Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Амьдрал яаж үүссэн бэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
    • 3. Хүн амьтдаас юугаараа ялгаатай вэ?

      Ехова дэлхийг бүтээснийхээ дараа дэлхий дээрх амьтай бүхнийг бүтээжээ. Эхлээд төрөл бүрийн амьтан, ургамлыг бүтээсэн. Дараа нь «Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээв» (Эхлэл 1:27-г уншина уу). Хүн амьтдаас юугаараа ялгаатай вэ? Хүн Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн. Өөрөөр хэлбэл Бурханд байдаг сайхан чанарууд хүнд бас байдаг. Жишээлбэл бусдыг хайрлаж, шударга ёсыг эрхэмлэдэг. Хүн бас янз бүрийн чадвартай бүтээгдсэн. Гадаад хэл сурч, дуу хөгжим сонсож, аливаа зүйлийн гоё сайхныг биширдэг. Түүнчлэн Бурхныг шүтдэгээрээ амьтдаас ялгаатай.

  • Амьдрал яаж үүссэн бэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
    • 5. Библид гардаг бүтээлийн түүхэнд итгэж болно

      Бурхан дэлхий болон дэлхий дээрх бүхнийг хэрхэн бүтээсэн тухай «Эхлэл» номын 1-р бүлэгт өгүүлдэг. Энэ нь үнэн зөв түүх үү эсвэл үлгэр домог уу? ВИДЕОГ хамт үзээрэй. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

      ВИДЕО: «Орчлон ертөнц яаж бий болсон бэ?»—Видеоны хэсгээс (3:51)

      Зургууд: «Орчлон ертөнц яаж бий болсон бэ?» видеоны хэсгээс авсан зураг. 1. Бурхны 6 өдрийн бүтээл дэлхийгээс харагдах байдал. 2. Бүтээлийн 6 дахь өдрийн дараах дэлхий. Нар, хуурай газар, ус, ногоо, шувууд, газрын амьтад, хүмүүс байгаа нь.
      • Бурхан дэлхий болон дэлхий дээрх бүхнийг тус бүр нь 24 цагаар хэмжигддэг зургаахан өдрийн дотор бүтээсэн үү?

      • Библид гардаг бүтээлийн түүхийг үнэн зөв гэдэгт та итгэж байна уу? Яагаад?

      Эхлэл 1:1-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

      • Эрдэмтэд орчлон ертөнцөд эхлэл бий гэж үздэг. Энэ нь Библид бичсэнтэй тохирдог уу?

      Бурхан амьтай бүхнийг хувьслын (эволюцийн) замаар бий болгосон гэж зарим хүн үздэг. Эхлэл 1:21, 25, 27-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

      • Библид бичсэнээр, Бурхан нэг эгэл биетнээс загас, хөхтөн, улмаар хүнийг хувьслын замаар бий болгосон уу? Эсвэл амьтай бүхнийг төрөл төрлөөр нь бүтээсэн үү?

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах