Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с18 №. 1 х. 12-13
  • Амьдралын утга учир

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Амьдралын утга учир
  • Сэрцгээ!—2018
  • Ижил төстэй материал
  • Амьдрал яаж үүссэн бэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Бидэнд хэн хэлж өгч чадах вэ?
    Амьдралын утга учир юу вэ? Түүнийг хэрхэн мэдэж болох вэ?
  • Амьдралын утга учир агуу их!
    Амьдралын утга учир юу вэ? Түүнийг хэрхэн мэдэж болох вэ?
Сэрцгээ!—2018
с18 №. 1 х. 12-13
Нэгэн эрэгтэй амьдралын утга учрыг эргэцүүлж байна

АЗ ЖАРГАЛД ХҮРГЭХ ЗАМ

Амьдралын утга учир

ХҮН ОЛОН ТАЛЫН ЧАДВАРТАЙ. БИД ЗУРДАГ, БИЧДЭГ, ХИЙЖ БҮТЭЭДЭГ, АМЬДРАЛЫН ЧУХАЛ АСУУЛТЫН ТУХАЙ БОДДОГ: Орчлонт ертөнц яагаад оршин тогтнодог вэ? Хүн яаж бий болсон бэ? Амьдралын утга учир юү вэ? Ирээдүй маань ямар байх вэ?

Эдгээр асуултын хариуг олж чадахгүй гэж үзээд зарим хүн боддоггүй. Нэгэнт амьдрал хар аяндаа үүссэнээс хойш ийм асуултыг бодоод ч хэрэггүй гэж зарим нь үздэг. Түүх, биологийн ухааны профессор Вийлям Провийн: «Бурхан гэж байхгүй, зорилго гэж байхгүй. Ёс суртахууны үндэс гэдэг юм байхгүй, амьдрал утга учиргүй» гэж хэлжээ.

Зарим хүн ийм өөдрөг бус үзлийг хүлээн зөвшөөрдөггүй. Орчлонт ертөнц эмх цэгцтэй, сайтар бодож боловсруулсан хуульд захирагддагийг тэд ойлгодог. Бас амьд байгалийн түмэн зүйл уран нарийн бүтэцтэйд гайхан биширдэг. Бүр заримаас нь хүмүүс санаа авч шинэ юм зохион бүтээдэг. Өдөр тутам хэрэглэгддэг бүхэн нарийн бүтэцтэй, өөрийн гэсэн үүрэгтэй байдаг нь хар аяндаа үүссэн биш, оюун ухаант зохион бүтээгчтэйг баталдаг.

Энэ бүхнийг бодоод эволюцийн онолыг баримталдаг зарим хүн үзэл бодлоо өөрчилжээ. Хоёр жишээ авъя.

МЭДРЭЛИЙН МЭС ЗАСАЛЧ, ДОКТОР АЛЕКСЕЙ МАРНОВ. «Манай сургуульд бурхангүй үзэл, эволюцийн онол заадаг байсан. Мэдлэг боловсролгүй хүн л Бурханд итгэдэг гэдэг байлаа шүү дээ» гэж тэрээр ярьсан юм. Тэрээр 1990 онд үзэл бодлоо өөрчилжээ.

Цааш нь «Би юмны учир холбогдлыг ойлгохыг хичээдэг байлаа. Жишээ нь хүний тархины тухай. Энэ гайхалтай эрхтэн орчлонт ертөнцөд бидний мэдэх хамгийн нарийн бүтэцтэй бүтээл. Хүний тархи мэдлэг, чадвар эзэмшиж эзэмшчихээд үхэх тавилантай гэж үү? Ингэж бодох нь утгагүй. Тэгээд би: “Хүмүүс бид яагаад энэ дэлхий дээр амьдарч байна вэ? Амьдралын утга учир юү вэ?” гэж боддог боллоо. Би нухацтай бодсоны эцэст Бүтээгч байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн юм» гэж хэлжээ.

Амьдралын утга учрыг хайсан Алексей Библийг нягтлан судалжээ. Дараа нь бурхангүй үзэлтэй эхнэр нь ч бас Библи судалсан байна. Анагаах ухааны доктор тэрээр эхэндээ нөхрийнхөө буруу бодоод байгааг батлахыг оролджээ. Гэхдээ одоо хоёулаа Бурханд бат итгэдэг. Бурхан хүн төрөлхтний талаар ямар санаа зорилготойг тэд Библиэс мэддэг болжээ.

ПЛАЗМ СУДАЛДАГ ЭРДЭМТЭН, ДОКТОР ИНЬ ХУАБИ. Инь Хуаби физик судалж, олон жил плазмын талаар судалгаа хийжээ. Нарны цацрагт байдаг плазмыг бодисын дөрөв дэх төлөв гэдэг бөгөөд ихэнх хэсгийг нь электрон, нэмэх цэнэгтэй ион эзэлдэг.

«Шинжээч судлаачид бид байгалийн үзэгдлийг цаг ямагт судалдаг. Бид дандаа нарийн хуулийн дагуу бий болсон дээд зэргийн эмх цэгцийг нээн илрүүлдэг. “Эдгээр хууль яаж бий болсон бэ? Хүн хоол хийхдээ галаа сайн тааруулдаг. Тэгвэл нарны хэмийг тохируулдаг хуулийн цаана хэн байдаг вэ?” гэж би боддог. Тэгээд би “Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ” гэсэн Библийн үг энэ асуултын хамгийн логиктой хариу юм байна гэж дүгнэсэн» хэмээн Хуаби ярьсан юм (Эхлэл 1:1).

Үнэхээр ч шинжлэх ухаан «Тархины эс үүргээ яаж гүйцэтгэдэг вэ? Нар яаж гэрэл, дулаан ялгаруулдаг вэ?» гэх мэтийн «яаж» гэсэн асуултад хариулдаг. Гэхдээ «Орчлонт ертөнц яагаад оршин байдаг вэ? Яагаад хуульд захирагддаг вэ? Бид яагаад амьдарч байна вэ?» гэх мэтийн «яагаад» гэдэг асуултад Библи хариулдгийг Алексей Хуаби хоёр олж мэджээ.

Дэлхийн тухай Библид «[Бурхан] газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ» гэж байдаг (Исаиа 45:18). Үнэхээр ч Бурхан дэлхийн талаар нэгэн санаа зорилготой. Тэр зорилго нь бидний итгэж найддаг зүйлтэй нягт холбоотой болохыг дараагийн өгүүллээс уншаарай.

ГОЛ САНАА

Бурхан газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ (Исаиа 45:18).

«Бид зорилготой амьдрах ёстой»

«Амьд байж, оюун санаагаа эрүүл байлгахын тулд хүн зорилготой амьдрах ёстой» гэж сэтгэл зүйч, профессор Вийлям Макдүүгал бичжээ. Мөн сэтгэл зүйч, профессор Карол Рийф: «Утга учиртай амьдардаг хүн эрүүл байдаг. Тэд мэдрэлийн болон зүрх судасны өвчин бараг тусдаггүй. Гэмтэл авлаа гэхэд сайн эдгэсэн байдаг нь өвчнийх нь түүхээс харагддаг. ... Дахин хэлэхэд, тэд урт насалдаг» гэж хэлжээ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах