Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц13 9/15 х. 3-6
  • Харьцуулж ярих арга тустай

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Харьцуулж ярих арга тустай
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ХАРЬЦУУЛАХ АРГЫН АЧ ТУС
  • Ехова гэрийнхнээ нэгтгэдэг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • «Бүрэн гүйцэд үйлчил»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2004
  • Эв нэгдэлтэй христианууд Бурхныг алдаршуулдаг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2010
  • Харанхуйгаас хол явж, гэрэлд үргэлж бай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
хц13 9/15 х. 3-6
[3-р хуудасны зураг]

Харьцуулж ярих арга тустай

Дэлхий дээр амьдарч байсан хамгийн агуу Багш бол Есүс гэдгийг та зөвшөөрнө биз дээ? Тийм ч учраас Есүсийн заах арга барилыг эзэмшихийг, тухайлбал, асуулт тавих, жишээ татах аргыг дэлгэрүүлэх ажилдаа хэрэглэхийг хичээдэг байх. Тэгвэл харьцуулах арга хэрэглэж сургаалаа заадаг байсныг нь бодож үзсэн үү?

Хүмүүс аливаа юмыг харьцуулж ярих нь элбэг байдаг. Та бас харьцуулъя гэж бодоогүй хэр нь харьцуулаад ярьчихдаг биз дээ? Жишээ нь, «Бүх жимсээ боловсорсон гэж хэлж байсан. Харин энэ жимснүүд түүхий байна» гэх юм уу «Тэр багадаа их ичимхий хүүхэд байсан, гэтэл одоо нүүрэмгий болжээ» гэх мэтчилэн ярьдаг.

Ингэхдээ эхлээд ямар нэг баримтыг дурдаад, дараа нь түүнээс эрс ялгаатай өөр баримт гаргаж ирэхийн тулд гэвч, харин, гэхдээ, гэтэл гэх мэтийн үг хэлдэг. Эсвэл нэмэлт мэдээлэл хэлнэ. Харьцуулж яривал сонсож буй хүмүүст ойлгомжтой байдаг. Ер нь хүн өдөр тутмын яриандаа харьцуулах арга хэрэглэдэг бөгөөд энэ нь чухал зүйлийг ойлгуулдаг.

Юмыг харьцуулж ярих нь хэл болгонд нийтлэг биш байж болох ч их ач холбогдолтой. Яагаад? Ариун сүнсний удирдлагаар бичигдсэн Бурхны Үгэнд энэ аргыг олон удаа хэрэглэсэн байдаг. Есүс харьцуулах аргыг өргөн хэрэглэдэг байсныг дараах жишээнээс мэдэж болно. «Хүмүүс дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг»; «Хуулийг ... хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. ... харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм»; «„Завхайрч болохгүй“ гэснийг та нар дуулсан. Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр ...»; «„Нүдийг нүдээр, шүдийг шүдээр“ гэснийг та нар дуулсан. Харин Би та нарт хэлье, хар санаатай хүнийг бүү эсэргүүц. Харин хэн баруун хацрыг чинь алгадна, түүнд нөгөө хацраа бас тавьж өг» (Мат. 5:15, 17, 27, 28, 38, 39).

Библийн бусад номд ч иймэрхүү жишээ олон байдаг. Гол санааг ойлгох юм уу илүү сайн аргыг мэдэж авахад тэдгээр жишээ тус болдог. Та хүүхэдтэй бол дараах үгийг бодож үзээрэй. «Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл» (Еф. 6:4). Элч Паул энэ зөвлөгөөг зүгээр л «Эцэг (эх) нь хүүхдүүдээ Бурхны дэг журам дотор хүмүүжүүлэх ёстой» гээд бичсэн байлаа ч буруудахгүй байх байв. Гэхдээ харьцуулах арга хэрэглэн «Хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзэний дэг журам ... дотор хүмүүжүүл» гэж бичсэн нь гол санааг улам тодотгож өгчээ.

Цааш нь Паул: «Бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин ... тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ» хэмээн бичжээ (Еф. 6:12). Ингэж харьцуулсан болохоор бид жирийн нэг хүнтэй бус, муу сүнснүүдтэй тэмцдэгээ бүр сайн ойлгодог.

ХАРЬЦУУЛАХ АРГЫН АЧ ТУС

«Ефес» номын өөр олон зүйлд Паул харьцуулах арга хэрэглэсэн байдаг. Харьцуулан бичсэн тэдгээр өгүүлбэрийг эргэцүүлэн бодвол Паулын хэлэх гэсэн гол санааг ойлгож, юу хийх ёстойгоо тодорхой мэдэж авна.

«Ефес» номын 4, 5-р бүлэгт гардаг эсрэг тэсрэг хоёр зүйлийг харьцуулж бичсэнийг хүснэгтээс үзвэл та олон чухал зүйлийг мэдэж аваад баярлах нь дамжиггүй. Харьцуулал бүрийг уншихдаа өөртөө хамааруулж бодоорой. «Үнэнийг хэлэхэд, би ямар хандлагатай билээ? Иймэрхүү байдалд орвол би яадаг вэ? Хүмүүс намайг энэ хоёрын аль нь гэж бодох бол?» гэж өөрөөсөө асуугаарай. Юугаа засаж сайжруулахаа анзаарсан бол даруйхан хэрэгжүүлээрэй. Энэ хүснэгт танд тус болно гэж найдаж байна.

Эсвэл танайх гэр бүлийн хичээлээрээ энэ хүснэгтийг үзэж болно шүү дээ. Жишээ нь, эхлээд дор дороо уншина. Дараа нь эхний хэсгийг нэг нь уншиж өгнө. Бусад нь хоёр дахь хэсэгт юу онцолсныг цээжээр хэлнэ. Энэ арга нь хоёр дахь хэсгийг хэрхэн хэрэгжүүлэх талаар гэр бүлээрээ халуун яриа өрнүүлэх сайхан боломжийг бүрдүүлнэ. Ийм маягаар судалбал томчууд, хүүхдүүд ялгаагүй, хаана ч христиан ёсоор биеэ авч явах хүсэлтэй болно.

Та хүснэгтийн хоёр дахь хэсгийг цээжээр хэлж чадах уу?

Харьцуулах арга ямар чухал болохыг мэдэх тусам ийм аргаар бичсэн Библийн зүйлийг илүү сайн ойлгоно. Бас дэлгэрүүлэх ажилд үнэхээр тустайг мэдэж авна. Жишээ нь, та гэрийн эзэнтэй ярихдаа, «Олон хүн үхэшгүй мөнхийн сүнс байдагт итгэдэг. Гэхдээ Бурхны Үгэнд юу гэж бичсэнийг үзүүлье» хэмээн хэлж болох юм. Эсвэл суралцагчаасаа «Ихэнх хүн Бурхан Есүс хоёрыг нэг бодгаль гэж боддог. Харин Библи энэ талаар юу хэлдэг вэ? Та өөрөө юу гэж боддог вэ?» гэх зэргээр асууж болно.

Бурхны замаар явахад тустай олон чухал зүйлийг Сударт харьцуулж бичсэн байдаг. Библийн үнэнийг хүмүүст мэдүүлэхийн тулд энэ аргыг хэрэглэцгээе.

«Ефес» номын 4, 5-р бүлэгт гардаг зарим харьцуулал

Гэр бүлийн хичээлээрээ энэ хүснэгтийг ярилцаарай!

«Бид цаашид ... энд тэнд шидэгдэн, ... хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир арганд туугдахгүй» (4:14).

«Харин хайр дотор үнэнийг ярин, бид тэргүүн болох Түүн уруу, Христ уруу бүх талаар өсөх ёстой» (4:15).

«[Үндэстнүүд] ... зүрхнийхээ хатуугаас болж оюун ухаандаа харанхуй болжээ» (4:18, 19).

«Харин та нар ийм замаар Христийг сураагүй. ... та нар үнэхээр Түүнийг сонсож, Түүгээр сургагдсан» (4:20, 21).

«Хулгайч хүн цаашид хулгай бүү хий» (4:28).

«Харин ч ... өөрийн гараар сайныг үйлдэж, хөдөлмөрлө» (4:28).

«Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг» (4:29).

«Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл» (4:29).

«Садар самуун, аливаа бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурсагдаг» (5:3).

«Харин оронд нь талархлаа өргө» (5:4).

«Та нар урьд нь харанхуй байсан» (5:8).

«Харин одоо та нар Эзэн дотор гэрэл ажээ» (5:8).

«Харанхуй, үр жимсгүй ажлуудад бүү оролц» (5:11).

«Харин ч тэдгээрийг илчлэгтүн» (5:11).

«Та нар мэргэн бус хүмүүс шиг биш, ... хэрхэн алхаж буйгаа хянаж бай» (5:15).

«Харин мэргэн хүмүүсийн адилаар ... Цагийг авар» (5:15, 16).

«Тийм учраас бүү мунхаг бай» (5:17).

«Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар» (5:17).

«Дарсанд бүү согтуур. Ингэвэл дураараа дургих байдалд автагдана» (5:18).

«Харин Сүнсээр дүүрэн бай» (5:18).

«[Христ] түүнийг ямар ч толбогүй, ямар ч үрчлээсгүй бөгөөд тиймэрхүү ямар ч зүйлгүй, ... Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн ажээ» (5:27).

«Харин ариун, гэм зэмгүй байлгах [гэсэн]» (5:27).

«Хэн ч хэзээ ч өөрийн махан биеийг үзэн ядаж байгаагүй» (5:29).

«Харин тэжээж, хамгаалдаг. Христ мөн чуулганд ийнхүү ханддаг» (5:29).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах