Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • цүм18 1 сар х. 8
  • Эхлээд тэр хүнтэйгээ эвлэр—Яаж?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Эхлээд тэр хүнтэйгээ эвлэр—Яаж?
  • Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2018
  • Ижил төстэй материал
  • Маргааныг хайраар шийдье
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • «Балчир хүүхэд мэт энэ хүмүүсийг» бүү гомдоогоорой
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
  • Та ах дүүгээ өөртөө олж авч чадна
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
  • Түүний үгийг сонсоод «дагаж байгтун»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
Илүү дэлгэрэнгүй харах
Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2018
цүм18 1 сар х. 8

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Эхлээд тэр хүнтэйгээ эвлэр—Яаж?

Нэгэн хүн тахилаа тахилын ширээн дээр орхиод ах дүүтэйгээ эвлэрэхээр явж байна

Та өөрийгөө Есүсийн үеийн Галилд амьдарч байна гэж төсөөлөөрэй. Майхан баярыг тэмдэглэх гээд Иерусалимыг зорин явна. Хотод Еховаг шүтдэг хүмүүс их холоос иржээ. Та Еховад тахил өргөмөөр байлаа. Ямаагаа хөтөлсөөр хот руу орж ирэн хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар сүмийг зорин явна. Сүмд иртэл хүмүүс тахил өргөх гээд дараалан зогсож байв. Ашгүй таны ээлж ирж та тахилчид ямаагаа өгөх болов. Тэгтэл та хотын хаа нэгтээ байгаа итгэл нэгтнээ санав. Та хоёр түнжин хагараад байлаа. Есүс яах ёстойг тань хэлсэн (Матай 5:24-ийг уншина). Есүсийн хэлснээр эвтэй байхын тулд та хоёр яах ёстой вэ? Жагсаалтад байгаа зөв хариултыг зурж тэмдэглээрэй.

ТА ЯАХ ВЭ?

  • Гомдох хүндтэй шалтгаан тэр хүнд байгаа гэж бодсон цагтаа л та түүнтэй ярина

  • Тэр хүн амархан гомддог, бас тэр өөрөө ч гэсэн буруутай гэж бодон үзэл бодлыг нь засахыг хичээнэ

  • Тэр хүний ярихыг анхааралтай сонсоно. Учрыг нь сайн ойлгохгүй байсан ч түүнийг гомдоосондоо чин сэтгэлээсээ уучлалт гуйна. Санаатайгаар хийгээгүй гэдгээ хэлнэ

ТЭР ХҮН ЯАХ ВЭ?

  • Таны тухай хурлынханд муулж дэмжлэг хайна

  • Таныг буруутгана. Болсон явдлыг дахин дахин ярьж, буруугаа хүлээхийг танаас шаардана

  • Өөртэй нь ярих гэж хэчнээн даруу, зоригтой байсныг тань ойлгоод чин сэтгэлээсээ уучилна

Өнөө үед бид Бурхныг шүтэхдээ амьтнаар тахил өргөдөггүй. Гэхдээ ах дүүтэйгээ эвтэй байх, Бурхныг таалалд нь нийцүүлэн шүтэх хоёр хоорондоо холбоотойг ойлгуулахын тулд Есүс юү хэлж захисан бэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах