Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Ехова «удахгүй болох ёстой юмсыг» илчилдэг
    Харуулын цамхаг–2012 | 6 сарын 15
    • 7. Аварга баримал, араатны долоо дахь толгой хоёр ямар холбоотой вэ?

      7 Аварга баримал, араатны долоо дахь толгой хоёр ямар холбоотой вэ? Англи улс Ромын эзэнт гүрнээс гаралтай. Англиас өрх тусгаарласан Америкийн Нэгдсэн Улсыг ч бас Ромоос гарсан гэж хэлж болно. Библид баримлын тавхайг «төмөр ба шаврын хольцноос бүтсэн» хэмээн дүрсэлсэн байдаг (Даниел 2:41–43-ыг уншина уу). Энэ нь долоо дахь толгой буюу Англи-Америкийн эзэнт гүрэн дэлхийг ноёлж байх үед болох үйл явдлыг хэлж байгаа хэрэг юм. Шавартай хольсон төмөр эдлэл ган төмрөөр хийсэн эдлэлээс хэврэг байдаг шиг Англи-Америкийн эзэнт гүрэн өмнөх эзэнт гүрнээсээ хүчээр сул байх аж.

      8, 9. а) Дэлхийн долоо дахь эзэнт гүрэн төмөр мэт хүчтэйгээ хэрхэн баталсан бэ? б) Баримлын тавхайн шавар юуг бэлгэддэг вэ?

      8 Араатны долоо дахь толгой зарим үед төмөр мэт хүчтэйгээ харуулдаг байсан. Жишээ нь, дэлхийн І дайнд ялалт байгуулсан. Мөн дэлхийн II дайны үед ч төмөр мэт хүчтэй нь нотлогдсон.c Түүнээс хойш ч хүчтэйгээ баталсан. Гэхдээ л анхнаасаа шавартай холилджээ.

      9 Еховагийн үйлчлэгчид баримлын тавхайгаар юу бэлгэддэгийг ойлгох гэж эртнээс оролдсоор ирсэн. Даниел 2:41-д төмөр, шавраас бүтсэн тавхай гэдгээр олон хаанчлалыг бус, нэг л хаанчлалыг хэлжээ. Тэгэхлээр, шавар нь Англи-Америкийн эзэнт гүрний дотор байгаа ямар нэг зүйл болж таарна. Даниелын зөгнөлийг цааш нь уншвал шавар нь «хүний үр» буюу хүмүүс юм (Дан. 2:43). Тэднээс болж Англи-Америкийн эзэнт гүрэн доройтох ажээ. Ийнхүү энэ гүрэн төмөр мэт хүчтэй Ромын дэргэд хүчээр сул дорой болно. Ард түмэн иргэний эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнүүлж, үйлдвэрчний эвлэлд эвсэлдэн нэгдэж, тусгаар тогтнолын төлөө тэмцэж Англи-Америкийн эзэнт гүрний төмөр мэт хүчийг сулруулсан. Нэр хүндтэй удирдагчид нь хүртэл хэдхэн саналын зөрүүгээр сонгуульд ялдаг, эсвэл үзэл бодлын зөрчил их байдгаас болоод амлалтаа биелүүлэх эрх мэдэлгүй байдаг. Даниел үүнийг зөгнөж «Тэр хаанчлалын зарим хэсэг нь хүчтэй байх атал нөгөө хэсэг нь хэврэг байх болно» гэжээ (Дан. 2:42; 2 Тим. 3:1–3).

  • Ехова «удахгүй болох ёстой юмсыг» илчилдэг
    Харуулын цамхаг–2012 | 6 сарын 15
    • 11 Баримлын хөлийн хурууны тоо ямар нэгэн утгатай юу? Даниел бусад зөгнөлдөө тодорхой тоо дурдсан байдаг. Жишээ нь, төчнөөн эвэртэй, тийм тийм араатан гэж дүрсэлдэг. Тэр тоо нь утга учиртай. Харин баримлын хөлийг төдөн хуруутай гэж хэлээгүй. Тийм учраас баримлын гар, шилбэ, тавхай хэд байх нь чухал биш байсан шиг хөлийн хурууны тоо ч онцын ач холбогдолгүй бололтой. Гэхдээ хөлийн хуруунууд төмөр, шавраас бүтсэнийг онцолжээ. Тэгэхлээр, Англи-Америкийн эзэнт гүрэн дэлхийг ноёрхож байх үед Бурхны Хаанчлалыг төлөөлдөг «чулуу» аварга баримлын тавхайг цохино гэж дүгнэж болно (Дан. 2:45).

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах