ХИЧЭЭЛ 36
Үргэлж үнэнч шударга байгаарай
Үнэнч шударга анд найзтай байхыг хүсдэггүй хэн байх билээ? Ехова бас үнэнч шударга хүнтэй л нөхөрлөдөг. Гэхдээ худал хуурмагаар дүүрсэн энэ ертөнцөд үнэнч шударга байна гэдэг амаргүй. Тэгвэл үргэлж үнэнч шударга байх нь ямар ашиг тустай вэ?
1. Үнэнч шударга байх ёстойн хамгийн гол шалтгаан юу вэ?
Бид үнэнч шударга байвал Еховаг хайрлаж хүндэлдгээ харуулна. Бодоод үз дээ. Ехова бидний юу бодож, юу хийж байгааг бүгдийг нь мэддэг (Еврей 4:13). Тийм учраас үнэнч шударга байгааг маань хараад маш их баярладаг. Бурхны Үгэнд «Муу зальтай хүн ЭЗЭНий хувьд жигшүүртэй. Харин Тэр цэх шулуун хүнтэй дотно байдаг юм» гэж бий (Сургаалт үгс 3:32).
2. Өдөр тутмын амьдралдаа яаж үнэнч шударга байх вэ?
Ехова биднийг «нэг нэгэндээ үнэнийг хэлээсэй» гэж хүсдэг (Зехариа 8:16, 17). Энэ захиасыг нь биелүүлдэг хүн ямар байдаг вэ? Гэр бүл, итгэл нэгтнүүд, ажлынхандаа болон төрийн албан хаагчдад худал ярьдаггүй. Бас үнэнийг мушгин гуйвуулдаггүй. Түүнээс гадна хулгай хийж, залилж мэхэлдэггүй (Сургаалт үгс 24:28; Эфэс 4:28-ыг уншина уу). Харин төлөх ёстой татвараа төлдөг (Ром 13:5–7). Бусад асуудалд ч «үргэлж шударга байдаг» (Еврей 13:18).
3. Үнэнч шударга байх нь ямар ашиг тустай вэ?
Үнэнч шударга байхын ашиг тус их ээ. Хүмүүсийн итгэлийг хүлээнэ, хурлынхнаа тайван амгалан нэг гэр бүл шиг байлгахад хувь нэмрээ оруулна, сэтгэл өвдөх юмгүй явна. Бас «Аврагч Бурхныхаа сургаалыг» чимж, хүмүүст Еховаг таньж мэдэх хүсэл төрүүлнэ (Тит 2:10).
УХАЖ ОЙЛГОЁ
Үнэнч шударга байвал Еховад ямар санагддаг вэ? Үнэнч шударга байхын ашиг тус юу вэ? Амьдралын янз бүрийн хүрээнд яаж үнэнч шударга байх вэ?
4. Үнэнч шударга байвал Еховаг баярлуулна
Дуулал 44:21; Малахи 3:16-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Еховагаас юм нууж чадна гэж бодох нь яагаад ухаалаг биш вэ? Та юу гэж бодож байна вэ?
Хэчнээн хэцүү байсан ч үнэнээ хэлбэл Еховад ямар санагдах бол?
Хүүхэд үнэнээ хэлэхэд эцэг эх нь баярладаг шиг биднийг үнэнээ хэлэхэд Ехова баярладаг
5. Үргэлж үнэнч шударга байгаарай
Бүх юман дээр үнэнч шударга байх боломжгүй гэж олон хүн боддог. Гэхдээ яагаад үргэлж үнэнч шударга байх хэрэгтэйг ВИДЕОНООС хамт үзээрэй.
Еврей 13:18-ыг уншина уу. Дараах гурван хүрээнд яаж үнэнч шударга байж болохыг ярилцаарай.
Гэр бүл
Ажил, сургууль
Бусад
6. Үнэнч шударга байхын ашиг тус
Үнэнч шударга байснаасаа болоод асуудалд орох нь бий. Гэхдээ алсдаа заавал сайн үр дүнд хүрдэг. Дуулал 34:12–16-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Үнэнч шударга байвал таны амьдралд яаж сайнаар нөлөөлөх вэ?
А. Ханьтайгаа ний нуугүй ярилцдаг бол улам дотносно
Б. Ажлаа хийхдээ үнэнч шударга байдаг бол даргынхаа итгэлийг хүлээнэ
В. Үнэнч шударга иргэд төрийн албаныхны магтаал сайшаалыг хүлээдэг
ЗАРИМ ХҮН: «Хааяа нэг худлаа ярихад зүгээр шүү дээ» гэдэг.
Ехова хааяа худлаа ярихыг ч үзэн яддагийг та юу гэж тайлбарлах вэ?
ДҮГНЭЛТ
Ехова анд найзуудаа цаг ямагт үнэнийг ярьж, үнэнч шударга байгаасай гэж хүсдэг.
Давтах асуулт
Үнэнч шударга хүн ямар байдаг вэ?
Еховагаас юм нууж чадна гэж бодох нь яагаад ухаалаг биш вэ?
Та яагаад үргэлж үнэнч шударга баймаар байна вэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Хүүхдээ яаж үнэнч шударга хүн болгон хүмүүжүүлэх вэ?
Татварт төлсөн мөнгийг буруу зарцуулж байвал татвар төлөх ёстой юу?
«Татвар төлөх хэрэгтэй юү?» («Харуулын цамхаг», 2012 оны 1-р сарын 1)
Бусдыг хуурч мэхэлдэг байсан хүн яаж эрс өөрчлөгдсөнийг уншаарай.