Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц18 3 сар х. 13
  • Уншигчдын асуулт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Уншигчдын асуулт
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
  • Ижил төстэй материал
  • Паулын жишээг дуурайж, сүнслэгээр өсөгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2008
  • Зоригтой бай! Ехова бол таны Туслагч
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • «Би хүчин мөхөс байхдаа хүчтэй байдаг»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Албан тушаалтнуудын өмнө зогсоод сайн мэдээг хамгаалах нь
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
хц18 3 сар х. 13
Элч Паул

Уншигчдын Асуулт

Еховагийн Гэрчүүд элч Паулыг яагаад халзан толгойтой эсвэл үс багатайгаар дүрсэлдэг вэ?

Шуудхан хэлэхэд, Паулын гадаад төрх ямар байсныг хэлж чадах хүн өнөөдөр байхгүй. Манай ном хэвлэл дэх Паулын зураг нь археологийн баримтад тулгуурласан зураг биш, уран дүрслэл юм.

Гэхдээ Паулын гадаад байдлыг дүрсэлсэн зарим нэг баримт бий. Жишээлбэл «Сионы Харуулын цамхаг» сэтгүүлийн 1902 оны 3 дугаар сарын 1-ний дугаарт «Паулын гадаад байдлын хувьд гэвэл ... МТ 150 оны үед бичигдсэн “Паул Текла нарын үйлс” гэдэг номонд ... Паулыг хамгийн сайн, бас үнэн зөв дүрсэлсэн бололтой. Тэнд түүнийг “намхан нуруутай, халзан толгойтой, булчинлаг майга хөлтэй, нийлсэн хөмсөгтэй, урт хамартай” гэж дүрсэлжээ» хэмээн бичсэн байна.

Нэгэн бүтээлд «Паул Текла нарын үйлс» хэмээх энэхүү эртний судрын тухай бичихдээ «Түүхэн үнэнийг өгүүлсэн байхыг үгүйсгэхгүй» гэжээ («The Oxford Dictionary of the Christian Church», 1997). «Паул Текла нарын үйлс» судрыг манай эриний эхэн үед өндөр үнэлдэг байсныг грек хэлээрх наян гар бичмэл болон эдгээр гар бичмэлийн бусад хэлээрх хувилбаруудаас мэдэж болно. Тэгэхээр, манай ном хэвлэлд гарсан зургууд нь эртний зарим түүх шастирт Паулын гадаад байдлыг хэрхэн дүрсэлсэнтэй тохирдог.

Гэхдээ Паулын гадаад байдал тийм ч чухал биш гэдгийг санаарай. Миссионерын аялал хийж, хурлуудыг эргэж явсан түүнийг зарим хүн шүүмжилж, «Доожоо муутай, үг яриа нь сонсоод байхаар юм биш» гэдэг байжээ (2 Кор. 10:10). Гэвч Есүс тэнгэрээс ярьж, Паулыг дагалдагчаа болгосныг бид мартах ёсгүй. Түүнчлэн Есүс «Харь үндэстнүүд[эд] ... нэрээ тунхаглуулахаар түүнийг сонгосон». Паул энэ үүргээ хэрхэн гүйцэтгэснийг бодож үзээрэй (Үйлс 9:3–5, 15; 22:6–8). Ехова Паулаар Библийн олон номыг бичүүлсэн. Тэдгээрээс ямар их ач тус хүртэж болохыг бодоорой.

Элч Паул

Паул Христийн дагалдагч болохоосоо өмнө олж авсан амжилтаараа гайхуулж байсангүй. Ямар дүр төрхтэйгөө ч ярьж байгаагүй (Үйлс 26:4, 5; Флп. 3:4–6). Харин ч «Би элчүүдийн дундаас хамгийн өчүүхэн нь бөгөөд элч байх хүндтэй хүн биш» гэсэн (1 Кор. 15:9). Бас хожим нь «Бүх ариун хүнээс хамгийн өчүүхэн нь болох намайг Бурхан ийн нигүүлссэн нь Христийн хүртээх хэмжээлшгүй их ивээлийн тухай сайн мэдээг харь үндэстнүүдэд тунхаглаасай гэснийх юм» хэмээн бичжээ (Эф. 3:8). Энэ мэдээлэл Паулын гадаад төрхөөс ч илүү чухал гэдэг нь ойлгомжтой.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах