Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Ехова «удахгүй болох ёстой юмсыг» илчилдэг
    Харуулын цамхаг–2012 | 6 сарын 15
    • 9 Еховагийн үйлчлэгчид баримлын тавхайгаар юу бэлгэддэгийг ойлгох гэж эртнээс оролдсоор ирсэн. Даниел 2:41-д төмөр, шавраас бүтсэн тавхай гэдгээр олон хаанчлалыг бус, нэг л хаанчлалыг хэлжээ. Тэгэхлээр, шавар нь Англи-Америкийн эзэнт гүрний дотор байгаа ямар нэг зүйл болж таарна. Даниелын зөгнөлийг цааш нь уншвал шавар нь «хүний үр» буюу хүмүүс юм (Дан. 2:43). Тэднээс болж Англи-Америкийн эзэнт гүрэн доройтох ажээ. Ийнхүү энэ гүрэн төмөр мэт хүчтэй Ромын дэргэд хүчээр сул дорой болно. Ард түмэн иргэний эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнүүлж, үйлдвэрчний эвлэлд эвсэлдэн нэгдэж, тусгаар тогтнолын төлөө тэмцэж Англи-Америкийн эзэнт гүрний төмөр мэт хүчийг сулруулсан. Нэр хүндтэй удирдагчид нь хүртэл хэдхэн саналын зөрүүгээр сонгуульд ялдаг, эсвэл үзэл бодлын зөрчил их байдгаас болоод амлалтаа биелүүлэх эрх мэдэлгүй байдаг. Даниел үүнийг зөгнөж «Тэр хаанчлалын зарим хэсэг нь хүчтэй байх атал нөгөө хэсэг нь хэврэг байх болно» гэжээ (Дан. 2:42; 2 Тим. 3:1–3).

  • Ехова «удахгүй болох ёстой юмсыг» илчилдэг
    Харуулын цамхаг–2012 | 6 сарын 15
    • 11 Баримлын хөлийн хурууны тоо ямар нэгэн утгатай юу? Даниел бусад зөгнөлдөө тодорхой тоо дурдсан байдаг. Жишээ нь, төчнөөн эвэртэй, тийм тийм араатан гэж дүрсэлдэг. Тэр тоо нь утга учиртай. Харин баримлын хөлийг төдөн хуруутай гэж хэлээгүй. Тийм учраас баримлын гар, шилбэ, тавхай хэд байх нь чухал биш байсан шиг хөлийн хурууны тоо ч онцын ач холбогдолгүй бололтой. Гэхдээ хөлийн хуруунууд төмөр, шавраас бүтсэнийг онцолжээ. Тэгэхлээр, Англи-Америкийн эзэнт гүрэн дэлхийг ноёрхож байх үед Бурхны Хаанчлалыг төлөөлдөг «чулуу» аварга баримлын тавхайг цохино гэж дүгнэж болно (Дан. 2:45).

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах