэг бүрчлэн тоолоход 43 нийтдээ 53 400 хүн байв. Энэ нь Нафтали овгоос бүртгэгдсэн хүмүүс юм.
44 Тэднийг Мосе Аарон хоёр болон эцгийн бүлүүдийн төлөөлөл болох Израйлын 12 удирдагч бүртгэв. 45 Хорь болон түүнээс дээших насны тулалдаж чадах бүх израйл хүн эцгийн бүлүүдийнхээ дагуу бүртгүүлсэн юм. 46 Бүртгүүлсэн нийт хүний тоо 603 550 байлаа.
47 Ийнхүү бусад овгийг бүртгэсэн хэдий ч Леви овгийг бүртгээгүй юм. 48 Ехова Мосед 49 «Леви овгийг л битгий бүртгэ. Чи тэднийг бусад израйлчуудын тоонд оруулж болохгүй. 50 Левичүүдэд гэрчлэлийн асрыг эд хэрэгслүүд, бусад бүх юмтай нь хариуцуул. Тэд асрыг бүх эд хэрэгсэлтэй нь зөөж, асарт үйлчилж, асрыг тойроод буудаллах ёстой. 51 Асрыг нүүлгэх болоход левичүүд буулгаж, барих болоход тэд босгоно. Асарт ойртох ёсгүй хүн* ойртож очвол тэр хүнийг хөнөөх ёстой.
52 Израйлчууд гурав гурван овгоороо нийлж, бүлэг бүлгээрээ хуарагнан буудаллах бөгөөд хүн бүр оногдсон газартаа майхнаа барих ёстой*. 53 Харин левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллана. Ингэснээр би Израйлын чуулганд уурлан хилэгнэхгүй байх юм. Левичүүд гэрчлэлийн асрыг харж хамгаалах* үүрэгтэй билээ» гэв.
54 Израйлчууд Еховагийн Мосед тушаасан бүхнийг биелүүлжээ. Тэд яг хэлснээр нь гүйцэтгэв.