«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
© 2023 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
9-Р САРЫН 11–17
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЕСТЕР 3–5
«Боломж бололцоогоо бүрэн дайчлахад нь бусдад тусалцгаая»
it-2 431 ¶7
Мордехаи
Хаманд мэхийн ёслохоос татгалзсан нь. Үүний дараа Ахашверош хаан агаг хүн Хаманыг ерөнхий сайд болгожээ. Дааман хаалганыхаа дэргэдэх бүх зарц нартаа Хаманд хүндэтгэл үзүүлэн бөхий гэж хаан зарлиг буулгасан. Мордехаи үүнээс эрс татгалзсан. Үүнийхээ учрыг тайлбарлан иудей хүн болохоо хэлдэг (Ес 3:1–4). Ийм шалтгааныг хэлснээс үзэхэд энэ асуудал өөрийгөө зориулсан иудей хүн болох Мордехаин Бурхантай тогтоосон харьцаатай хамаатай байв. Израйлчууд урьд нь өндөр албан тушаалтай хүнд хүндэтгэл үзүүлж сунан мөргөж байсан ч Хаманд мөргөх нь үүнээс өөр гэдгийг Мордехаи ойлгож байсан (2Са 14:4; 18:28; Х.дээ 1:16). Мордехаи Хаманд мөргөөгүй нь цаанаа нарийн учиртай. Хаман амалек хүн байсан бололтой бөгөөд Ехова «Амалектай үеийн үед дайтна» гэж хэлсэн байв (Ег 17:16). Хаманд мөргөх нь улс төрийн асуудалтай биш, Бурханд үнэнч байх эсэхтэй холбоотой байсан.
it-2 431 ¶9
Мордехаи
Израйлчуудыг аврахад үүрэг гүйцэтгэсэн нь. Эзэнт гүрэн даяар иудейчүүдийг устгах тушаал гарсныг Мордехаи дуулаад Естер хатан болсон нь израйлчуудыг аврахын төлөө байсан гэдэгт итгэсэн. Тэрбээр Естерт хүндтэй үүрэг хүлээснийг нь хэлж хаанаас өршөөл энэрэл, тусламж гуйгаарай гэж хэлдэг. Амь насанд нь аюул учрах байлаа ч Естер хэлснээр нь хийхээр болдог (Ес 4:7—5:2).
Эрдэнэс хайх нь
kr 160 ¶14
Шашин шүтэх эрх чөлөөний төлөө тэмцэх нь
14 Эртний Естер, Мордехаи нарын адилаар өнөөгийн Еховагийн ард түмэн Еховаг хүслийнх нь дагуу шүтэх эрх чөлөөнийхөө төлөө тэмцдэг (Ест. 4:13–16). Та үүнд яаж хувь нэмрээ оруулах вэ? Шударга бус явдлын золиос болж хавчигдаж байгаа итгэл нэгтнүүдийнхээ төлөө үргэлж залбираарай. Ийм залбирал тэдэнд маань ихээхэн нэмэр болдог (Яаков 5:16-г уншина). Ехова залбиралд маань хариулдаг уу? Хариулдаг гэдгийг шүүх дээр байгуулсан олон ялалт баталдаг (Евр. 13:18, 19).
9-Р САРЫН 18–24
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЕСТЕР 6–8
Эрдэнэс хайх нь
w06 3/1 11 ¶1
«Естер» номын онцлох санаа
7:4—Иудейчүүдийг устгах нь яагаад «хааныг уурлуулах [«хаанд хохирол учруулах», ШЕ]» байсан бэ? Иудейчүүдийг устгавал хаанд хохирол учирна гэдгийг Естер анхааруулж, боол болгон худалдвал дээргүй юү гэж эвтэйхэн хэлдэг. Хаманы амласан 10 000 мөнгөн зоос иудейчүүдийг боол болгон худалдсанаас хамаагүй бага ашиг хааны санд оруулах байв. Энэ хорон төлөвлөгөө хэрэгжвэл хатнаа ч алдах байв.
9-Р САРЫН 25—10-Р САРЫН 1
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЕСТЕР 9, 10
«Мордехаи ард түмнийхээ төлөө эрх мэдлээ хэрэгжүүлсэн»
it-2 432 ¶2
Мордехаи
Мордехаи Хаманы оронд ерөнхий сайд болж улсын бичиг баримт дээр дардаг тамгат бөгжийг авав. Хаан Хаманы гэрийнхнийг Естерийн гарт өгч, Естер тэднийг захируулахаар Мордехаиг томилов. Мордехаи хаанаас олгосон эрх мэдлийнхээ дагуу нэг тунхаг гаргажээ. Тэр тунхаг ёсоор иудейчүүд амиа хамгаалах хууль ёсны эрхтэй. Ийнхүү аврагдах болсондоо иудейчүүд баярласан биз ээ. Адар сарын 13-нд хууль хэрэгжих өдөр ирэхэд иудейчүүд өөрсдийгөө хамгаалахад бэлэн байв. Персийн эзэнт гүрний олон хүн иудейчүүдийн талд оржээ. Мордехаи өндөр албан тушаалтай байсан учир хааны албатууд иудейчүүдийг дэмжсэн юм. Сусад тулалдаан хэдэн өдөр үргэлжлэв. Хаманы арван хөвгүүнийг оролцуулаад Персийн эзэнт гүрэнд байсан 75 000 гаруй дайсныг устгасан юм (Ес 8:1—9:18). Жил бүрийн Адар сарын 14, 15-нд баярлаж, найрлан цэнгэх, бие биедээ болон ядуучуудад бэлэг өгөх зорилгоор «Пуримийн ... өдрүүдийг» тэмдэглэхийг Мордехаи тушаав. Иудейчүүд үүнийг биелүүлээд зогсохгүй үр удамдаа болон өөрсөдтэй нь нэгдсэн бүх хүнд үүнийг биелүүлэхийг захижээ. Эрх мэдлээрээ хааны дараа ордог Мордехаи Бурхны ард түмэн болох иудейчүүдийн хүндэтгэлийг хүлээдэг байв. Тэрбээр ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэсэн юм (Ес 9:19–22, 27–32; 10:2, 3).
it-2 716 ¶5
Пурим
Зорилго. Өнөөгийн иудейчүүдийн тэмдэглэдэг Пурим гэдэг баяр шашны баяр биш болж байгаа бөгөөд хэт их ууж идэж, найрлан цэнгэдэг гэж ярьцгаадаг. Гэхдээ анх тэмдэглэдэг болоход ийм байгаагүй. Мордехаи Естер хоёрын хэн хэн нь жинхэнэ Бурхан Еховад үйлчилдэг байсан бөгөөд түүнийг магтан алдаршуулахын тулд энэ баярыг санаачилсан. Иудейчүүдийг аварсан нь Ехова Бурхан юм. Учир нь Мордехаи зөвхөн Еховаг л шүтэж үнэнч байснаас болж ноцтой асуудал үүссэн билээ. Хаман амалек хүн байсан бололтой. Ехова амалекчуудыг харааж, устгагдвал зохино гэж үзсэн. Мордехаи Бурхны зарлигийг хүндэтгэж Хаманд мөргөөгүй (Ес 3:2, 5; Ег 17:14–16). Естерт хэлсэн үгнээс нь иудейчүүдийг илүү эрх мэдэлтэй нэгэн аварна гэдэгт Мордехаи итгэж байсан нь харагддаг (Ес 4:14). Бас Естер хаанд бараалхаж найрт урихаасаа өмнө мацаг барьснаас нь Бурханд найдсан нь харагддаг (Ес 4:16).
cl 101-102 ¶12-13
Хүчээ зарцуулж, эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ «Бурхныг дуурайгаарай»
12 Ехова хурлыг удирдуулахаар ахлагчдыг өгсөн (Еврей 13:17). Шаардлага хангасан энэ эрчүүд сүрэгтээ тусламж үзүүлж санаа тавихын тулд Бурхнаас авсан эрх мэдлийг хэрэгжүүлэх учиртай. Тэгвэл ахлагчид итгэл нэгтнүүдээ ноёлж захирна гэсэн үг үү? Үгүй, яалаа гэж. Ахлагчид даруу байж, хуралд хүлээсэн үүрэгтээ дүн нуруутай хандах ёстой (1 Петр 5:2, 3). Библид «Хүүгийнхээ цусаар зольж авсан хурлаа хариулуулахаар Бурхан» ахлагчдыг томилсон гэж байдаг (Үйлс 20:28). Тэгэхээр ахлагчид хурлынхаа хүн нэг бүртэй эелдэг зөөлөн харьцах учиртай байх нь ээ.
13 Үүнийг жишээгээр бодъё. Таны дотнын найз үнэтэй цайтай зүйлээ танд өгч хадгалуулах боллоо. Найз тань маш их мөнгө зарж энэ зүйлийг олж авсан гэдгийг та мэднэ. Тэгвэл та маш болгоомжтой харьцана биз дээ? Үүнтэй адил Бурхан ахлагчдад итгэн хоньтой зүйрлэм маш үнэ цэнтэй хурлын хүмүүсийг хариулуулдаг (Ёохан 21:16, 17). Тэр хоньд үнэхээр эрхэм нандин учраас Ехова цорын ганц Хүү Есүс Христийнхээ цусаар тэднийг худалдаж авсан. Үүнээс илүү үнэ төлнө гэж байхгүй. Даруу ахлагчид Еховагийн хоньдтой харьцахдаа үүнийг санадаг.
Эрдэнэс хайх нь
w06 3/1 11 ¶4
«Естер» номын онцлох санаа
9:10, 15, 16—Иудейчүүд тонон дээрэмдэх эрхтэй байсан ч яагаад тэгээгүй вэ? Тэд гол нь өөрсдийгөө хамгаалах зорилготой байснаас биш, баяжих зорилго өвөрлөөгүй тул дээрэмдээгүй юм.
10-Р САРЫН 9–15
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОВ 4, 5
«Худал мэдээллээс болгоомжлоорой»
it-1 713 ¶11
Елифаз
2. Иовын гурван найзын нэг (Иов 2:11). Теман хүн Елифаз Есавын ууган хүүгийн үр удам байсан бололтой. Тэгэхээр Абрахамын үр удам байснаас гадна Иовын холын хамаатан болж таарна. Елифаз болон түүний хойч үеийнхэн мэргэн ухаантайгаараа сайрхдаг хүмүүс байжээ (Ие 49:7). Хуурамч гурван «тайвшруулагч» дотроо Елифаз хамгийн нэр нөлөө бүхий байв. Ингэж бодвол, тэрбээр хамгийн ахмад нь байсан бололтой. Мэтгэлцэхдээ тэд гурван ч удаа ээлж ээлжээр ярихад Елифаз хамгийн түрүүнд, бас хамгийн удаан ярьсан нь байв.
w05 9/15 26 ¶2
Буруу юм бодохоос зайлсхийх нь
Елифаз өмнө болсон ер бусын нэгэн явдлаа санан «Нүүрэн дээгүүр минь сүнс өнгөрсөнд, биеийн минь үс арзайн босов. Тэр нь хөдөлгөөнгүй зогсож байсан боловч би төрхийг нь ялган таньж чадахгүй байлаа. Нүдний минь өмнө дүрс байв. Анир чимээгүй. Дараа нь би дуу сонслоо» гэж хэлдэг (Иов 4:15, 16). Елифазын бодол санаанд нөлөөлсөн сүнс гэдэг нь юу байсан бэ? Шүүмжлэнгүй өнгө аястай ярьсныг бодвол Бурхны зөв шударга тэнгэрийн элч байгаагүй нь тодорхой (Иов 4:17, 18). Харин хорон муу тэнгэрийн элч байв. Тийм учраас Ехова Елифаз ба түүний хоёр найзыг худал ярьсных нь төлөө зэмлэсэн (Иов 42:7). Тийм ээ, Елифаз чөтгөрийн нөлөөнд автчихаад байсан учраас Бурханд таалагддаггүй буруу зүйл боддог байсан нь үг ярианаас нь харагддаг.
w10 2/15 19 ¶5-6
Сатаны тараадаг худал хуурмагийг эсэргүүц
Сатан Иовын гурван хуурамч найзын нэг Елифазаар дамжуулж хүнийг арчаагүй, сул дорой амьтан гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэрбээр Иовд хүний талаар «Шавар сууцанд амьдардаг, үндэс суурь нь шороонд байдаг, дэнгийн эрвээхэйнээс өмнө бяцлагддаг хүмүүст яаж найдах юм! Өглөөнөөс үдшийн хооронд л тэд хэсэг болж хугардаг юм. Ажиглагдахгүйгээр тэд мөнхөд мөхдөг» гэж хэлсэн (Иов 4:19, 20).
Библийн өөр зүйлд биднийг «шавар сав» буюу амархан хагардаг ваартай зүйрлэсэн байдаг (2 Кор. 4:7). Өвлөн авсан нүгэл, төгс бус байдлаасаа болоод бид сул дорой байдаг нь үнэн (Ром 5:12). Тийм болохоор Сатаны дайралтад дангаараа хүчин мөхөстдөг. Гэвч Христийн дагалдагч бидэнд тусламж бий. Нүгэлтэй, төгс бусыг маань үл тоон Бурхан биднийг үнэ цэнтэйд үздэг (Ис. 43:4). Өөрөөс нь гуйдаг хүнд агуу хүчээ өгдөг (Лук 11:13). Бурхны өгдөг агуу хүчний ачаар бид «хэрээс хэтэрсэн хүчтэй» болж, Сатаны учруулдаг зовлон бэрхшээлийг даван туулж чаддаг (2 Кор. 4:7; Флп. 4:13). Хэрэв бид Диаволыг «бат итгэлтэйгээр» эсэргүүцвэл Бурхан биднийг батжуулна, тууштай байхад тусална (1 Петр 5:8–10). Тиймээс Сатан Диаволаас айх хэрэггүй.
Эрдэнэс хайх нь
w03 5/15 22 ¶5-6
Тууштай байж, амийн төлөөх уралдаанд түрүүлэх нь
Жинхэнэ Бурхныг шүтдэг дэлхий дахины байгууллагын гишүүн байх нь бидэнд тууштай байхад нэмэр болдог. Дэлхий дахины хайраар бялхсан ахан дүүсийн барилдлагад нэгдсэн маань юутай их ивээл вэ! (1 Петр 2:17). Бид бас итгэл нэгтнүүддээ тууштай байхад нь тус дэм болж чадна.
Зөв шударга Иов гэдэг хүн бусдад яаж тусалсныг авч үзье. Хуурамч найз Елифаз нь хүртэл үүнийг яалт ч үгүй хүлээн зөвшөөрч «Чиний үгс ганхаж буй хүмүүст зогсоход нь тусалсан бөгөөд чи сөхрөгсдийг хүчирхэгжүүлсэн билээ» гэж хэлсэн (Иов 4:4). Бид бас бусдыгаа хүчирхэгжүүлдэг үү? Бид бүгдээрээ итгэл нэгтнээ Бурханд тэвчээртэй үйлчлэхэд нь туслах үүрэгтэй. «Тэнхэлгүй гарыг хүчтэй болгон, суларсан өвдгийг бататгагтун» гэсэн үгний дагуу тэдэнтэй харьцах учиртай (Исаиа 35:3). Итгэл нэгтэнтэйгээ уулзах болгондоо ганц хоёр хүнийг урамшуулан зоригжуулах зорилго тавьж болохгүй нь юу билээ? (Еврей 10:24, 25). Урам хайрлан магтаж, Еховад таалагдах гэж хичээж байгааг нь үнэлдгээ илэрхийлдэг бол тэд тууштай байж, амийн төлөөх уралдаанд ялах гэж тэмүүлэх биз ээ.
10-Р САРЫН 16–22
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОВ 6, 7
«Амьдрал тэвчихийн аргагүй санагдахад»
w06 3/15 14 ¶10
«Иов» номын онцлох санаа
7:1; 14:14—«Албадлагын ажил», «зовлон бэрхшээл» гэж юу гэсэн үг вэ? Энэ хоёр зүйлд гарч байгаа «албадлагын ажил», «зовлон бэрхшээл» гэдэг үгийг еврей эх бичигт нэг үгээр илэрхийлсэн байдаг. Туйлын хүнд байсан учраас Иов амьдралыг албадлагын ажилтай зүйрлэж, зовлонгийн цаадах зовлон гэсэн (Иов 10:17). Үхээд амилтлаа булшинд хүлээхээс өөр аргагүй тэр хугацааг тэрбээр мөн л албадлагын ажилтай зүйрлэжээ.
g 1/12 16-17
Амьдрах хүсэлгүй болсон бол яах вэ?
Арга барагдаж цөхрөөд байгаа бол та ганцаараа биш шүү. Харамсалтай нь өнөөдөр бараг хүн болгон өөр өөрсдийн зовлонг туулж явна. Библид «Бүх бүтээл ... ёолж, зовж шаналж байгаа» гэж бичсэн байдаг (Ром 8:22). Одоохондоо таны асуудал хэзээ ч шийдэгдэхгүй юм шиг санагдаж болох юм. Гэхдээ цагийн аясаар байдал сайжирдаг. Тэр болтол юу хийж болох вэ?
Асуудлаа итгэж болох, төлөвшсөн найздаа яриарай. Библид «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» гэж байдаг (Сургаалт үгс 17:17). Библид гардаг зөв шударга Иов гэдэг хүн хэцүү үедээ сэтгэлээ нээн ярьжээ. Тэрбээр «амьдарлаа үзэн ядаад» ингэж хэлсэн юм. «Би өөрийн гомдлоо бүрэн гаргана. Би сэтгэлийнхээ уй гашуу дотор ярих болно» (Иов 10:1). Бусдад зүрх сэтгэлээ нээснээр, сэтгэл тань хөнгөрч асуудал бэрхшээлийг өөр өнцгөөс харж болох юм.
Бурханд сэтгэлээ уудлан залбираарай. Зарим хүн залбирлыг сэтгэлээ засах арга төдий зүйл гэж үздэг. Гэхдээ Библид залбирлын тухай шал өөр юм бичсэн байдаг. Дуулал 65:2-т Ехова Бурхныг «Залбирлыг сонсдог Нэгэн» гэсэн байдаг бол 1 Петр 5:7-д «Тэр та нарт санаа тавьдаг» гэж бичжээ. Бурханд найдахын чухлыг Библи олон удаа онцолсон байдаг. Жишээлбэл:
«Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» (СУРГААЛТ ҮГС 3:5, 6).
«[Ехова] Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ. Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна» (ДУУЛАЛ 145:19).
«Таалалд нь нийцүүлэн юу ч гуйсан, Бурхан сонсдог гэдэгт бид итгэлтэй байдаг» (1 ЁОХАН 5:14).
«ЭЗЭН хар санаатнаас хол байдаг атлаа шударга зөв хүний залбирлыг сонсдог» (СУРГААЛТ ҮГС 15:29).
Ямар бэрхшээл зовлон үзэж яваагаа хэлбэл Бурхан танд тусална. Библид «Хэзээд түүнд итгэ. Түүний өмнө зүрхээ нээ» гэж зөвлөсөн байдаг нь санамсаргүй хэрэг биш юм (Дуулал 62:8).
10-Р САРЫН 23–29
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОВ 8–10
«Ехова биднийг үнэнчээр хайрлан Сатаны худал хуурмагаас хамгаалдаг»
w15 7/1 12 ¶3
Бид үнэхээр Бурхныг баярлуулах боломжтой юу?
Иов ямар ч буруу юм хийгээгүй ч дараалсан олон бэрхшээлтэй тулгарсан. Үүнээс болоод хүн өөрт нь үнэнч байна уу, үгүй юу гэдэг нь Бурханд хамаагүй гэж буруу дүгнэсэн (Иов 9:20–22). Иов өөрийгөө зөв гэж бат итгэдэг байсан. Энэ нь өөрийгөө Бурхнаас илүү зөв гэж хэлж байгаа юм шиг бусдад ойлгогдохоор байлаа (Иов 32:1, 2; 35:1, 2).
10-Р САРЫН 30—11-Р САРЫН 5
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОВ 11, 12
«Мэргэн ухаантай болох гурван арга»
it-2 1190 ¶2
Мэргэн ухаан
Бурхны мэргэн ухаан. Төгс мэргэн ухаан Ехова Бурханд л бий. Тиймээс түүнийг «цорын ганц мэргэн Бурхан» гэдэг (Ро 16:27; Ил 7:12). Мэдлэгтэй гэдэг нь үнэнийг мэддэг гэсэн үг. Ехова «үүрдээс үүрд мөнх хүртэл» байдаг Бүтээгч учраас (Ду 90:1, 2) орчлонт ертөнцийн талаар, түүн дээр байдаг бүхэн, бүтэц, одоог хүртэлх бүх түүхийг нь мэддэг. Физикийн хууль, байгаль дахь бодисын эргэлт, хэм хэмжээг бүгдийг Бурхан бүтээсэн. Хүмүүс энэ бүхэн дээр үндэслэн зохион бүтээх, судалгаа шинжилгээний ажил хийдэг. Хэрэв эдгээр зүйл байгаагүй бол тогтвортой юм гэж нэг ч байхгүй учраас хүмүүс юу ч хийж чадахгүй байх байв (Иов 38:34–38; Ду 104:24; Су 3:19; Ие 10:12, 13). Харин зөв шүүлт хийж, тогтвортой, жаргалтай амьдрахад Бурхны тогтоосон ёс суртахууны хэм хэмжээ илүү их чухал юм (Ху 32:4–6). Бурханд ойлгохгүй юм гэж байхгүй (Ис 40:13, 14). Хүмүүс зөв шударгын хэм хэмжээг нь мөрдөхгүй байлаа ч түр зуур цэцэглэн хөгжихийг нь Ехова зөвшөөрч болох юм. Гэхдээ ирээдүйд тэрбээр хүсэл тааллынхаа дагуу бүгдийг хийж «зорилг[оо] ... хэрэгжүүлнэ» (Ис 55:8–11; 46:9–11).
Эрдэнэс хайх нь
w08 8/1 11 ¶5
Өсвөр насны хүүхэдтэй харьцах нь
«Хүүхдийнхээ хэлсэн үгний цаадах санааг би ойлгодог уу?» Иов 12:11-д «Ам хоолоо амталдгийн адил чих үгийг нягталдаг бус уу?» гэж байдаг. Хүүхдийнхээ хэлсэн үгийг яг одоо л «нягтлахгүй» бол болохгүй шүү. Өсвөр насныхан юмыг их хэтрүүлж ярьдаг. Жишээ нь танай хүүхэд «Та надтай дандаа хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг харьцах юм» гэх юм уу «Та намайг ерөөсөө сонсдоггүй» гэж хэлж магадгүй. «Дандаа», «ерөөсөө» гэдэг үгийг анхаарахын оронд хүүхэд яг юу гэж хэлэх гээд байгааг ойлгохыг хичээгээрэй. Жишээ нь «Та надтай дандаа хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг харьцах юм» гэдэг үг нь «Та надад итгэхгүй байна» гэсэн үг байж болох юм. «Та намайг ерөөсөө сонсдоггүй» гэдэг үг нь «Надад ямар санагдаж байгааг би танд хэлмээр байна» гэсэн утгатай байж болох юм. Хэлсэн үгнийх нь цаад санааг ойлгохыг хичээгээрэй.