Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц15 10/1 х. 10
  • Таны мэдлэгт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Таны мэдлэгт
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Ижил төстэй материал
  • Христийн ах дүүст үнэнч байж, тэднийг дэмжих нь
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
хц15 10/1 х. 10

ТАНЫ МЭДЛЭГТ

Библид гардаг «тайган» гэдэг үг ямар утгатай вэ?

Ассирийн үеийн сийлбэрт дүрсэлсэн тайган

Ассирийн үеийн сийлбэрт дүрсэлсэн тайган

Ихэнхдээ, засуулсан эрэгтэй хүнийг хэлдэг байжээ. Эрт үед, олзолсон хүнийг эсвэл боол болгохдоо эсвэл шийтгэхдээ засдаг байжээ. Хааны ордонд, хатад, татвар эмсийн өргөөг итгэл хүлээсэн тайган харж хамгаалдаг байв. Жишээ нь, Хегаи, Шаашгаз нарын тайганууд Персийн хаан Ахашверошийн (Ксеркс I байсан бололтой) хатад, татвар эмсийг хамгаалдаг байжээ (Естер 2:3, 14).

Нөгөөтээгүүр, зөвхөн засуулсан эрчүүдийг тайган гэдэггүй байжээ. Зарим эрдэмтний үздэгээр, энэ үг илүү өргөн утгатай. Хааны ордонд хашдаг алба хүнийг бас тайган гэдэг байсан. Иеремиаг аварсан Ебед-мелех, Филипээс сайн мэдээ сонссон етиоп хүнийг дурдаж болно. Ебед-мелех дээд албан тушаалтай учир Зедекиа хаанд ойр байсан бололтой (Иеремиа 38:7, 8). Харин етиопын тайган амбаны тухай, хатан хааныхаа сан хөмрөгийг хариуцдаг, «Иерусалимд мөргөл үйлдэхээр ирсэн» гэж байдаг (Үйлс 8:27).

Эрт үед хоньчид хонио ямаанаас тусгаарладаг байсны учир юу вэ?

Сүргээ хариулж буй хоньчин

«Хүний Хүү алдраа дуурсган ... ирж, ... хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлана». Есүс ирээдүйд шүүх ажиллагаа явуулах тухайгаа ийн хэлжээ (Матай 25:31, 32). Ер нь хоньчид яагаад хонио ямаанаас тусгаарладаг байсан бэ?

Ер нь хонь ямааг өдрийн цагаар хамтад нь бэлчээдэг. Харин орой нь зэрлэг амьтан, хулгайчаас хамгаалж, хүйтэнд дааруулахгүйн тулд хотлуулдаг (Эхлэл 30:32, 33; 31:38–40). Хонь шиг номхон амьтныг ялангуяа, эм хонь, хургыг, ямаа шиг түрэмгий авиртай амьтнаас хамгаалахын тулд тус тусад нь хотлуулна. Түүнч⁠лэн нэгэн бүтээлд бичсэнээр, уг хоёр малыг «үржилд оруулах, саах, хяргах» үед тусгаарладаг байжээ (All Things in the Bible). Тэгэхлээр Есүс, мал аж ахуй эрхэлдэг байсан эртний израильчуудын сайн мэддэг зүйлийг жишээ болгон ашиглажээ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах