Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц12 10/1 х. 6
  • Шинжлэх ухаантай нийцдэг

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Шинжлэх ухаантай нийцдэг
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Ижил төстэй материал
  • Цаг үеэсээ түрүүлсэн эрүүл ахуйн тухай Бурхны хууль
    Янз бүрийн сэдвээр
  • Шинжлэх ухаан таны амьдралд яаж нөлөөлж байна вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
хц12 10/1 х. 6

Шинжлэх ухаантай нийцдэг

«Би чамд зориулж, мэргэн ухаан хийгээд зөвлөмж... бичиж үлдээсэн биш үү? Ингэсэн нь үнэний үгсийг чамд мэдүүлж, ... чи зөв хариу өгч чадахын тулд юм шүү» (СУРГААЛТ ҮГС 22:20, 21).

БИБЛИ ЮУГААРАА ОНЦЛОГ ВЭ? Эртний ном зохиолуудад бичсэн зүйл үндэслэлгүй байсан нь орчин үеийн шинжлэх ухаанаар батлагддаг. Одоо ч ном зохиол, сурах бичгийг сүүлийн үеийн нээлттэй уялдуулан засах хэрэг гардаг. Харин Библийн зохиогч нь бүхнийг бүтээсэн Нэгэн бөгөөд түүний «үг мөнхөд оршдог» (1 Петр 1:25).

ЖИШЭЭ: Мосегийн хуульд зааснаар, израильчууд ялгадсаа «хуарангаас гадна» булах ёстой байсан (Дэд хууль 23:12, 13). Үхсэн амьтан юм уу хүний цогцост хүрсэн хүн бие, хувцсаа угаах ёстой байсан (Левит 11:27, 28; Тооллого 19:13, 19). Уяман өвчтэй хүнийг тусгаарлаад үе үе үзлэг хийдэг байжээ. Халдвар тараахааргүй болоход нь хөл хориог цуцалдаг байв (Левит 13:1–8).

ОРЧИН ҮЕИЙН АНАГААХ УХААНЫ ТАЙЛБАР: Бохирыг ил задгай хаяхгүй байх, гараа угаах, халдварт өвчний үед хөл хорих нь одоо ч элдэв өвчинтэй тэмцэх үр дүнтэй арга юм. Бие засах газар юм уу цэвэр, бохир усны шугамгүй газарт «гол уснаас, доод тал нь 30 метрийн зайд бие засаж, ялгадсаа булж байхыг» АНУ-ын Халдварт өвчинтэй тэмцэх төв зөвлөсөн байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдэгдсэнээр, бохирыг ил задгай хаядаггүй бол суулга өвчнөөр өвчлөгсдийн тоо 36 хувиар буурдаг аж. Эмч нар цогцост хүрчихээд гараа угаалгүй бусад өвчтөнтэй харьцсаны улмаас халдвар тарааж байснаа 200 орчим жилийн өмнөөс ойлгожээ. Гараа угаах нь «өвчин тусахгүй байх, бусдад тараахгүй байх хамгийн үр дүнтэй арга юм» гэж дээрх төвөөс мэдэгджээ. Уяман юм уу бусад халдварт өвчтэй хүнийг хөл хорьдог тухайд юу хэлж болох вэ? Анагаах ухааны нэгэн сэтгүүлд «Халдварт өвчний эхний шатанд өвчтөнийг тусгаарлах, хөл хорих нь ганц сайн арга» гэж тэмдэглэсэн байна («Saudi Medical Journal»).

ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ? Та эрт цагт бичигдсэн шашны өөр номыг орчин үеийн шинжлэх ухаантай тохирдог гэж боддог уу? Эсвэл Библи ийм хосгүй ном уу?

«Мосегийн үед эрүүл ахуйн ийм нарийн дэглэм баримталж байсан нь үнэхээр гайхмаар». АЛДО КАСТЕЛЛАНИ, АЛЬБЕРТ ЧАЛЬМЕРЗ («MANUAL OF TROPICAL MEDICINE»)

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах