Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц99 9/1 х. 11-14
  • Бүтэлтэй амьдар!

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бүтэлтэй амьдар!
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Бурхны хууль хэрэгтэй байдгийн учир
  • «Өдрийг тоолох»
  • Гэмтнүүдэд бүү атаарх
  • Чи хэнтэй нөхөрлөдөг вэ?
  • Библийг уншихийн ач тус
  • Бурхны замаар замнавал амжилтад хүрнэ
  • Еховагийн зүрхийг баярлуулдаг залуус
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2003
  • Залуус аа, ирээдүйнхээ үндсийг тавьж байна уу?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2004
  • Та Еховагийн хуульд баярладаг уу?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2004
  • Библи унших нь ашигтай бөгөөд тааламжтай
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2000
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
хц99 9/1 х. 11-14

Бүтэлтэй амьдар!

«Муу хүний заавраар явдаггүй хүн жаргалтай...Үйлс бүхэн нь бүтэлтэй болно» (ДУУЛАЛ 1:1, 3, ШЕ).

1. а) Дэлхийн олон залуус амжилтыг хэрхэн төсөөлдөг вэ? б) Үйлс нь бүтэмжтэй хүнийг Библид хэрхэн тодорхойлон бичсэн байдаг вэ?

«АМЖИЛТ». Энэ үг чиний хувьд юу гэсэн үг вэ? Нэгэн залуу «Миний гол зорилго бол бизнест амжилт олох» гэж хэлсэн юм. «Би юуны түрүүнд л гэр бүлийнхээ аз жаргалын тухай мөрөөддөг» хэмээн нэгэн бүсгүй ярьжээ. Өөр нэг залуухан эмэгтэй «Би сайхан байшин, сайн машин л мөрөөдөж байна... Өөрийгөө л их боддог» гэлээ. Гэвч жинхэнэ амжилт гэдэг бол мөнгөнөөс ч, гэр бүлээс ч, ашигтай албан тушаалаас ч шалтгаалахгүйд л хамаг учир байгаа юм. Бид Дуулал 1:1–3-аас «Муу хүний заавраар явдаггүй хүн жаргалтай... Түүний баяр бахдал нь Еховагийн хуулинд байдаг...Үйлс бүхэн нь бүтэлтэй болно» хэмээн уншдаг билээ.

2. Жинхэнэ амжилтыг яаж олж болох ба үүнд хүрэх цорын ганц арга нь юу вэ?

2 Энд Библи ямар ч хүний баталгаа гаргаж чадахгүй тийм жинхэнэ амжилтын талаар амалж байна! Гэхдээ энэ нь мөнгө санхүүгийн ашгийн талаар ярьж байгаа хэрэг биш ээ. Библи өөрөө «мөнгөний хайр бол бүх бузар муугийн үндэс мөн» гэж хэлэн биднийг сэрэмжлүүлдэг (1 Тимот 6:10). Бурханд таалагдаж, өөрөөр хэлбэл, Еховагийн хуулийг сахиснаараа жинхэнэ амжилтыг олж болно. Зөвхөн энэ л жинхэнэ аз жаргал хийгээд сэтгэл хангалуун байдлыг авчирна! Еховагийн хуулинд захирагдаж, хэн нэгний зааврыг дагах нь аятайхан санагдахгүй байж болох юм. Гэвч Есүс «Сүнслэг хэрэгцээгээ ойлгодог нь жаргалтай» гэжээ (Матай 5:3, ШЕ). Үүнийг ойлгодог, үгүй аль нь ч байлаа гэсэн та Бурхныг таньж мэдэн, санаа зорилгыг нь ойлгох гүн үндэстэй шаардлагыг багтаасан сүнслэг хэрэгцээтэйгээр бүтээгдсэн. Тиймд хүн энэ хэрэгцээгээ хангаж, «Эзний хуулийг» сахивал л жинхэнэ аз жаргалыг сая эдэлж чадна.

Бурхны хууль хэрэгтэй байдгийн учир

3. Ехова бидний алхааг чиглүүлж байх нь ямар учраас чухал вэ?

