Удирдах Зөвлөлийн захиа
Еховаг хайрладаг эрхэм танаа
«Та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» гэж Есүс хэлсэн (Иохан 8:32). Яасан сайхан юм бэ! Газар сайгүй худал хуурмаг тархсан «эцсийн өдрүүдэд» ч гэсэн Бурхны тухай үнэнийг мэдэх боломж байна гэхэд үнэхээр баярламаар (2 Тимот 3:1). Та Бурхны Үгэнд бичсэн үнэнийг анх ойлгосон тэр үеэ санаж байна уу? Үнэнийг мэдээд их баярласан биз ээ.
Бурхны тухай үнэнийг сайтар мэдээд, мэдлэгээ хүмүүстэй байнга хуваалцах нь чухал байдгийн адил үнэний дагуу амьдрах нь ч чухал юм. Үүний тулд Бурхны хайран дотор өөрсдийгөө сахих хэрэгтэй. Тэгвэл энэ юу гэсэн үг вэ? Есүс үхэхийнхээ өмнөх үдэш үнэнч элч нартаа: «Би Эцгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно» гэж захисан нь энэ асуултын хариу болдог (Иохан 15:10).
Есүс Эцгийнхээ тушаалыг сахиснаар хайран дотор нь байсныг бодож үзээрэй. Бид ч гэсэн Бурхны хайран дотор өөрсдийгөө сахихын тулд өдөр бүр үнэний дагуу амьдрах хэрэгтэй. Есүс тэр үдэш: «Хэрэв та нар эдгээрийг мэдэж, үйлдвэл ерөөлтэй» хэмээсэн билээ (Иохан 13:17).
Энэ ном таныг үнэний дагуу амьдарч, мөнх амийн найдвар өвөрлөн, «Бурхны хайран дотор өөрийгөө сахихад» тусална гэдэгт найдаж байна (Иуда 21).
Еховагийн Гэрчүүдийн Удирдах зөвлөл