Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц16 12 сар х. 29-31
  • Дөлгөөн хүн мэргэн ухаантай

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Дөлгөөн хүн мэргэн ухаантай
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ДӨЛГӨӨН БАЙХЫН АШИГ ТУС
  • Дөлгөөн зан—Яагаад ач тустай вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • «Та нарын дунд хэн чинь мэргэн агаад ухаалаг вэ?»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2008
  • Дөлгөөн хүн хүчтэй
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
хц16 12 сар х. 29-31
Өндөр настнуудын асрагч мэргэжилтэй бүсгүй нэгэн ууртай эмэгтэйтэй ярилцаж байна

Дөлгөөн хүн мэргэн ухаантай

Өндөр настнуудын асрагч мэргэжилтэй Антониа гэдэг бүсгүйг хаалга тогшиход дунд эргэм насны эмэгтэй гарч ирэв. Тэгснээ настай ээжийг минь асрахаар эрт ирсэнгүй гэж аашлан хэл амаар доромжилжээ. Үнэндээ Антониа хоцроогүй аж. Гэсэн ч тайван байж тэр эмэгтэйгээс уучлалт гуйв.

ДАРАА дахин ирэхэд нь нөгөө эмэгтэй хараал урсгаж гарав. Антониа яасан бэ? «Маш хэцүү байсан. Тэгж муухай доромжлуулсан чинь гомдмоор санагдсан» гэж хэлсэн юм. Гэсэн хэдий ч Антониа түүнээс дахин уучлал гуйж, ямар их зовлон үзэж байгааг нь ойлгож буйгаа илэрхийлжээ.

Та Антониагийн оронд байсан бол яах байсан бэ? Дөлгөөн байж чадах байсан уу? Та ийм үед уураа барьж чаддаг уу? Дээрхтэй төстэй байдалд орвол биеэ барих амаргүй байж мэдэх юм. Стресст орсон юм уу уур хүрсэн үед дөлгөөн байх үнэхээр хэцүү байдаг.

Хэдий тийм ч Бурхны үйлчлэгчид дөлгөөн байж сурах хэрэгтэй. Бурхны Үгэнд дөлгөөн зан, мэргэн ухаан хоёрыг холбож бичсэн байдаг. Иаков: «Та нарын дунд хэн чинь мэргэн агаад ухаалаг вэ?» гэж асуугаад «Тэр хүн өөрийн үйлсийг мэргэн ухааны дөлгөөн байдлаар биеэ зөв авч яван харуул» хэмээн бичжээ (Иак. 3:13). Дөлгөөн хүнийг яагаад мэргэн ухаантай гэж хэлж болох вэ? Дөлгөөн зантай болъё гэвэл яах хэрэгтэй вэ?

ДӨЛГӨӨН БАЙХЫН АШИГ ТУС

Дөлгөөн байвал хурцадмал байдлыг намжаана. «Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө» (Сур. 15:1).

Ууртай хариулбал байдлыг улам хурцатгаж мэднэ. Энэ нь гал дээр тос нэмэхтэй адил (Сур. 26:21). Харин үг хэлэхдээ дөлгөөн байвал хурцадмал байдлыг намжаадаг. Тэр бүү хэл дайсагнаад байгаа хүний хандлагыг зөөлрүүлж ч мэднэ.

Антониа үүнийг шууд олж харсан юм. Антониаг хариу хэлэхдээ хэчнээн дөлгөөн байгааг анзаарсан өнөөх эмэгтэй нулимс унагажээ. Гэр бүлийн асуудалтайгаас гадна өөрөө янз бүрийн зовлон амсаж байгаа тухайгаа ярив. Антониа энэ боломжийг ашиглан сайн мэдээг дэлгэрүүлж тэр эмэгтэйтэй Библийн хичээл эхлэхээр болжээ. Энэ бүхэн бол тайван байж эелдэг харьцсаны үр дүн юм.

Дөлгөөн байвал жаргалтай байна. «Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд дэлхийг өвлөн авах болно» (Мат. 5:5).

Дөлгөөн хүн яагаад жаргалтай байдаг вэ? Түргэн ууртай байсан хүмүүс дөлгөөн занг «өмссөн» учраас одоо жаргалтай амьдарч байна. Амьдрал нь сайжирсан төдийгүй сайхан ирээдүй хүлээж байгааг тэд мэддэг (Кол 3:12). Испанид дүүрэг хариуцагчаар үйлчилдэг Адолфо үнэнийг мэдэхээсээ өмнө яаж амьдарч байсан тухайгаа ярьсан нь:

«Миний амьдрал ямар ч утгагүй байв. Би уураа барьж дийлэхгүй нударга зөрүүлчихдэг байсан болохоор манай найз нар надаас их айдаг байсан. Тэгтэл нэг явдал намайг эрс өөрчилсөн юм. Гудамжны зодооны үеэр би зургаан удаа хутгалуулж цус алдаад үхэхээ шахаж билээ».

Одоо Адолфо үг яриа, биеэ авч явах байдлаараа дөлгөөн байхын сайхан жишээ үзүүлдэг. Түүний төлөв төвшин, эелдэг боловсон занд олон хүн татагддаг байна. Адолфо өөрийгөө өөрчилж чадсандаа жаргалтай байдаг гэжээ. Бас дөлгөөн болоход нь тусалсан Еховад талархдаг аж.

Дөлгөөн байвал Ехова баярлана. «Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм» (Сур. 27:11).

Гол дайсан нь болох Сатан Диавол Ехова Бурхныг санаатайгаар муулж, доромжилдог. Үүнээс болоод Ехова уурлан хилэгнэх бүрэн эрхтэй. Гэлээ ч Библид Бурхныг «уурлахдаа удаан» гэсэн байдаг (Ег. 34:6). Хэрэв бид Ехова шиг уурлахдаа удаан, дөлгөөн байхыг хичээдэг бол мэргэн ухаантайн шинж болно. Энэ нь Еховаг баярлуулдаг (Еф. 5:1).

Бидний амьдарч буй Сатаны ертөнцөд «сагсуурагчид, их зантай, доромжлогчид, ... гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий» хүмүүс хаа сайгүй байдаг (2 Тим. 3:2, 3). Гэхдээ дөлгөөн зантай болоход маань тийм хүмүүс саад болох ёсгүй. «Дээрээс ирэгч мэргэн ухаан нь ... амар тайван, эелдэг» гэж Бурхны Үгэнд байдаг (Иак. 3:17). Тайван, эелдэг зантай хүн Бурхны мэргэн ухааныг олж авсан хэрэг юм. Тийм хүн уур хүрмээр үед ч үг хэлэхдээ дөлгөөн байна. Бас хязгааргүй мэргэн ухааны Эх булаг Еховатай улам дотно болно

Яаж дөлгөөн болох вэ?

Хэрэв хүн тантай хатуу ширүүн эсвэл шударга бус харьцвал хариуд нь уурлахгүй эелдэг байж Еховаг баярлуулахын тулд яах вэ? Дараах зарчмуудыг сайтар бодож үзээрэй.

  1. 1 «ЕРТӨНЦИЙН СҮНСНЭЭС» БОЛГООМЖЛООРОЙ (1 Кор. 2:12). Дөлгөөн байх нь сул доройн шинж гэсэн бодолтой хүн олон байдаг. Өөртөө итгэлтэй, түрэмгий зантай хүнийг хүчтэй гэж боддог. Иймэрхүү үзэл бодол «ертөнцийн сүнсний» илрэл болохоос, дээрээс ирэгч мэргэн ухааны шинж биш юм. Дөлгөөн байхын тулд маш их хүч гаргах хэрэгтэйг Библи тодорхой харуулдаг. «Тэвчээр ба дөлгөөн зангаар удирдагчийг ятгаж чадна. Аядуу зөөлөн яривал хатуу ясыг хугалахтай адил ширүүн эсэргүүцлийг няцааж чадна» (Сур. 25:15,The Amplified Bible).

    Эргэцүүлэн бодох асуулт:

    Би дөлгөөн занг хүчтэйн шинж гэж үздэг үү эсвэл сул доройн шинж гэж үздэг үү?

    Би «махан биеийн үйлс» болох «уур хилэн, өрсөлдөөн» зэргээс хол байхыг хичээдэг үү? (Гал. 5:19, 20).

  2. 2 ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ ЦАГ ГАРГААРАЙ. «Шударга зөв хүний зүрх яаж хариулахаа цэгнэдэг. Харин хар санаатай хүний ам хорон муугаар бөөлжинө» (Сур. 15:28). Уурласан үедээ юм яривал дараа нь харамсаж мэднэ. Харин ярихаасаа өмнө сайтар боддог бол бодол санаагаа цэгцэлж, дөлгөөхнөөр хариулж чадна. Ийм хариу сонссон хүн эелдэг ярих нь лавтай.

    Эргэцүүлэн бодох асуулт:

    Хэрэв би дүрсхийн уурлавал яаж магадгүй вэ?

    Би эв эеийг сахихын тулд «гэм бурууг харахгүй өнгөрч» чадах уу? (Сур. 19:11).

  3. 3 ТАСРАЛТГҮЙ ЗАЛБИРААРАЙ. Орчлонт ертөнц дэх хамгийн агуу хүч болох ариун сүнсийг гуйн залбираарай (Лук 11:13). Бурхны ариун сүнсний үр жимсний нэг хэсэг нь өөрийгөө захирах чадвар, дөлгөөн зан байдгийг санаарай. «Уур хүрсэн үедээ Еховад тасралтгүй залбирахлаар үнэхээрийн тустай байдаг» гэж Адолфо ярьсан юм. Биднийг ч бас ариун сүнс гуйж шаргуу залбирвал Ехова хариулах нь дамжиггүй (Ром 12:12).

    Эргэцүүлэн бодох асуулт:

    Би зүрх сэтгэл, сэдэл хандлагыг минь шалгаж өгөөч гэж Еховад тогтмол залбирдаг уу?

    Еховагийн хүсэл таалалд нийцдэг болохын тулд ариун сүнс, мэргэн ухаан гуйж залбирдаг уу? (Дуу. 139:23, 24; Иак. 1:5).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах