Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Ехова бол бидний Хоньчин
    Харуулын цамхаг—2005 | 11/1
    • «Би хор хөнөөлөөс айхгүй. Учир нь Та надтай хамт байна»

      13. Дуулал 23:4-т Давид Еховад элгэмсэг дотно хандсанаа хэрхэн харуулсан бэ? Ямар учраас тийм дотно харьцаатай байсан бэ?

      13 Ехова хонио хамгаалдаг нь Давидын итгэлтэй байх удаах шалтгаан болжээ. Тэрбээр: «Үхлийн харанхуйн хөндийгөөр туулавч би хор хөнөөлөөс айхгүй. Учир нь Та надтай хамт байна. Таны саваа, Таны таяг намайг тайвшруулдаг» хэмээн бичжээ (Дуулал 23:4). Өмнөх зүйлүүдэд Давид Еховаг гуравдугаар биеийн төлөөний үгээр буюу «тэр» гэж бичиж байсан бол энэ зүйлд «та» хэмээн элгэмсэг дотно ханджээ. Хэцүү бэрхийг тэвчихэд нь Ехова тусалдаг байсан учраас тийм дотно харьцаатай байсан байна. «Үхлийн харанхуйн хөндийгөөр туулсан» гэдэг нь амь насанд нь нэг бус удаа аюул учирч байсныг хэлсэн хэрэг аж. Гэсэн ч, Бурхан «саваа», «таягаа» бариад, хэрэгтэй цагт туслахад бэлэн дэргэд нь байсныг мэдэрч байсан тул айж хулчийгаагүй. Хамгаална гэдгийг нь мэдэж байсан учир Давид тайвширч, Еховатай улам дотно болсон нь эргэлзээгүй.b

      14. Ехова хамгаална гэж амласныг хэрхэн зөв ойлгох вэ?

      14 Тэгвэл өнөөдөр Ехова хонио яаж хамгаалдаг вэ? Чөтгөр, хүн, хэн ч бай, Бурхны хонин сүргийг газрын хөрснөөс арчин хаяж чадахгүй гэдгийг Библи баттай мэдэгддэг. Ехова хэнээр ч, хэзээ ч тийм юм хийлгэхгүй (Исаиа 54:17; 2 Петр 2:9). Гэхдээ Хоньчин маань биднийг бүхий л гамшгаас хамгаална гэсэн үг бас биш ээ. Бид хүнд тохиолддог элдэв бэрхшээлийг амсаж, жинхэнэ христиан болгонд учирдаг эсэргүүцэл хавчлагатай тулгардаг (2 Тимот 3:12; Иаков 1:2). Давидын хэлсэн «үхлийн харанхуйн хөндийгөөр туулах» үе ч бас гардаг. Жишээлбэл, хүнд өвчин, эсэргүүцэл хавчлагын улмаас бидний амь насанд аюул учрах юм уу дотнын хүний маань амь нас хутганы ирэн дээр ирж, эсвэл биднийг орхин одож болох юм. Тийм «харанхуй» өдрүүдэд Хоньчин маань бидэнтэй хамт байдаг бөгөөд биднийг хамгаална. Яаж?

      15, 16. а) Бэрхшээлийг давахад Ехова бидэнд ямар ямар аргаар тусалдаг вэ? б) Сорилтыг тэвчихэд Ехова яаж тусалдгийг жишээгээр хэлнэ үү.

      15 Ехова ер бусаар хамгаална гэж амлаагүй.c Гэхдээ ямар ч саад тотгор учирсан даван туулахад тусална гэдэгт эргэлзэх хэрэггүй. «Элдвийн сорилтыг» давах мэргэн ухаан өгнө (Иаков 1:2–5). Эртний Израильд хоньчин хүн саваа, таягаараа хонио араатнаас хамгаалдаг байсны зэрэгцээ зөв зүг залахын тулд зөөлөн чичдэг байж. Үүнтэй адилаар, Ехова бас биднийг зөөлөн «чичих» буюу тухайн нөхцөлд чухал ач холбогдолтой Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэхийг итгэл нэгтнээр маань ч юм уу хэлүүлж болох юм. Түүнээс гадна, тэвчээртэй байх хүч өгдөг (Филиппой 4:13). Ариун сүнсээрээ дамжуулан «хирээс хэтэрсэн хүч» хайрладаг (2 Коринт 4:7, ШЕ). Сатан ямар ч сорилт учруулсан, Бурхны сүнсний дэмжлэгтэйгээр бид тэвчиж чадна (1 Коринт 10:13). Бидэнд туслахад үргэлж бэлэн байдгийг нь мэдэхэд үнэхээр сэтгэл амардаг!

      16 Ямар ч «харанхуйн хөндийгөөр» явах ёстой болсон, бид ганцаараа биш ээ. Чухам яаж тусалж байгааг нь бид эхэндээ сайн ойлгохгүй байж болох ч, Хоньчин маань үргэлж биднийг дэмжиж, олон талаар тусалдаг. Тархины хорт хавдар туссан нэг ахлагчид тохиолдсон явдлыг авч үзье. Тэр ах: «Би эхэндээ, Ехова надад уурлажээ, бүр хайргүй юм байна гэж бодож байснаа нуухгүй ээ. Гэсэн ч Еховагаас холдож хөндийрөхгүй байхаар шийдсэн. Тэгээд сэтгэл зовж байгаагаа хэлэхэд Ехова, гол нь, итгэл нэгтнүүдээр маань дамжуулан сэтгэлийг минь засаж, надад тусалсан юм. Олон хүн надтай туршлагаа хуваалцан, ул суурьтай зөвлөгөө өгч, би л ганцаараа тийм айхтар зовлонд унасан юм биш байна гэдгийг ойлгуулсан. Ах эгч нар маань сайхан сэтгэл гарган бодит тусламж үзүүлж байсан нь Ехова намайг орхиогүй юм байна гэдгийг мэдрүүлсэн дээ. Би одоо хэр өвчинтэйгээ тэмцэж байгаа. Ямар үр дүнд хүрэхээ ч мэдэхгүй байна. Гэхдээ л Еховаг надтай хамт байдаг гэдэгт, энэ сорилтыг тэвчихэд тусалсан хэвээрээ байна гэдэгт нь итгэлтэй байгаа» гэж хэлжээ.

  • Ехова бол бидний Хоньчин
    Харуулын цамхаг—2005 | 11/1
    • c «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2003 оны 10-р сарын 1-ний дугаараас «Бурхан хамгаалдаг гэдэг нь юу гэсэн үг вэ?» өгүүллийг үзнэ үү (англи).

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах