«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
9-Р САРЫН 5–11
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ХААДЫН ДЭЭД 9, 10
«Мэргэн ухаантай Еховаг магтагтун»
w99 7/1 30 ¶6
Ивээл авчирсан холын аялал
Хатан хаан Соломонтой уулзаад түүнийг «бэрх хүнд асуултаар» сорьсон (Хаадын дээд 10:1). Энд ашигласан еврей үгийг бас «оньсого» гэж орчуулах боломжтой. Гэхдээ энэ нь тэд зүгээр тоглоом тоглосон гэсэн үг биш. Сонирхуулахад Дуулал 49:4-т нүгэл, үхэл, золиос зэрэг чухал асуултын тухай хэлэхдээ энэ үгийг хэрэглэсэн. Тэгэхээр Шебагийн хатан хаан Соломоны хэр их мэргэн ухаантайг сорьж чухал сэдвүүдээр ярилцсан. Библид бичсэнээр тэрбээр «зүрх сэтгэлдээ байсан бүхний тухай ярилцсан». Соломон ч «түүний бүх л асуултад хариулж байлаа. Түүний хэлсэн бүгдийг тайлбарлан хэлэхэд Соломон хаан ер түүртсэнгүй» (Хаадын дээд 10:2б, 3).
w99 11/1 20 ¶6
Өгөөмөр сэтгэлээр бялхсан бол
Хатан хаан үзэж харсан, сонссон зүйлээ гайхан биширч «Таны ард түмэн ямар ерөөлтэй хүмүүс вэ! Таны өмнө үргэлж зогсож, таны мэргэн ухааныг сонордох эдгээр түшмэд тань бас ямар их ивээгдсэн хүмүүс вэ!» хэмээн даруухнаар хэлжээ (Хаадын дээд 10:4–8). Шебагийн хатан хаан Соломоны зарц нарыг баян тансаг орчинд амьдардаг болохоор нь «ивээлтэй» буюу жаргалтай хүмүүс гэсэн юм биш ээ. Харин тэд Бурхны өгсөн мэргэн ухаанаар удирдуулдаг хааныхаа үгийг байнга сонсдог учраас жаргалтай гэсэн. Бүтээгч болон Хүү Есүс Христийнх нь мэргэн ухаанаар удирдуулж байгаа өнөөгийн бидэнд Шебагийн хатан хаан сайхан үлгэр дуурайл болдог!
w99 7/1 30-31
Ивээл авчирсан холын аялал
Шебагийн хатан хаан Соломоны мэргэн ухаан болон хаант төрийнх нь цэцэглэн хөгжсөнийг хараад «хэлэх үггүй болтлоо» гайхширчээ (Хаадын дээд 10:4, 5, МБН, 2015). Зарим нь хатан хааныг «амьсгалгүй» болсон гэж тайлбарладаг. Нэг эрдэмтэн түүнийг бүр муурч унасан гэж үздэг! Ямартай ч хатан хаан харсан, сонссон зүйлдээ гайхан биширчээ. Бас түшмэдийг нь хааныхаа мэргэн ухааныг сонсдог ямар жаргалтай хүмүүс вэ гэж хэлдэг. Мөн Соломоныг хаанаар өргөмжилсөн Еховаг магтан алдаршуулдаг. Тэгээд хаанд үнэтэй бэлэг өгсөн. Зөвхөн алт л гэхэд өнөөгийн үнэлгээгээр 40 сая доллартай тэнцдэг. Соломон ч бэлэг, бас «түүний хүссэн бүхнийг» өгчээ (Хаадын дээд 10:6–13).
Эрдэнэс хайх нь
w08 11/1 22 ¶4-6
Таны мэдлэгт
Соломон хаан хэр их хэмжээний алттай байсан бэ?
Тирийн хаан Хирам, бас Шебагийн хатан хаан Соломонд 4 тонн алт өгсөн, мөн Соломон хаанд Офироос 14 тонн алт ирсэн гэж Библид байдаг. «Нэг жилийн дотор Соломон зургаан зуун жаран зургаан талант [буюу 22 тонн] жинтэй алт хүлээн авсан» гэж тэмдэглэсэн байдаг (Хаадын дээд 9:14, 28; 10:10, 14). Энэ нь дэгсдүүлж бичсэн хэрэг үү? Эртний хаад ноёд хэр их хэмжээний алттай байсан бэ?
Эрдэмтдийн найдвартай гэж үздэг нэгэн хадны бичээст Египетийн фараон III Тутмос (МЭӨ 2000-аад он) Карнак дахь Амон-Рагийн сүмд 12 тонн алт хандивласан гэж тэмдэглэсэн байдаг. МЭӨ 8-р зууны үед Ассирийн хаан III Тиглат-пилесер Тирээс 4 тонн алтыг албан татвар болгон авсан. Мөн үүнтэй ижил хэмжээний алтыг II Саргон Вавилоны бурхдад өргөл барьц болгон өгсөн. Македоны II Филип хаан (МЭӨ 359–336 он) Тракийн Пангеон уурхайгаас жил бүр 25 гаруй тонн алт олборлодог байсан гэжээ.
Филипийн хүү Их Александр (МЭӨ 336–323 он) Персийн Суса хотыг эзэлж авахдаа тэндээс 1 070 тонн алт, Персийн бүх нутгаас 6 000 гаруй тонн алт авсан гэдэг. Эдгээр баримтыг харьцуулж үзвэл Соломон хаанд байсан алтны хэмжээг Библид дэгсдүүлж бичээгүй нь харагддаг.
9-Р САРЫН 19–25
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ХААДЫН ДЭЭД 13, 14
Эрдэнэс хайх нь
w10 7/1 29 ¶5
Ехова сайныг олж хардаг
Хамгийн гол нь, Хаадын дээд 14:13-аас Еховагийн сайхан зан чанарыг, бидний юуг олж хардгийг нь мэдэж болно. Абиад сайн зүйл «олдсон» гэж байгааг анхаараарай. Ехова Абиагийн зүрх сэтгэлийг нэгд нэгэнгүй судалж, сайн зүйлийн ор мөр олтлоо хайсан бололтой. Абиаг гэр бүлийнхэнтэй нь харьцуулбал «чулуун овоон дундах» ганцхан ширхэг сувд мэт гэж нэг эрдэмтэн хэлжээ. Ехова тэр сайн зан чанарыг олж хараад хорон муу гэр бүлийн энэ гишүүнд тодорхой хэмжээгээр өршөөл үзүүлжээ.
9-Р САРЫН 26—10-Р САРЫН 2
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ХААДЫН ДЭЭД 15, 16
«Та Аса хаан шиг зоригтой юу?»
it-1 184-185
Аса
Аса хэд хэдэн удаа ухаалаг бус, гэнэн загнаж алдаа гаргасан ч гэсэн олон сайхан зан чанартай, тэрс явдлаас ангид байсан учраас Ехова түүнийг Иудагийн үнэнч хаадын тоонд оруулсан (Ш.дэ 15:17). Асаг 41 жил захирахад Израйлын хаант улсыг 8 хаан захирсан. Тэдгээрийг дурдвал Иеробоам, Надаб, Бааша, Ела, Зимри, Омри, Тибни (Омрийг эсэргүүцэн Израйлын зарим хэсгийг захирч байв) нар юм (Х.дээ 15:9, 25, 33; 16:8, 15, 16, 21, 23, 29). Асаг нас барахад хүү Иехошафат нь хаан болдог (Х.дээ 15:24).
Эрдэнэс хайх нь
w98 9/15 21-22
Бурхан таны хувьд бодитой Нэгэн үү?
Жишээ нь, Иерихо хотыг дахин босгосон хүн ямар шийтгэл хүлээх тухай зөгнөл болон энэ зөгнөл хэрхэн биелсэн тухай уншаарай. Иошуа 6:26-д «Иошуа тэдэнд тангараглан “Иерихо хотыг босгон барьсан хүн ЭЗЭНий өмнө хараагдаг. Тэр ууган хүүгээ золиослон хотын суурийг тавьж, отгон хүүгээ золиослон хаалгыг нь босгох болно” гэв» гэж байдаг. Энэ зөгнөл 500 орчим жилийн дараа биелсэн. Хаадын дээд 16:34-т «Ахабын үед бетел хүн Хиел Иерихог босгон барьжээ. Нуны хүү Иошуагаар дамжуулан хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу Хиел хотын суурийг тавихдаа өөрийн ууган хүү Абирамыг алдсан бөгөөд хотын дааман хаалгыг босгохдоо отгон хүү Сегубыг алдсан ажээ» гэж байдаг. Жинхэнэ Бурхан л ийнхүү зөгнөж, зөгнөл нь биелдэг.
10-Р САРЫН 17–23
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ХААДЫН ДЭЭД 21, 22
«Еховагийн эрх мэдлээ хэрэгжүүлэх аргыг дуурайцгаая»
it-2 21
Түмэн цэргийн Ехова
Иошуа Иерихо хотын ойролцоо нэгэн тэнгэрийн элчийг хараад «Та бидний талд уу, манай дайсны талд уу?» гэж асуухад тэнгэрийн элч: «Үгүй, харин би ЭЗЭНий дайчдын жанжнаар ирээд байна» гэдэг (Иош 5:13–15). Зөнч Микаиа Ахаб болон Иехошафат хаанд «ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний хажуугаар баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм» гэж хэлдэг. Тэр дайчид гэдгээр Еховагийн тэнгэрийн хөвгүүдийг хэлсэн нь лавтай (Х.дээ 22:19–21). «Түмэн цэргийн Ехова» гэж олон тоогоор бичсэн нь тун оносон хэрэг юм. Яагаад гэвэл тэнгэрийн дайчид зөвхөн херуб, сераф, бусад тэнгэрийн элчүүд гэж хуваагддаггүй (Ис 6:2, 3; Эх 3:24; Ил 5:11). Харин Есүс Христ «12 легионоос ч олон тэнгэрийн элчийг» илгээгээч гэж гуйж чадна гэж хэлснийг бодвол зохион байгуулалттай өөр олон тэнгэрийн элч байдгийг мэдэж болно (Мт 26:53). Хезекиа тусламж гуйн залбирахдаа Еховаг «херубуудын дээр залрагч Израилийн Бурхан болох түмэн цэргийн ЭЗЭН» гэж дууддаг. Үүгээр, Еховагийн тэнгэрийн сэнтийг бэлгэддэг гэрээний авдар болон таган дээрх херубуудын дүрсийг хэлсэн бололтой (Ис 37:16; 1Са 4:4; 2Са 6:2-тай харьцуулаарай). Елишагийн зарц байрлаж байсан хот нь бүслэгдэхэд айдаг ч эргэн тойрон дахь уул нь «галт морьд, тэргээр [Еховагийн тэнгэрийн дайчдын нэг хэсэг] дүүрсэн» байгааг гайхамшгаар хараад зоригждог (Х.дэ 6:15–17).
it-2 245
Худал
Худал хуурмагт дуртай хүнийг Есүс Христийн тухай сайн мэдээнд биш, «худал хуурмагт итгэж төөрөлдөхийг нь» Ехова Бурхан зөвшөөрдөг (2 Те 2:9–12). Энэ нь олон зууны өмнө Ахаб хаанд тохиолдсон явдлаас тодорхой харагддаг. Худалч зөнчид Ахабт Рамот-гилеадын эсрэг дайнд ялалт байгуулна гэж хэлэхэд Еховагийн зөнч Микаиа ялагдана гэдэг. Ехова нэгэн тэнгэрийн элчийг Ахабын зөнчдийн аманд «хуурдаг сүнс» болохыг зөвшөөрснийг Микаиа үзэгдлээр үзжээ. Энэ тэнгэрийн элч тэдэнд нөлөөлж үнэнийг бус, өөрсдийнх нь хэлмээр байгаа зүйлийг, Ахабын сонсмоор байгаа зүйлийг хэлүүлсэн. Урьдчилан анхааруулсаар байтал Ахаб тэдний худал үгэнд итгэж, үүнийхээ төлөө амиа алддаг (Х.дээ 22:1–38; Ш.дэ 18).
10-Р САРЫН 24–30
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ХААДЫН ДЭД 1, 2
Эрдэнэс хайх нь
w05 8/1 9 ¶1
«Хаадын дэд» номын онцлох санаа
2:11—«Елиа хуй салхиар тэнгэр өөд одов» гэсэн нь хаашаа явсан хэрэг вэ? Энэ нь орчлонт ертөнцийн холын хол газар ч биш, Бурхан болон тэнгэрийн элчүүдийн байдаг газар ч биш (Дэд хууль 4:19; Дуулал 11:4; Матай 6:9; 18:10). Елиагийн одсон «тэнгэр» гэдгээр зүгээр агаар мандлыг хэлсэн хэрэг юм (Дуулал 78:26; Матай 6:26). Галт тэрэг агаар мандал дундуур Елиаг авч яваад дэлхийн өөр газар луу аваачсан бололтой. Елиа тэнд нэг хэсэг амьдарсан. Хэдэн жилийн дараа Елиа Иудагийн хаан Иехорам руу захиа бичдэг (Шастирын дэд 21:1, 12–15).
10-Р САРЫН 31—11-Р САРЫН 6
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ХААДЫН ДЭД 3, 4
Эрдэнэс хайх нь
it-2 697 ¶2
Зөнч
«Зөнчдийн хөвгүүд». «Гезениусын еврей хэлний дүрэм» гэдэг номд (Оксфорд, 1952 он, х. 418) еврей хэлний «бен» (хүү) эсвэл «бене» (хөвгүүд) гэдэг үгээр «ямар нэг нэгдэл юм уу нийгмийн (эсвэл овог, тодорхой нэг ангийн) гишүүн» гэсэн санааг илэрхийлдэг гэж тайлбарладаг (Не 3:8-тай харьцуулаарай. Тэнд «сүрчиг хийгчдийн нэг» гэснийг үгчилбэл «сүрчиг хийгчдийн хүү» гэсэн байдаг). «Зөнчдийн хөвгүүд» гэдгээр энэ үүргийг гүйцэтгэх болсон хүмүүсийг сургах сургууль эсвэл зүгээр зөнчдийн нэгдэл холбоог хэлсэн байж болох юм. Зөнчдийн ийм бүлэг Бетел, Иерихо, Гилгалд байсан гэж байдаг (Х.дэ 2:3, 5; 4:38; 1Са 10:5, 10-тай харьцуулаарай). Самуел Рама дахь бүлгийг удирддаг байсан (1Са 19:19, 20) бөгөөд хожим нь Елиша түүнтэй адилхан үүрэг хүлээж байсан бололтой (Х.дэ 4:38; 6:1–3; Х.дээ 18:13-тай харьцуулаарай). Тэд сууцаа өөрсдөө бариад бусдаас багаж хэрэгслийг нь түр гуйж хэрэглэдэг байсан гэсэн баримт бий. Эндээс үзвэл тэд энгийн амьдарч байсан бололтой. Тэд хамт амьдарч, хооллож байсан ч гэсэн тус тусын даалгавар аваад зөнчийн ажлаа хийдэг байсан (Х.дээ 20:35–42; Х.дэ 4:1, 2, 39; 6:1–7; 9:1, 2).