Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Бурхны амралт гэж юу вэ?
    Харуулын цамхаг–2011 | 7 сарын 15
    • 1, 2. Эхлэл 2:3-аас юу мэдэж болох вэ? Ямар ямар асуултын хариуг мэдэж авах вэ?

      БУРХАН хүн төрөлхтний гэр болох дэлхийг зургаан «өдрийн» хугацаанд бэлтгэснийг «Эхлэл» номын нэгдүгээр бүлэгт тэмдэглэсэн байдаг. Энд «өдөр» гэдэг үгээр тодорхой хугацаагаар үргэлжлэх үеийг хэлжээ. Зургаан «өдрийг» дуусах бүрд нь: «Үдэш болоод, өглөө болжээ» гэж бичсэн байдгийг үзвэл дараагийнх нь эхэлжээ гэж ойлгож болно (Эх. 1:5, 8, 13, 19, 23, 31). Харин долоо дахь «өдрийн» тухайд өөрөөр бичсэн байдаг. «Бурхан долоо дахь өдрийг ерөөж, ариун болгов. Учир нь Бурхан Өөрийн хийж, бүтээж байсан бүх ажлаа дуусгаж, энэ өдөр амарсан билээ» хэмээжээ (Эх. 2:3).

      2 «Амарсан» гэдэг үйл үгийг нарийвчлан буулгавал «амарч байгаа» гэсэн үргэлжлэх цаг дээр байдаг ажээ. Тэгэхлээр, МЭӨ 1513 онд Мосег «Эхлэл» номыг бичиж байх үед Бурхан амарч байсан гэсэн үг. Хожим нь Бурхан хүмүүсийг амралтад нь орж болох тухай Библид бичүүлсэн байдаг. Тэгвэл Бурхан одоо ч амарч байгаа юу? Хэрэв тийм бол, бид түүний амралтад хэрхэн орох вэ? Эдгээр асуултын хариуг мэдэх нь бидэнд амин чухал юм.

  • Бурхны амралт гэж юу вэ?
    Харуулын цамхаг–2011 | 7 сарын 15
    • 5. Ехова долоо дахь өдөр юу хийхээр болсон бэ? Бурхан санаа зорилгоо хэзээ бүрэн гүйцэд биелүүлэх вэ?

      5 Энэ асуултад хариулахын тулд Ехова долоо дахь өдрийг тусгай өдөр болгосныг мэдэх хэрэгтэй. Эхлэл 2:3-т: «Бурхан долоо дахь өдрийг ерөөж, ариун болгов» гэж бичжээ. Ехова долоо дахь өдрийг дэлхийн талаарх санаа зорилгоо бүрэн биелүүлэх өдөр болгосон учир энэ өдрийг ариун болгосон. Тэр санаа зорилго нь дуулгавартай хүмүүсийг дэлхий дээр амьдруулж, тэднээр диваажин дэлхийг арчлуулан тордуулах явдал юм (Эх. 1:28). Ехова энэ зорилгоо бүрэн биелүүлэхийн тулд «одоо болтол ажилласаар байгаа» бөгөөд «Амралтын өдрийн Эзэн» Есүс ч ажилласаар байна (Мат. 12:8). Тэгэхлээр, Бурхны Амралтын өдөр санаа зорилго нь биелтэл үргэлжилж, Христийн мянган жилийн засаглалын эцэст дуусна.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах