Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • үжи хичээл 29
  • Хүн үхээд яадаг вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хүн үхээд яадаг вэ?
  • Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УХАЖ ОЙЛГОЁ
  • ДҮГНЭЛТ
  • МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
  • Үхэл гэж юу вэ?
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Нас барагсад ирээдүйд яах вэ?
    Бурхнаас ирсэн сайн мэдээ
  • Хүн үхээд яадаг вэ?
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Үхсэний дараа яадаг вэ?
    Та Бурхны анд нөхөр болж болно!
Илүү дэлгэрэнгүй харах
Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
үжи хичээл 29
29-р хичээл. Оршуулгын газар эхнэр нөхөр хоёр булшны дэргэд залбирч байна.

ХИЧЭЭЛ 29

Хүн үхээд яадаг вэ?

Хэвлэмэл
Хэвлэмэл
Хэвлэмэл

Үхэл хагацал үзээгүй хүн гэж бараг байхгүй. Ойр дотнын хүнээ алдахлаараа «Хүн үхээд яадаг вэ? Талийгаачтайгаа эргээд уулзах юм сан» гэж өөрийн эрхгүй бодогддог. Энэ талаар Библид юу гэж байдгийг энэ болон дараагийн хичээлээр үзээд таны сэтгэл уужрах биз ээ.

1. Хүн үхээд яадаг вэ?

Есүс үхлийг гүн нойртой зүйрлэсэн. Яагаад? Бөх гэгч нь унтаж байгаа хүн хажууд нь юу ч болсон мэддэггүй. Үүн шиг «үхэгсэд юу ч мэддэггүй» (Номлогчийн үгс 9:5-ыг уншина уу). Тэгэхлээр нас барсан хүн зовж тарчилдаггүй гэсэн үг.

2. Үхлийн тухай үнэнийг мэдэх нь бидэнд ямар ач тустай вэ?

Зарим шашинд хүнийг үхсэний дараа сүнс нь үргэлжлэн амьдардаг гэж сургадаг. Ийм учраас олон хүн үхэгсдээс айж, өргөл барьц өргөдөг. Гэхдээ Библид байдаг үнэнийг мэдсэн хүмүүс ийм айдсаас чөлөөлөгддөг. Есүс: «Үнэн та нарыг чөлөөлнө» гэсэн (Ёохан 8:32). Библид «үхэгсэд юу ч мэддэггүй» гэж байдаг. Хүн нас барахлаараа зовж тарчилдаггүй, бусдад хор хүргэдэггүй. Тийм учраас тэдэнд залбирч, өргөл барьц өргөх шаардлагагүй.

Зарим хүн талийгаачтайгаа харьцаж болно гэж боддог. Гэхдээ энэ нь боломжгүй. Яагаад гэвэл Библид «үхэгсэд юу ч мэддэггүй» гэж байдаг шүү дээ. Тэгвэл үнэндээ хэнтэй харьцдаг гэсэн үг вэ? Чөтгөрүүд талийгаачийнх нь дүрд хувиран хуурч мэхэлж хор хүргэхийг оролддог. Энэ үнэнийг мэддэг хүн чөтгөрүүдээс хамгаалагддаг. Ехова биднийг хамгаалах гэсэндээ чөтгөрүүдтэй холбоо тогтоохоос сэрэмжлүүлдэг (Дэд хууль 18:10–12-ыг уншина уу).

УХАЖ ОЙЛГОЁ

Библид үхлийн талаар юу гэж байдгийг дэлгэрэнгүй мэдэж аваарай. Хүнийг тарчлаан зовоодоггүй, хайр халамжтай Бурханд бат итгэдэг болоорой.

Талийгаачийн нөхөр, хоёр хүүхэд нь сандал дээр сууж байна. Гэр бүл, найз нөхөд нь тайтгаруулах гээд эргэн тойронд нь зогсож байна.

3. Үхлийн тухай үнэн

Хүн үхээд яадаг талаар хүмүүс өөр өөр ойлголттой байдаг. Гэхдээ тэр болгоныг үнэн гэх аргагүй шүү дээ.

  • Хүн үхээд яадаг талаар танай нутгийн хүмүүс юу гэж боддог вэ?

Библид юу гэж байдгийг ВИДЕОНООС хамт үзээрэй.

ВИДЕО: «Хүн үхээд яадаг вэ?»—Видеоны хэсгээс (1:19)

Зургууд: «Хүн үхээд яадаг вэ?» видеоны хэсгээс авсан зургууд. 1. Эмнэлгийн орон дээр буй нас барсан хүний цогцос. 2. Галт тэргэнд хоёр хүний дунд унтаж буй хүн.

Номлогчийн үгс 3:20-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Энэ зүйлийг бодож үзвэл, хүн үхээд яадаг вэ?

  • Хүнийг үхсэний дараа сүнс нь үлдэж хоцордог уу?

Есүсийн дотнын найз Лазар нас барсан тухай Библид гардаг. Есүс Лазарын тухай юу гэснийг Ёохан 11:11–14-ийг уншаад мэдэж аваарай. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Есүс үхлийг юутай зүйрлэсэн бэ?

  • Үүнийг бодож үзвэл, нас барсан хүн яадаг вэ?

  • Библийн энэ сургаал танд ямар санагдаж байна вэ?

4. Үхлийн тухай үнэнийг мэдэх нь ямар ач тустай вэ?

Үхлийн тухай үнэнийг мэддэг хүн үхсэн хүнээс айхаа больдог. Номлогчийн үгс 9:10-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Үхсэн хүн бидэнд хор хүргэж чадах уу?

Зарим хүн нас барсан хүнд өргөл барьц өргөж, залбирдаг. Харин Библид байдаг үнэнийг мэдсэн хүн иймэрхүү зан үйлээс чөлөөлөгддөг. Исаиа 8:19; Илчлэл 4:11-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Нас барсан хүнээс тусламж эрж, өргөл барьц өргөдөг хүн Еховад ямар санагддаг гэж та бодож байна вэ?

Зургууд: Үхсэн хүнд хүндэтгэл үзүүлэх зан үйл. 1. Булшны чулууны дэргэд өвдөглөж суугаад өргөл барьц өргөн залбирч буй хүн. 2. Нэг омгийн гурван хүн тусгай өмсгөл өмсөөд бүжиглэж байна. 3. Нас барагсдыг дурсах өдөр хүмүүс гавлын ясны дүрстэй баг зүүж, бариад явж байна.

Үхлийн тухай үнэн биднийг Еховагийн жигшдэг зан үйлээс чөлөөлдөг

5. Үхлийн тухай үнэнийг мэдэхлээр тайвширдаг

Хүн үхсэнийхээ дараа нүглийнхээ шийтгэлийг хүртэн зовж тарчилдаг гэж олон хүн боддог. Гэхдээ Библид бичсэнээр ямар ч хүн, тэр байтугай муу юм хийсэн хүн ч үхсэнийхээ дараа зовж тарчилдаггүй. Үүнийг мэдэхлээр сэтгэл уужирдаг. Ром 6:7-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Энэ зүйлд бичсэнээр, хүн үхэхээрээ нүглээс чөлөөлөгддөг. Тэгвэл хүн үхсэнийхээ дараа нүглийнхээ шийтгэлийг хүртэж зовж тарчилдаг болов уу?

Та Еховаг таньж мэдэхийн хэрээр, үхсэн хүнийг тарчлаан зовоодоггүйг нь ойлгоно. Дэд хууль 32:4; 1 Ёохан 4:8-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ийм сайхан зан чанартай Бурхан үхсэн хүнийг тарчлаан зовооно гэж үү?

  • Үхлийн тухай үнэнийг мэдэхээр таны сэтгэл уужирч байна уу? Яагаад?

ЗАРИМ ХҮН: «Би сүнснээс айдаг» гэдэг.

  • Та тэр хүнд Библиэс ямар ямар зүйл үзүүлмээр байна вэ? Яагаад?

ДҮГНЭЛТ

Үхсэн хүн юу ч мэддэггүй, зовж тарчилдаггүй, хүмүүст хор хүргэдэггүй.

Давтах асуулт

  • Хүн үхээд яадаг вэ?

  • Үхлийн тухай үнэнийг мэдэх нь ямар ач тустай вэ?

  • Үхлийн тухай үнэнийг мэдээд сэтгэл яагаад тайвширдаг вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Хүнийг үхсэний дараа үргэлжлэн амьдардаг сүнс гэж байдаг уу?

«Хүнийг үхсэний дараа үргэлжилж амьдардаг сүнс байдаг уу?» (Веб өгүүлэл)

Бурхан хүнийг тамд зовоодог гэдэг сургаал үнэн үү?

«Там гэж байдаг уу?» (3:07)

Үхлийн тухай үнэнийг мэдээд сэтгэл нь уужирсан нэг хүний тухай уншаарай.

«Библи үндэслэлтэй, тодорхой хариулт өгсөнд сэтгэл минь хөдөлсөн» («Харуулын цамхаг»-ийн түүвэр өгүүлэл, 2015 оны 2-р сарын 1)

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах