-
Ажил хөдөлмөрийн талаар Библи юу хэлдэг вэ?Бурхны Үгтэй танилцах нь
-
-
Асуулт 13
Ажил хөдөлмөрийн талаар Библи юу хэлдэг вэ?
«Ажилдаа чадмаг хүнийг чи харсан уу? Тийм хүн хаадын өмнө зогсоно. Тэр нэр төргүй хүмүүсийн өмнө зогсохгүй»
«Хулгайч хүн цаашид хулгай бүү хий. Харин ч гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд өөрийн гараар сайныг үйлдэж, хөдөлмөрлө»
(Ефес 4:28).
«Хэрэв хүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу»
-
-
Мөнгөө хэрхэн зарцуулах вэ?Бурхны Үгтэй танилцах нь
-
-
Асуулт 14
Мөнгөө хэрхэн зарцуулах вэ?
«Зугаа цэнгэлд дурлагч хүн ядуурна. Дарс ба тосонд дурлагч хүн баян болохгүй»
«Өртөн зээлдүүлэгчийнхээ зарц болдог»
«Та нарын хэн чинь цамхаг барья гэж хүсвэл, эхлээд үүнийг дуусгах хангалттай хөрөнгөтэй юу гэдгээ үзэхийн тулд суугаад зардлыг нь тооцоолдоггүй вэ? Тэгэхгүй бол, түүнийг сууриа тавьчихаад дуусгаж чадахгүйг нь харсан бүхэн түүнийг шоолж, “Энэ хүн барьж эхэлсэн ч, дуусгаж чадсангүй” гэх болно»
(Лук 14:28–30).
«Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа “Юу ч хаяхгүйн тулд үлдэгдлийг нь цуглуул” гэв»
(Иохан 6:12).
-
-
Яавал жаргалтай амьдрах вэ?Бурхны Үгтэй танилцах нь
-
-
Асуулт 15
Яавал жаргалтай амьдрах вэ?
«Үзэн ядалтаар бордсон тарган шарын махнаас, хайр буй газрын өвсөн хоол нь дээр»
«Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг»
(Исаиа 48:17).
«Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна»
(Матай 4:4).
«Чи хөршөө өөрийн адил хайрла»
(Матай 22:39).
«Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн түүнчлэн ханд»
(Лук 6:31).
«Бурханы үгийг сонсоод сахигчид нь илүү ерөөлтэй еэ!»
(Лук 11:28).
«Элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм»
(Лук 12:15).
«Хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно»
(1 Тимот 6:8).
«Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй»
(Үйлс 20:35).
-
-
Санаа зовохгүйн тулд яах вэ?Бурхны Үгтэй танилцах нь
-
-
Асуулт 16
Санаа зовохгүйн тулд яах вэ?
«Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө. Зөв шударгыг ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй»
(Дуулал 55:22).
“«Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө. Харин адгуу хүн үнэхээр ядууралд хүрнэ»
«Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална»
(Исаиа 41:10).
«Та нараас хэн чинь санаа зовсноороо өөрийнхөө өндрийг ганц тохойгоор нэмж чадах вэ?»
(Матай 6:27).
«Маргаашийн төлөө бүү санаа зов. Учир нь маргааш маргаашдаа санаа тавих болно. Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай»
(Матай 6:34).
«Илүү чухал юм нь юу болохыг магадал»
(Филиппой 1:10, ШЕ).
«Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална»
-
-
Гэр бүлд тустай ямар зөвлөгөө Библид байдаг вэ?Бурхны Үгтэй танилцах нь
-
-
Асуулт 17
Гэр бүлд тустай ямар зөвлөгөө Библид байдаг вэ?
НӨХӨР/ЭЦЭГ
«Нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг. Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махан биеийг үзэн ядаж байгаагүй. Харин тэжээж, хамгаалдаг. ... Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла»
(Ефес 5:28, 29, 33).
«Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл»
(Ефес 6:4).
ЭХНЭР
«Эхнэр нь нөхрөө гүн хүндэтгэх ёстой»
(Ефес 5:33, ШЕ).
«Эхнэрүүд ээ, Эзэний таалалд нийцүүлж нөхөртөө захирагдагтун»
ХҮҮХЭД
«Хүүхдүүд ээ, Эзэн дотор эцэг эхээ дага. Учир нь энэ бол зөв юм. “Эцэг эхээ хүндэл”. Энэ нь амлалт бүхий эхний тушаал бөгөөд “Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно”»
(Ефес 6:1–3).
«Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай байгтун. Ингэх нь Эзэнд таалагдана»
-