Асуулт 5
Библид юуны тухай бичсэн бэ?
«Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно»
(Эхлэл 3:15).
«Чи Миний үгийг дуулгавартай дагасан учир газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр [«үр хүүхдээр», ШЕ] дамжуулан ерөөгдөх болно»
(Эхлэл 22:18).
«Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай»
(Матай 6:10).
«Амар амгалангийн Бурхан та нарын хөл дор Сатаныг удахгүй бяцална»
(Ром 16:20).
«Бүх юмс Өөрийнх нь эрхшээлд орох үед Өөрт нь бүх юмсыг захируулагч Нэгэний эрхшээлд Хүү Өөрөө ч мөн орох болно. Энэ нь Бурхан бүгдэд бүх юм болохын тулд юм»
«Амлалтууд нь Абрахамд болон түүний үрд айлдагдсан юм. ... Тэр бол Христ мөн. Хэрэв та нар Христийнх юм бол та нар Абрахамын үр ... мөн»
(Галат 3:16, 29).
«Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон. Тэр үеийн үед хаанчилна»
«Өнөөх агуу том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч диавол ба Сатан гэгддэг эртний могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэр элч нар нь ч доош хаягдав»
(Илчлэлт 12:9).
«Тэрээр диавол ба Сатан болох эртний могой буюу лууг бариад, түүнийг хүлж, мянган жилийн турш ёроолгүй гүнд хаяжээ»