-
Ямар хүнийг Бурхны агуу хүчээр удирдуулдаг гэх вэ?Харуулын цамхаг (Судлахад зориулсан)—2018 | 2 сар
-
-
БУРХНЫ АГУУ ХҮЧЭЭР УДИРДУУЛДАГ ХҮН ЯМАР БАЙДАГ ВЭ?
3. Нүгэлт хүсэлдээ захирагддаг хүн болон Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн ямар ялгаатай вэ?
3 «Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн» болон «нүгэлт хүсэлдээ захирагддаг хүн» ямар ялгаатайг элч Паул тодорхой хэлж өгчээ (1 Коринт 2:14–16-г уншина). «Нүгэлт хүсэлдээ захирагддаг хүн» «Бурхан агуу хүчээрээ илчилдэг зүйлийг» «мунхаг гэж үздэг бөгөөд ухаардаггүй учир хүлээж авдаггүй». Харин «Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн» «бүх юмыг нягталдаг» бөгөөд Христийнхтэй адил бодолтой байдаг. Паул бидэнд Бурхны агуу хүчээр удирдуулахыг уриалжээ. Нүгэлт хүсэлдээ захирагддаг хүн өөр ямар онцлогтой вэ?
-
-
Ямар хүнийг Бурхны агуу хүчээр удирдуулдаг гэх вэ?Харуулын цамхаг (Судлахад зориулсан)—2018 | 2 сар
-
-
6. Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн ямар байдаг вэ?
6 Тэгвэл «Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн» ямар байдаг вэ? Бурхантай тогтоосон харьцаагаа ихэд анхаардаг. Бурхныг дуурайхыг үргэлж хичээдэг (Эф. 5:1). Өөрөөр хэлбэл Еховагийнхтай адил үзэл бодолтой болох гэж хичээдэг. Түүний хувьд Бурхан бодитой. Хэзээ ч, хаана ч, ямар ч үед Еховагийн хэм хэмжээнд нийцүүлэх гэж хичээдгээрээ нүгэлт хүсэлдээ захирагддаг хүнээс ялгаатай (Дуу. 119:33; 143:10). Бурханд таалагддаггүй үйл хэргээс зайлсхийдэг. «Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанартай» болохыг хичээдэг (Гал. 5:22, 23). Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн Бурхантай тогтоосон харьцаагаа эрхэмлэж, шүтлэгтээ нухацтай ханддаг.
7. Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүнийг Библид юү гэж бичсэн бэ?
7 Бурхантай тогтоосон харьцаагаа эрхэмлэдэг хүнийг Библид сайшааж бичсэн байдаг. Матай 5:3-т «Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг хүн жаргалтай. Учир нь тэнгэрийн Хаант төр тийм хүнийх» гэжээ. Ром 8:6-д «Махан биеийн юмыг боддог хүн үхнэ. Харин Бурхны агуу хүчинд таалагдах юмыг боддог хүн амьд явна, амар тайван байна» хэмээн бичжээ. Бурхныг анхаарлынхаа төвд байлгадаг бол Бурхантай болон бусад хүнтэй одоо ч, ирээдүйд ч эвтэй байна.
-