3 «Өө, Ехова! Газар дэлхийн хүний зам өөрийн нь мэдлийнх биш гэдгийг би сайн мэднэ. Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй юм» хэмээн зөнч Иеремиа бичжээ (Иеремиа 10:23, ШЕ). Энэ бол хөгшин, залуу бүх хүнд хамаатай. Алхаа гишгээгээ чиглүүлэхийн тулд бидэнд мэдлэг, туршлага, мэргэн ухаан хангалттай төдий бус бөгөөд зүгээр нэг ингэх эрх бидэнд байхгүй юм. Библи Илчлэлт 4:11-дээ «Бидний Бурхан, Эзэн минь, Та алдар, хүндэтгэл болоод хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүгдийг бүтээсэн билээ. Таны хүслээр бүгд оршин байгаа бөгөөд бүгд бүтээгдсэн юм» гэсэн байдаг. Бидний Бүтээгч Ехова «амийн эх булаг» мөн (Дуулал 36:9). Тиймээс биднийг амьдралаа яавал илүү сайн зохиох вэ гэдгийг түүнээс өөр хэн ч мэдэхгүй. Тэрбээр баяр хөөрийг маань үгүй хийх гэсэндээ бус, харин бидний тусын тулд хууль тогтоосон болой (Исаиа 48:17). Бид Бурхны хуулийг хайхрахгүй бол амжилт эс олно.

4. Яагаад тийм залуухан хүмүүс амиа хөнөөдөг вэ?

4 Жишээлбэл та нар хэзээ нэгэн цагт, яагаад тийм залуухан хүмүүс хар тамхи хэрэглэн, садар самуун явдал болон бусад муу юманд автан амиа хөнөөдөг юм бол гэж эргэцүүлж үзсэн үү? Дуулал 36:1, 2-т: «Гэмтний гэмт чанарын тухай би сэтгэлээсээ өчихөд Бурхнаас айн эмээсэн шинж түүний нүдэнд үгүй. Учир нь Тэр өөрийгөө дөвийлгөж, өөрийн гэм нүглийг илрэхгүй, үзэн ядагдахгүй гэсэн» хэмээн тайлбарласан байдаг. Олон залуус Бурхнаас зөв «айн эмээлгүйгээр» өөрөө өөрийгөө хуурдаг агаад уршиг тарьж болох аюулыг умартдаг. Гэтэл тэд явж явж «...хүн юу тарьснаа л хурааж авдаг. Яагаад гэвэл өөрийнхөө махан биед таригч нь махан биеэсээ ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна» гэсэн шударга зарчмыг зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог (Галат 6:7,8).

«Өдрийг тоолох»

5, 6. а) Залуучууд яагаад «өөрсдийнхөө өдрийг тоолох» хэрэгтэй ба энэ нь юу гэсэн үг вэ? б) «Бүтээгчээ санах» гэж юу вэ?

5 Чиний хувьд амьдралаа яаж амжилттай зохиож, «мөнхийн амийг хурааж авах» вэ? Мосе «Бидний амьдралын өдөр хоногууд далан жил юм. Хэрэв хүч чадалтай бол наян жил наслах боловч,... Энэ нь удалгүй өнгөрч, бид нисэн одно» хэмээн бичжээ (Дуулал 89:10). Чи ч бас үхлийн тухай хааяа боддог ч байж магад. Гэвч олон залуус үхэлгүй мөнх юм шиг л явдаг. Мосе биднээр богино амьдралын тухай гашуун үнэнийг харуулдаг. Бид 70, 80 хүртэл насална гэсэн баталгаа ч алга. «Цаг хугацаа хийгээд гэнэтийн явдал» залуу, эрүүл хүмүүсийг ч өршөөхгүй (Номлогчийн үгс 9:11, ШЕ). Чи өөртөө байгаа тийм үнэтэй амьдралаа яаж авч явдаг вэ? Мосе «...өөрсдийнхөө өдрийг тоолохыг бидэнд зааж өгөөч! Бидэнд цэцэн ухаант сэтгэлийг хүртээгээч!» гэж залбирчээ (Дуулал 90:12).

6 «Өөрсдийнхөө өдрийг тоолох» гэж юу гэсэн үг вэ? Энэ нь хэд наслах бол гэж эцэс төгсгөлгүй санааширна гэсэн үг биш. Чи Бурхныг алдаршуулах боломж бүрийг үнэлэн байж амьдралынхаа өдрийг тоолдог уу? Библи залуу хүмүүсийг «Зүрх сэтгэлээсээ уй гашууг холдуул, биеэсээ мууг зайлуул, учир нь идэр залуу нас бол дэмий хоосон юм. Хүнд өдрүүд ирж, „энэ амьдралд над баяр хөөр гэж алга“ гэж ярих он жилүүд болохоос өмнө, залуу насандаа Бүтээгчээ санагтун» хэмээн уриалдаг (Номлогчийн үгс 11:10–12:1). Бүтээгчээ санана гэдэг бол түүний оршин байгааг зүгээр л мартахгүй байна гэсэн үг биш ээ. Нэгэн гэмт хэрэгтэн Есүсээс «Есүс ээ, Та өөрийнхөө хаанчлалд ирэхдээ намайг санаарай» гэж гуйхдаа өөрийнхөө нэрийг л сануулах гээгүй билээ. Есүс өөрийг нь амилуулаасай гэж хүссэн юм! (Лүүк 23:42; Эхлэл 40:14, 23-тай харьцуул; Иоб 14:13). Мөн түүнчлэн, Еховаг санах гэдэг нь түүнд таалагдах зүйлийг хийх, үйлдэх гэсэн үг. Чамайг, Еховаг санаж байна гэж хэлж болох уу?

Гэмтнүүдэд бүү атаарх

7. Зарим охид хөвгүүд яагаад Бүтээгчийг мартахаар шийддэг вэ? Жишээ гарга.

7 Олон охид, хөвгүүд Еховаг мартахаар шийддэг. Яагаад гэвэл, тэднийхээр бол Гэрч байх нь эрх чөлөөг нь үргэлж хааж боогдуулна гэсэн үг ажээ. Испанийн нэгэн ах өсвөр насандаа мэдэрсэн сэтгэгдлээ дурсан «Үнэн хэцүү, хатуу санагддаг байснаас би дэлхий уруу татагдаж билээ. Үнэн гэдэг бол суух, судлах, цуглаанд явах, зангиа зүүх. Энэ бүхэн миний санаснаар байгаагүй юм» гэжээ. Бурханд үйлчилдгээсээ болоод ямар нэг юмаар дутагдах шиг хааяа чамд санагддаг уу? Библийг бичигчдийн нэг чухамхүү тийм мэдрэмжийг амсаж байсныг мэдэхээрээ чи лав гайхах биз ээ. Библиэ нээгээд Дуулал 73-ыг уншина уу.

8. Асаф ямар учраас «бардамнагчид атаархсан» бэ?

8 Энэ дууллыг нарийн авч үзэцгээе. 2, 3-р зүйлд «Харин миний хувьд бараг хөл алдаж, алхам минь хальтрах шахсан. Би хорон муу хүний амжилтыг харж, бардамнагчид атаархсан» гэж байна. Энэхүү дууллыг Асаф бичсэнийг нэгдүгээр зүйлд заажээ. Тэрбээр хөгжимчин левит бөгөөд Давид хаантай нэг үеийн хүн байв (Судрын дээд 25:1, 2; Судрын дэд 29:30). Асаф Бурхны дуганд үйлчлэх агуу хүндэтгэл хүлээсэн ч гэмт явдалдаа бардамнагч хүмүүст «атаархсан». Тэдний хувьд бүх юм амар тайван, аюулгүй сайхан мэт сэтгэгдэл төрсөн. Тэдний амжилт гээч нь «сэтгэл хүслээс нь илүү» байжээ (Дуулал 73:5,7). Байгуулсан гавъяагаа тэд «ихэмсгээр» ярьдаг (8-р зүйл). «Тэдний ам тэнгэрийг эсэргүүцэж, тэдний хэл нь гэзэр дэлхий даяар явдаг» [«Тэд амаа тэнгэрт тавьж, тэдний хэл газар дэлхийгээр явдаг» (ШЕ)] тэд тэнгэрт ч, газарт ч хэнийг ч тоож байгаагүй (9-р зүйл).

9. Орчин үеийн христосын шашинтан залууст Асафт төрж байсан шиг сэтгэгдэл яаж төрж болох вэ?

9 Ангийнхны чинь талаар ч мөн ялгаагүй адил зүйл хэлж болно байх. Тэд бэлгийн садар самуун явдлаа, үдэшлэг цэнгээн дээр хэрхэн хөлчүүрэн согтуурснаа, согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэн хэрхэн зугаацсан тухайгаа ичгүүр сонжуургүйгээр гайхуулна. Зугаа цэнгэлээр дүүрэн гэж хэлж болох төдий тэдний амьдралыг христосын шашинтан чиний явах ёстой нарийхан замтай харьцуулбаас чи «бардамнан сайрхагчдад атаархаж» болох юм (Матай 7:13, 14). Асаф: «Би сэтгэлээ цэвэр ариун байлгаж, Би өөрийн гарыг угаан, гэмгүй гэсэн ч үнэндээ дэмий байна. Би өдөржин гай зовлонд унаж, өглөө бүр шийтгэл хүлээдэг» гэж гуниглан өгүүлсэн нь бий (13, 14 зүйл). Тэрээр Бурханд үйлчилж, зөв хөлбэрээр амьдрах хэрэгтэй юу үгүй юу хэмээн эргэлзэх болжээ гээд төсөөлөөд үз дээ.

10, 11. а) Чухам юу Асафыг өөрөөр бодоход хүргэж байсан бэ? б) Ямар учраас бурхнаас үл эмээгчид «хальтиргаатай газар» зогсдог гэж хэлж болох вэ? Жишээ татна уу

10 Азаар, Асаф их удаан хугацаагаар цөхөрсөнгүй. Тэрээр хорон муу хүмүүсийн амжилт мэт санагдах зүйл нь хий хоосон бөгөөд түр зуурынх гэдгийг удалгүй ухаарчээ! Тэрээр: «үнэндээ Та тэднийг хальтиргаатай газар байлгаж, Та тэднийг мөхөл уруу шидсэн. Тэд хэрхэн ингэж сүйрсэн бэ! Тэд гэнэтийн айдсаар сүйтгэгдсэн» хэмээн бахдан өгүүлжээ (18, 19 зүйл). Үе тэнгийн чинь олонхи нь бас л «хальтиргаатай газар байгаа». Эрт орой хэзээ нэгэн цагт тэд бурхнаас үл эмээн үйлдсэн үйл хэргийнхээ үр дагавар болох хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замаар дамжих өвчин, эсвэл магадгүй шорон бүр үхэл зэргийг амсах болно! Тэд Бурхнаас хол хөндий байгаа нь бүр ч тоогүй муу хэрэг ээ (Иаков 4:4).

11 Испанийн нэгэн залуухан Гэрч эмэгтэй Асафын үгийн үнэн мөнийг өөрийн биеэр мэдэрчээ. Залуу байхдаа тэрбээр хоёр янзаар амьдардаг буюу Бурхныг мэддэггүй үе тэнгийнхэнтэйгээ үерхдэг байжээ. Төдөлгүй тэр тэдний нэг болох хар тамхичин залууд дурлажээ. Хэдийгээр тэр өөрөө хар тамхи хэрэглэдэггүй байсан ч залуудаа зориулан худалдан авдаг байв. «Би түүнд зүүгээ хатгахад нь хүртэл тусалдаг байлаа» гэж үнэнээ хүлээн зөвшөөрсөн байна. Харин аз болоход, түүнд сэхээ ороход нь тусалсаны улмаар сүнслэгээр дахин тэнхэрч сэргэжээ. Гэвч, хар тамхичин найз залуу нь ДОХ-оор нас барсныг мэдэх хичнээн хүнд цохилт байсан гэж санана. Дуулалчийн хэлсний дагуу бурхнаас үл эмээгчид үнэхээр л «хальтиргаатай газар» зогсдог билээ. Тэднээс хэн нэгэн нь завхай амьдралаасаа болоод гэнэт үхэж ч магадгүй. Харин бусад нь үл өөрчлөгдөх аваас ойрын ирээдүйд тэднийг «эзэн Есүс хүчирхэг тэнгэрэлчүүдийнхээ хамт дүрэлзэх гал дотор тэнгэрээс илчлэгдэх тэр үед, Бурхныг үл мэдэгсдэд ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг үл дагагсдад өшөө авалт» хүлээж буй ажээ (2 Тэсалоник 1:7, 8).

12. Хууль бус явдалтнуудад атаархах нь тэнэг хэрэг гэдгийг нэг япон залуу хэрхэн ойлгосон бэ?

12 Учир иймийн тул «Бурхныг үл мэдэгсдэд» атаархах нь юутай ухаалаг бус хэрэг вэ! Харин ч Бурхныг мэдсэн хийгээд мөнх аминд найддаг тэр хүмүүст атаархах хэрэгтэй. Яг л ийм дүгнэлтэд японы нэг залуу ах хүрчээ. Идэр залуудаа тэрээр «эрх чөлөөг их» хүсдэг байжээ. «Би өөрийгөө юм бүхнээс хоцордог гэж боддог байлаа. Гэвч дараа нь би үнэнгүйгээр амьдрал минь ямар байх байсныг ухаарсан юм. Ердөө л 70 юмуу 80 жил амьдраад эцэст нь үхнэ гэдгийг төсөөлсөн. Гэтэл Ехова надад мөнхийн амийг санал болгож байдаг. Үүнийг ухаарч ойлгоод би өөртөө байгаа бүхнээ илүү ихээр үнэлэх болсон» хэмээн тайлбарлажээ. Гэсэн ч, эргэн тойронд чинь Бурхны хуулийг сахиж дагадаггүй хүмүүс байгаа цагт үнэнч байдлаа хадгална гэдэг ямар ч тохиолдолд амаргүй. Тэдний нөлөөнд автахгүй байхад чамд юу туслах вэ?

Чи хэнтэй нөхөрлөдөг вэ?

13, 14. Хэнтэй үерхэж нөхөрлөж байна гэдгээ хянах нь ямар учраас чухал вэ?

13 Дуулал номын 1:1–3-т амжилттай хүнийг хэрхэн дүрслэн эргэн нэг харцгаая. «Ивээлтэй хүн нь муу хүний арга залийг дагадаггүй, мөн гэмтнүүдийн зам дээр зогсдоггүй, басамжлагчдын суудалд суудаггүй. Харин тэр Эзэний хуулинд баярлаж, тэрхүү хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг. Урсгал усны дэргэд тарьсан мод адил тэр улирал бүр үр жимсээ ургуулж, навчис нь үл хатах бөгөөд үйлс бүхэн нь өлзийтэй».

14 Юуны түрүүнд, чи хэнтэй үерхэж нөхөрлөдөг вэ гэдэг чинь чухал гэдгийг анзаараарай. Сургаалт үгс 13:20-д «мэргэн хүмүүст хандагч нь мэргэн болно. Мунхаг хүнтэй нөхөрлөгч нь хохирол амсана» гэж сургадаг. Энэ нь Еховагийн Гэрч биш үе тэнгийнхэндээ хандахдаа хүйтэн хөндий, эелдэг бус буюу бүдүүлэг хандана гэсэн үг биш ээ. Библи биднийг хүмүүсийг хайрлаж, «бүх хүмүүстэй эвтэй байхыг хичээ» гэж уриалдаг (Ром 12:18; Матай 22:39). Хэрэв чи библийн хэм хэмжээг баримтлан амьдардаггүй хүмүүстэй хэтэрхий дотно найзалж нөхөрлөх аваас «[тэдний] арга залийг дагадаг» болж болох талтай.

Библийг уншихийн ач тус

15. Залуус ба хөвгүүд Библийг уншихийг? хэрхэн «хүсэж» болох вэ?

15 Дуулалч амжилттай хүн Бурхны хуулийг «өдөр шөнөгүй нам дуугаар» дуртайяа уншдаг хэмээн тэмдэглэжээ (Дуулал 1:1, 2, ШЕ). Библи зүгээр нэг гүйлгээд уншчих ном биш ээ гэдэг нь гарцаагүй. Библид «ойлгоход хүнд зарим зүйлүүд байдаг» (2 Пэтр 3:16). Гэвч, Библи унших нь заавал нэг уйтгартай зүйл байх албагүй. Бурхны Үгийн «сүнслэг цэвэр сүүг хүсэх» бүрэн боломжтой билээ (1 Пэтр 2:2). Бага багаар ч болов өдөр бүр уншихийг хичээгээрэй. Хэрэв ямар нэг ойлгомжгүй хэсэг тохиолдвол шинжлэн судлаарай. Дараа нь уншсан зүйлээ сайтар эргэцүүлэн бодоорой (Дуулал 77:12, 13). Хэрвээ чамд анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байвал «нам дуугаар» уншихийг оролдоод үзээрэй. Яваандаа Библи унших гэсэн хүсэл чинь заавал нэмэгдэх болно. Бразилийн нэг залуу эгч: «миний хувьд Ехова ямагт алс хол байдаг байлаа. Өнгөрсөн хэдэн сарын туршид би Библи унших болон бие даан судлахдаа сайжрах гэж хичээж байна. Одоо Еховатай харьцах харьцаа минь батжсаныг мэдэрч байна. Тэр миний хувьд илүү бодитой болсон» хэмээн дурсчээ.

16 Бид цуглаанаасаа илүү их ашиг тусыг яаж гаргаж болох вэ?

16 Сүнслэгээр өсөхийн тулд цуглаанд явах нь чухал. Хэрэв чи «яаж сонсож байгаагаа анхаардаг» бол цуглаан чамд урам хайрлах болно (Лүүк 8:18). Заримдаа цуглаан чамд тийм ч их сонирхолтой бус санагддаг уу? Хэрэв тийм бол, цуглаанаа сонирхолтой байлгахын тулд би юу хийдэг вэ? би анхааралтай байдаг уу? урьдчилан бэлддэг билүү? хариулж тайлбарладаг билүү? гэж өөрөөсөө асуугаарай. Түүнчлэн, «Бие биедээ халамжтай байя. Ингэхдээ хайр ба сайн үйлсийг хөхүүлэн урамшуулж, ... нэг нэгнээ улам зоригжуулъя» гэж Библи биднийг уриалдаг болой (Еврей 10:24, 25). Энэ нь чи цуглаандаа оролцох ёстой гэсэн үг! Үүний тулд уг материалыг урьдчилан сайтар судлах шаардлагатай нь гарцаагүй. Нэгэн залуухан эгч: «цуглаандаа бэлдсэн тохиолдолд оролцоход хялбар байдаг нь үнэн шүү» хэмээн туршлагаа хуваалцжээ.

Бурхны замаар замнавал амжилтад хүрнэ

17. Библийг хичээнгүйлэн уншигч нь юугаараа «урсгал усны дэргэд тарьсан мод»-ыг санагдуулдаг вэ?

17 Дуулалч цааш нь, амжилт бүтээлтэй хүнийг «урсгал усны дэргэд тарьсан мод адил» гэж хэлсэн. Урсгал ус гэдгийг жимсний цэцэрлэгийн моддыг усалдаг услах суваг гэж ойлгож болох юм (Исаиа 44:4). Библийг өдөр бүр унших нь барагдашгүй эх булгаас үргэлж шинэ сэргэг байдал, урам зориг олдгоос өөрцгүй билээ (Иеремиа 17:8, ШЕ). Чи өдөр бүр сорилт, бэрхшээлийг тэсвэрлэх зайлшгүй чухал хүч олно. Еховагийн сэтгэхүйг эзэмшсэнээр ухаалаг шийдвэр гаргахад хэрэгтэй мэргэн ухаантай болно.

18. Еховад үйлчлэхэд нь ямар зүйл залуучуудыг амжилт бүтээлтэй байлгадаг вэ?

18 Еховад үйлчлэхэд заримдаа хэцүү санагдаж болох юм. Гэхдээ үүнийг биелүүлэхийн аргагүй гэж хэзээ ч бүү бодоорой (Дэд хууль 30:11). Хэрэвзээ Еховад таалагдаж, зүрх сэтгэлийг нь баярлуулах нь чиний гол зорилго бол хожим «үйлс бүхэн чинь бүтэлтэй болно» хэмээн Библи амладаг (Сургаалт үгс 27:11). Мөн чи ганцаараа биш гэдгээ сана. Ехова болон Есүс Христ чамайг дэмжин тэтгэдэг (Матай 28:20; Еврей 13:5). Тэд чамд юу тохиолдохыг мэддэг бөгөөд чамайг хэзээ ч орхихгүй. Басхүү «ах дүү» чинь болон Бурхнаас айдаг бол эцэг эх чинь чамд тусална (1 Пэтр 2:17, МАБ). Тийм тусламж, мөн тэрчлэн чиний шийд хийгээд хүчин чармайлт одоо ч, өнө мөнхөд ч амьдралыг чинь амжилттай болгоно!

Давтах асуулт

◻ Жинхэнэ амжилт гэж юу вэ?

◻ Ехова бидний алхааг чиглүүлж байх нь ямар учраас чухал вэ?

◻ Охид хөвгүүд яаж «өдрийг тоолох» тоолох вэ?

◻ Гэмтнүүдэд атаархах нь яагаад тэнэг хэрэг вэ?

◻ Библийг өдөр бүр уншиж, цуглаанд тогтмол суух нь залуучуудыг амьдралаа амжилттай зохиоход нь хэрхэн тусалдаг вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах