Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц12 10/1 х. 4
  • Зөгнөл нь баараггүй биелдэг

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Зөгнөл нь баараггүй биелдэг
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Ижил төстэй материал
  • Өнөөдрийн өдрийн тухай зөгнөсөн Бурхны зөгнөлийн үгэнд анхаарагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2000
  • Ехова бол «нууцыг илчлэгч»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
хц12 10/1 х. 4

Зөгнөл нь баараггүй биелдэг

«Бурхан ЭЗЭНий тань ... айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй» (ИОШУА 23:14).

БИБЛИ ЮУГААРАА ОНЦЛОГ ВЭ? Эртний зөгнөлүүд учир битүүлэг, итгэхийн аргагүй байсан нь эдүгээ илэрхий болсон. Орчин үед ч зурхайд итгэж найдах аргагүй. Бас одоогийн нөхцөл байдлыг ажиглан тооцоолж ирээдүйг судалдаг шинжлэх ухааны салбарынхан хэдэн зууны дараа чухам юу болохыг урьдчилж мэдэгдэхээс зайлсхийдэг. Харин Библийн зөгнөлүүд «хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс» тодорхой мэдэгддэг бөгөөд хэзээд биелдэг (Исаиа 46:10).

ЖИШЭЭ: МЭӨ 6-р зуунд зөнч Даниел ирээдүйд болох нэгэн үйл явдлыг буюу Меде-Персийн эзэнт гүрэн асар богино хугацаанд Грект эзлэгдэхийг үзжээ. Бас Грекийн ялгуусан хаан «хүчирхэг болмогц[оо]» «хугаран унах»-ыг ч зөгнөсөн. Хэн түүнийг залгамжлах байсан бэ? Даниел: «Тэр үндэстнээс боссон боловч анхных шиг хүчтэй байгаагүй дөрвөн хаанчлал» хэмээн бичжээ (Даниел 8:5–8, 20–22).

ТҮҮХЧИД ЮУ ХЭЛДЭГ ВЭ? Даниелыг зөгнөснөөс хойш 200 гаруй жилийн дараа Александр Грекийн хаан болжээ. Александр хаан арван жилийн дотор Меде-Персийг эзэлж, Грекийн хил хязгаарыг Инд мөрөн (одоогийн Пакистан) хүртэл тэлжээ. Гэвч 32 насандаа зуурдаар нас барав. Хожим нь Бага Азийн Ипсийн ойролцоо болсон нэгэн тулалдаан Грекийн эзэнт гүрэн тарж бутрахын эхлэл болжээ. Тулалдаанд ялсан дөрвөн жанжин эзэнт гүрнийг хуваан авдаг ч хэн нь ч Александр шиг хүчирхэгжиж чадаагүй.

ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ? Зөгнөл нь ингэж биелдэг өөр ном байдаг уу? Эсвэл Библи ийм хосгүй ном уу?

«Библийн зөгнөл ... дэндүү олон учир тохиолдлоор биелэх магадлал дэндүү бага». ИРВИН Х. ЛИНТОН («A LAWYER EXAMINES THE BIBLE»)

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах