Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • цүмх21 11 сар х. 1-6
  • «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
  • «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт—2021
  • Дэд гарчгууд
  • 11-Р САРЫН 1–7
  • 11-Р САРЫН 8–14
  • 11-Р САРЫН 15–21
  • 11-Р САРЫН 22–28
  • 11-Р САРЫН 29—12-Р САРЫН 5
  • 12-Р САРЫН 6–12
  • 12-Р САРЫН 13–19
  • 12-Р САРЫН 20–26
  • 12-Р САРЫН 27—1-Р САРЫН 2
«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт—2021
цүмх21 11 сар х. 1-6

«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт

11-Р САРЫН 1–7

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОШУА 18, 19

«Газар нутгийг хувааж өгөх Еховагийн мэргэн арга»

it-1 359 ¶1

Хил хязгаар

Тэгэхлээр шавга хаяхад гарсан хариу юм уу тухайн овгийн хүн амын тоо гэсэн хоёр хүчин зүйлд үндэслэн израйлын овгуудад газрыг хуваарилж өгсөн бололтой. Шавга хаях аргаар, овог тус бүрийн өвлөх газрын байршлыг барагцаалан тогтоох буюу тухайлбал, өвлөх газар нь Амласан газрын хойд, урд, зүүн, баруун хэсэг, далайн эргийн тэгш газар, уулархаг нутгийн аль хэсэгт байх зэргийг тогтоосон бололтой. Ехова шавга хаях аргаар тэдгээр овгийн хил хязгаарыг тогтоосон нь тэдний дунд атаархал, тэмцэл гарахгүй байхад тустай байсан (Су 16:33). Ийнхүү Бурхан овгийн тэргүүн Иаковын нас барахаасаа өмнө хэлсэн Эхлэл 49:1–33-т байдаг зөгнөлийг биелэхэд хэрэг явдлыг удирдсан.

it-1 1200 ¶1

Өв

Газар өвлөж авах. Ехова израйлчуудад газрыг өв болгон өгсөн. Түүнийх нь хил хязгаарыг Ехова Мосед товчхон хэлсэн байсан (То 34:1–12; Иош 1:4). Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд, Манассегийн овгийн хагас оногдсон газар нутгаа Мосегоос авсан (То 32:33; Иош 14:3). Үлдсэн овгууд Иошуа Елеазар хоёрын удирдлагаар шавга хаяж газар нутгаа өвлөж авсан (Иош 14:1, 2). Эхлэл 49:5, 7-д Иаковын зөгнөсөн ёсоор Симеон болон Леви овог тусдаа өв аваагүй юм. Симеон овог Иудагийн газар нутгийн дотор газар нутаг эзэмшсэн (Иош 19:1–9). Харин Леви овог Израйлын бүх овгийн газар нутгийн дотроос 48 хотыг өвлөж авсан. Левичүүд Ариун газар үйлчлэх тусгай үүрэг хүлээсэн учраас Ехова өөрөө тэдний өв болно гэсэн. Тэд үйлчлэлийнхээ хариуд аравны нэгийг өв болгож авдаг байв (То 18:20, 21; 35:6, 7). Өрх бүлүүд өөрсдийн овгийн газар нутгийн дотор газар өвлөж авч байсан. Тэдний хөвгүүд өсөж том болоод эцгээсээ газар хувааж авдаг байсан учраас газар нутаг нь хуваагдсаар байсан.

it-1 359 ¶2

Хил хязгаар

Шавга хаяж овгийн газарзүйн байршлыг шийдсэний дараа хоёр дахь хүчин зүйл буюу тухайн овгийн хүн амын тоог харгалзаж үзээд газрынх нь хэр хэмжээг тогтоох шаардлагатай байв. «Та нар ургуудынхаа дагуу шодолтоор уг нутгийг өвлөх болой. Томд нь та нар их өвийг өгч, багад нь та нар бага өвийг өгөгтүн. Хэн нэгэнд шоо нь хаана бууна, тэр нь түүнийх болох болно» (То 33:54). Шавга хаяж тогтоосон байршлыг өөрчилж болохгүй ч газрын хэр хэмжээг уян хатан тогтоож болох байв. Тиймээс Иуда овгийн газар хэтэрхий том байсан тул Симон овгийнхонд зарим хэсгийг нь тасалж өгчээ (Иош 19:9).

Эрдэнэс хайх нь

it-1 359 ¶5

Хил хязгаар

Эхлээд Иуда (Иош 15:1–63), Иосеф (Ефраим) (Иош 16:1–10), Иорданы баруун талд суурьших Манассе овгийн хагас (Иош 17:1–13) шавга хаяж хувь болсон газар нутгаа авсан. Тэдний газар нутгийн хил хязгаар, авсан хотуудыг дурдсан байдаг. Үүний дараа Израйлын хуаран Гилгалаас Шилод нүүсэн тухай бичсэн байгаа учраас газар нутгийг хуваарилах ажил түр зогссон бололтой (Иош 14:6; 18:1). Хэр удсан тухай бичээгүй. Гэхдээ Иошуа үлдсэн газар нутгийг хуваарилж авахаас хойш суусан 7 овгийнхныг зэмлэдэг (Иош 18:2, 3). 7 овгийнхон яагаад ийм хандлагатай байсан тухай янз бүрийн тайлбар байдаг. Зарим эрдэмтэн судлаач тэр 7 овог Амласан газрыг эзэлж авахдаа их олз омог цуглуулсан, канаанчууд гэнэт дайралгүй хэсэг хугацаанд амар жимэр байсан учраас үлдсэн газар нутгийг эзэмшихээ хойшлуулсан гэж үздэг. Бас хүчтэй дайснуудын жижиг бүлгүүд эсэргүүцнэ гэдгээс айгаад газар нутгийг эзэмшихээс хойш суусан байж болох юм (Иош 13:1–7). Түүнээс гадна аль хэдийн авсан газар нутгийг бодвол Амласан газрын энэ хэсгийг тэд сайн мэдэхгүй байсан байж магадгүй.

11-Р САРЫН 8–14

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОШУА 20–22

«Буруу ойлголцсон бол яах ёстой вэ?»

w08 11/15 18 ¶5

«Эвтэй байхын тулд чадах бүхнээ хийцгээе»

Зарим израйл хүн «Буруу юм хийсэн гэдэг нотолгоо хангалттай байна. Гэнэт дайрвал хохирол багатай байна» гэж бодсон байж болох юм. Гэхдээ Иорданы баруун талд суурьшсан овгийнхон юу юуны туханд хүрэлгүй арга хэмжээ авахын оронд элч нараа илгээж асуудлыг ах дүү нартайгаа ярилцсан. Тэд «ЭЗЭНийг эсэргүүцэн ... Израилийн Бурханы эсрэг итгэлгүй үйлдлийг та бүхэн яаж үйлдэж чадна вэ?» гэж зэмлэдэг. Үнэндээ тахилын ширээ босгосон нь итгэлгүй үйлдэл биш байсан юм. Өөрсдийг нь ингэж буруутгахад тэд яасан бэ? Уурлаж цохиж авах юм уу юу ч ярихгүй дуугаа хураасан уу? Тэд тайван байж, Еховад үйлчлэх гэсэн учраас л тахилын ширээ босгосноо тодорхой хэлсэн. Тэд ингэж хариулсан болохоор Еховатай дотно хэвээрээ үлдсэн, бас хүний амь эрсдээгүй. Тайван ярилцсаны ачаар учраа олж эвлэрсэн (Иош. 22:13–34).

Эрдэнэс хайх нь

it-1 402 ¶3

Канаан

Канааныг эзлэх гол тулалдааны дараа канаанчуудаас олон хүн амьд үлдэж, эсэргүүцэж байсан ч гэлээ «өвөг дээдэст нь өгөхөөр амласан бүх нутгийг ЭЗЭН Израильд өгсөн ... Мөн ... бүх талаар амар амгаланг өгсөн ... Израилийн гэрт ЭЗЭНий өгсөн сайн амлалтуудын нэг нь ч бүтэлгүйгээр өнгөрөөгүй бөгөөд бүгд биелсэн» гэж үзэж болно (Иош 21:43–45). Израйлчуудад дайсагнасан эргэн тойрных нь үндэстнүүд тэднээс айж байсан бөгөөд аюул учруулдаггүй байжээ. Гэнэт эзгүйрсэн газар нутагт хээрийн араатнуудыг олшруулахгүйн тулд канаанчуудыг «бага багаар» зайлуулна гэж Бурхан өмнө нь хэлсэн (Ег 23:29, 30; Ху 7:22). Дайны морин тэргэндээ хадуур бэхэлсэн канаанчууд ер нь зэр зэвсгийн хувьд израйлчуудаас илүү байсан. Зарим нутаг дэвсгэрийг израйлчууд эзэлж чадаагүйдээ Еховаг буруутган амлалтаа биелүүлээгүй гэх аргагүй байв (Иош 17:16–18; Шү 4:13). Харин Библиэс үзвэл израйлчууд цөөн хэдэн удаа ялагдсан нь тэдний өөрсдийнх нь үнэнч бус байдлаас болсон ажээ (То 14:44, 45; Иош 7:1–12).

11-Р САРЫН 15–21

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОШУА 23, 24

«Ард түмэндээ өгсөн Иошуагийн сүүлчийн зөвлөгөө»

it-1 75

Холбоо тогтоох

Израйл үндэстнийг Канаан буюу Амласан газар луу ороход шинэ нөхцөл байдал үүссэн. Хэмжээгүй эрхт Бурхан өвөг дээдэст нь амласнаа биелүүлж израйлчуудад тэр газрыг эзэмших бүрэн эрх өгсөн. Тийм болохоор тэд Амласан газар орохдоо харийн хүн шиг байгаагүй. Тэр газрын хуурамч бурхад шүтдэг үндэстнүүдтэй холбоо тогтоохыг Ехова хориглосон (Ег 23:31–33; 34:11–16). Израйлчууд хөөгдвөл зохих тэр үндэстнүүдийн биш, Бурхны хууль тогтоолыг сахих ёстой байлаа (Ле 18:3, 4; 20:22–24). Ялангуяа тийм үндэстнүүдтэй ураг барилдахыг хориглосон. Хэрэв тэгвэл хуурамч бурхад шүтдэг эхнэртэй төдийгүй хамаатан садантай болно, улмаар тэдний хуурамч шашны зан үйлд оролцож Бурхандаа тэрсэлсэн хэрэг болох байв (Ху 7:2–4; Ег 34:16; Иош 23:12, 13).

Эрдэнэс хайх нь

w04 12/1 12 ¶1

«Иошуа» номын онцлох санаа

24:2—Абрахамын эцэг Тера хуурамч бурхад шүтдэг байсан уу? Тера эхэндээ Еховаг шүтдэггүй байсан. Ур хотынхны шүтдэг, сарны бурхан Синийг шүтдэг байсан бололтой. Иудейчүүдийн уламжлалыг үзвэл Тера шүтээн хийдэг ч байсан байж магадгүй. Гэхдээ Абрахамыг Бурхны тушаалаар Ураас Харан руу явахад Тера хамт явжээ (Эхлэл 11:31).

11-Р САРЫН 22–28

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШҮҮГЧИД 1–3

«Эр зориг ба арга залийн тухай өгүүлсэн түүх»

w04 3/15 31 ¶3

Ехүд дайснаа дарсан нь

Ехүдийн төлөвлөгөө сэтгэчлэн бүтсэн нь түүний арга зальтай байсных ч биш, дайснуудынх нь олхиогүй байсных ч биш. Еховагийн санаа зорилго биелэх эсэх нь хүнээс шалтгаалдаггүй. Ехүд ард түмнээ чөлөөлөх гэсэн Еховагийн санаа зорилгын дагуу ажилласан учраас, бас дэмжлэгийг нь авсан учраас амжилтад хүрсэн. Бурхан ард түмнийхээ дундаас Ехүдийг сонгосон. Ехова ард түмнийхээ төлөө «шүүгчдийг босгохдоо тэр шүүгчтэй Өөрөө хамт байсан» юм (Шүүгчид 2:18; 3:15).

w04 3/15 30 ¶1-3

Ехүд дайснаа дарсан нь

Эхлээд Ехүд өөртөө, хувцсандаа нууж болохуйц богино, «хоёр талдаа иртэй сэлэм хийсэн». Яагаад гэвэл хүмүүс өөрийг нь нэгжинэ гэж мэдэж байсан. Ер нь хүмүүс сэлмээ баруун гараараа сугалах учраас зүүн талдаа зүүдэг байсан. Харин солгой гарт Ехүд сэлмээ «баруун ташаандаа бэхлэн, хувцсаараа халхлав». Ингэвэл хааны хамгаалагчид олохгүй байх байсан. Ингээд Ехүд «Моабын хаан Еглонд алба гувчуураа гардуулав» (Шүүгчид 3:16, 17).

Еглоны ордонд юу болсон тухай Библид тодорхой бичээгүй. Харин Ехүд «алба гувчуураа гардуулсны дараа түүнийг зөөж авчирсан хүмүүсийг явуулав» гэж бичсэн байдаг (Шүүгчид 3:18). Алба гувчуурыг зөөж ирсэн хүмүүстэй хамт аюулгүй газар очсоны дараа Ехүд тэднийг явуулаад ганцаараа хааны ордонд эргэж ирдэг. Яагаад вэ? Хаанд бараалхахдаа бараа бологчдоор хамгаалуулах ёстой байсан болохоор тэднийг дагуулж ирсэн үү? Эсвэл алба гувчуураа зүгээр зөөлгөх гэж дагуулж ирсэн үү? Төлөвлөгөөгөө биелүүлэхээсээ өмнө бараа бологчдыгоо аюулгүй явуулах хэрэгтэй гэж бодсон юм болов уу? Ямар ч байсан Ехүд зориг гаргаж ганцаараа хааны ордонд эргэж ирдэг.

Ехүд «Гилгалд байсан шүтээний газраас эргэж ирээд, “Хаантан, танд дуулгах нууц мэдээ надад байна”» гэдэг. Ехүд энэ удаа хааны ордонд яаж нэвтэрсэн тухай Библид бичээгүй. Хамгаалагчид Ехүдийг сэжиглээгүй юм болов уу? Ехүд ганцаараа ирсэн учраас хаанд нь ямар ч аюул учруулахгүй гэж бодсон юм болов уу? Эсвэл ганцаараа ирсэн нь элэг нэгтнүүдээсээ урвасан гэсэн сэтгэгдэл төрүүлсэн юм болов уу? Юутай ч Ехүд хаантай хувьчлан уулзахаар болжээ (Шүүгчид 3:19).

Эрдэнэс хайх нь

w05 1/15 24 ¶7

«Шүүгчид» номын онцлох санаа

2:10–12. Бид Еховагийн хийсэн бүхнийг мартахгүйн тулд Библийг тогтмол судалдаг байх хэрэгтэй (Дуулал 103:2). Эцэг эхчүүд хүүхдэдээ Бурхны Үгний үнэнийг зүрх сэтгэлд нь хоногштол заах учиртай (Дэд хууль 6:6–9).

11-Р САРЫН 29—12-Р САРЫН 5

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШҮҮГЧИД 4, 5

Эрдэнэс хайх нь

w05 1/15 25 ¶5

«Шүүгчид» номын онцлох санаа

5:20—Одод Баракийн өмнөөс хэрхэн тулалдсан бэ? Энэ нь тэнгэрийн элчүүд тусалсныг хэлсэн үү, Сисерагийн мэргэд солирын бороо орохыг хараад үүнийг сайны ёр биш хэмээн үзсэнийг хэлсэн үү, эсвэл Сисерагийн тухай тэдний зөгнөсөн нь худал байсан уу гэдгийг Библид тодорхой бичээгүй. Гэхдээ Ехова энэ тулалдаанд оролцсон нь тодорхой.

12-Р САРЫН 6–12

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШҮҮГЧИД 6, 7

Эрдэнэс хайх нь

w05 1/15 26 ¶6

«Шүүгчид» номын онцлох санаа

6:25–27. Гидеон эсэргүүцэгчдээ аль болох уурлуулахгүйн тулд ухаан зарсан. Бид ч дэлгэрүүлэхдээ айлын хүнийг аль болох уурлуулахгүйн тулд яаж ярихаа анхаарах учиртай.

12-Р САРЫН 13–19

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШҮҮГЧИД 8, 9

Эрдэнэс хайх нь

it-1 753 ¶1

Ефод, I

Еховагийн ачаар израйлчууд ялсныг дурсах болон Бурхнаа алдаршуулах гэсэн зөв зорилгоор Гидеон ефод бүтээсэн ч «тэр нь Гидеон болон түүний гэрийнхэнд занга болжээ». Яагаад гэвэл израйлчууд тэр ефодыг шүтэж Бурхнаасаа урвасан (Шү 8:27). Гэхдээ Гидеон өөрөө шүтсэн гэж Библид байдаггүй. Элч Паул Еховагийн «агуу том үүл мэт» олон үнэнч гэрчийн тухай ярихдаа Гидеоныг нэр цохож хэлдэг (Ев 11:32; 12:1).

12-Р САРЫН 20–26

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШҮҮГЧИД 10–12

«Иефта үргэлж Еховаг санадаг байсан»

it-2 27 ¶2

Иефта

Иефта шийдэмгий хүн байсан. Удирдагч болонгуутаа Аммоны хаан руу элч нараа илгээж, Израйлын газар нутаг руу дайрах гээд байгаагийнх нь учрыг асуудаг. Хаан хариуд нь энэ газрыг та нар аммончуудаас авсан шүү дээ гэдэг (Шү 11:12, 13). Иефта бүдүүлэг, соёлгүй дайчин биш, Бурхан ард түмэнтэйгээ харьцаж ирсэн түүхийг мэддэг болохоо харуулдаг. Иефта Аммоны хааны хэлснийг няцаахын тулд дараах 3 баримтыг дэлгэсэн. 1) Израйлчууд аммончууд, моабчууд, едомчуудыг дарлаагүй (Шү 11:14–18; Ху 2:9, 19, 37; Ш.дэ 20:10, 11). 2) Израйлчуудыг газар нутгуудыг эзэлж байхад аммончууд маргааны бай болсон тэр газрыг эзэмшээгүй байсан. Учир нь тэр газрыг Бурхан Канааны аморичуудын хаан Сихонд өгсөн байсан. Тэднээс израйлчууд авсан. 3) Израйлчууд 300 жилийн турш энэ газрыг эзэмшиж байхад аммончууд юм хэлээгүй. Тэгэхээр маргалдах шалтгаан байхгүй гэж хэлсэн (Шү 11:19–27).

it-2 27 ¶3

Иефта

Иефта энэ маргаан гол нь шүтлэгтэй холбоотой гэдгийг хэлсэн. Ехова Бурхан израйлчуудад энэ газрыг өгсөн учраас хуурамч бурхан шүтдэг хүмүүст хэсэгхэнийг нь ч өгөхгүй гэсэн. Иефта Хемошийг аммончуудын бурхан гэсэн байдаг. Үүнийг худлаа гэж үздэг хүмүүс бий. Аммончууд Милкомыг, моабчууд Хемошийг шүтдэг байсан нь үнэн. Гэхдээ гарал нэгтэй энэ хоёр үндэстэн янз бүрийн бурхныг шүтдэг байсан. Соломон харь эхнэрүүдийнхээ урхинд орж израйлчуудыг Хемошийг шүтдэг болгосон (Шү 11:24; Х.дээ 11:1, 7, 8, 33; Х.дэ 23:13). Түүнээс гадна зарим эрдэмтний хэлж байгаагаар бол Хемош гэдэг нэр «Эзлэгч, Эзэгнэгч» гэсэн утгатай бололтой («Gesenius’s Hebrew and Chaldee Lexicon», С. Трегелес орчуулав, 1901 он, х. 401). Аммончууд бусдын газар нутгийг «эзэлж» авахад Хемош тусалсан гэж үздэг байсныг Иефта онцолсон байж болох юм.

Эрдэнэс хайх нь

it-2 26

Иефта

Иефта бутач хүүхэд биш. Иефта «янхан» эмийн хүү байсан гэдэг нь бутач хүүхэд байсан гэсэн үг биш. Ээж нь өмнө нь янхан байж байгаад Гилеадын хоёр дахь эхнэр болжээ. Янхан байж байгаад Салмонтай гэрлэсэн Рахабтай адилхан гэсэн үг (Шү 11:1; Иош 2:1; Мт 1:5). Эцэг нэгтэй ах нар нь Иефтад өв өвлүүлэхгүй гээд хөөж явуулсныг бодвол тэрбээр бутач хүүхэд биш байсан (Шү 11:2). Бас хожим нь Гилеадын хүмүүс (эцэг нэгтэй ах нар нь) Иефтаг тэргүүлэгчээ болгосон (Шү 11:11). Түүнээс гадна тэрбээр мөргөлийн асарт тахил өргөдөг (Шү 11:30, 31). Бутач хүүхэд эдгээр завшааныг эдэлж байгаагүй. Яагаад гэвэл хуульд «Хууль бус гэрлэлтээс төрсөн хэн ч гэсэн, түүний арван үеийн үр удмынхан ч гэсэн ЭЗЭНий чуулганд орох ёсгүй» гэж бичсэн байдаг (Ху 23:2).

12-Р САРЫН 27—1-Р САРЫН 2

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШҮҮГЧИД 13, 14

«Эцэг эхчүүд Маноа болон эхнэрээс нь юу сурах вэ?»

w05 3/15 25-26

Самсон Еховагийн хүчээр ялсан

Самсон өсөхийн хэрээр Ехова түүнийг ивээж байлаа (Шүүгчид 13:24). Нэг өдөр Самсон эцэг эх дээрээ ирээд «Би Тимнад нэгэн бүсгүйг харав. Тэр нь Филист охидын нэг юм. Одоо түүнийг надад эхнэр болгон авч өгөөч» гэжээ (Шүүгчид 14:2). Тэд хэчнээн их гайхсан бол! Хүү нь Израйлыг Филистийн дарлалаас чөлөөлөхийн оронд филист эмэгтэйтэй гэрлэж тэдэнтэй холбоо тогтоох гэж байдаг. Хуурамч бурхан шүтдэг эмэгтэйтэй гэрлэх нь Бурхны хуулийг зөрчсөн хэрэг байлаа (Египетээс гарсан нь 34:11–16). Тиймээс эцэг эх нь эсэргүүцэн «Манай бүх хүмүүсийн дунд, эсвэл чиний хамаатнуудын охидын дотор эмэгтэй хүн байхгүй болчихоод хөвч хөндүүлээгүй филистчүүдээс чи эхнэр авахаар явах гэв үү?» гэдэг. Харин Самсон «Түүнийг надад авч өгөгтүн. Тэр л надад тохирч байна» гэж зүтгэсэн (Шүүгчид 14:3).

Эрдэнэс хайх нь

w05 3/15 26 ¶1

Самсон Еховагийн хүчээр ялсан

Тэр филист эмэгтэй Самсонд «тохирсон» гэдэг нь ямар утгатай вэ? Нэгэн нэвтэрхий тольд бичсэнээр тэр эмэгтэй «үзэсгэлэнтэй, сэтгэл татам, дур булаам» байсандаа бус, «зорилгод нь яг тохирсон» байжээ («McClintock and Strong’s Cyclopedia»). Ямар зорилго вэ? Шүүгчид 14:4-ийг үзвэл Самсон «филистчүүдийн эсрэг шалтаг хайж байв». Ийм л зорилгоор тэр эмэгтэйг сонирхож байсан. Самсон насанд хүрэхэд Еховагийн агуу хүч «түүнийг хөдөлгөж эхэлсэн» (Шүүгчид 13:25). Тийм болохоор Самсоныг харь эмэгтэйтэй гэрлэхэд ч, Израйлыг шүүх бүхий л хугацаанд ч Еховагийн агуу хүч түүнийг удирдаж байжээ. Самсон филистчүүдийг хөнөөх шалтаг олсон уу? Эхлээд Ехова Самсонтой хамт байхаа хэрхэн баталсныг авч үзье.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах