Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц20 12 сар х. 14
  • Уншигчдын асуулт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Уншигчдын асуулт
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Ижил төстэй материал
  • Баптисм бол хангах ёстой шаардлага
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
  • Баптисм гэж юу вэ?
    Библитэй холбоотой асуултын хариу
  • Баптисм хүртэх зорилго тавиарай
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Би баптисм хүртэх ёстой юу?—1-р хэсэг: Баптисмын утга учир
    Залуучуудын асуулт
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
хц20 12 сар х. 14

Уншигчдын асуулт

1 Коринт 15:29-д бичсэн элч Паулын үгийг харвал, тухайн үеийн Христийн дагалдагчид нас барсан хүний төлөө баптисм хүртэж байсан хэрэг үү?

Үгүй. Библид ч, түүхэнд ч ийм баримт байдаггүй.

Энэ зүйлийг Библийн олон орчуулгаас харвал, үхсэн хүний төлөө усаар баптисм хүртэх явдал Паулын үед гарч байсан гэж ойлгогдохоор байдаг. Жишээ нь «Үхэгсдийн төлөө баптисм хүртэгч нь юу хийж байгаа хэрэг вэ?» гэжээ (АББН, 2004).

Библи судлаач хоёр эрдэмтэн юу гэж хэлснийг анхаараарай. Доктор Грегори Локвүүдийн хэлснээр, «аль хэдийн нас барсан хүмүүсийн өмнөөс» баптисм хүртэх нь «Библид ч, түүхэнд ч байгаагүй» ажээ. Мөн профессор Гордон Фи: «Ийм баптисм түүхэнд ч, Библид ч байхгүй. [Шинэ Гэрээнд] энэ талаар юу ч бичээгүй. Элч нарыг нас барсны дараах хэдэн зуунд ямар ч сүм хийд, ямар ч үнэн алдартны шашинд ийм явдал болж байгаагүй» гэж бичжээ.

Есүс дагалдагчдадаа «Бүх үндэстнийг шавь болгогтун. ... Баптисм хүртээ. Миний та нарт тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» гэж захисныг Библид бичсэн байдаг (Мат. 28:19, 20). Хүн баптисм хүртэж шавь болохоосоо өмнө Ехова Есүс хоёрын тухай мэдэж, итгэж, тэдэнд дуулгавартай байх шаардлагатай. Гэтэл аль хэдийн нас бараад, булшинд орсон хүн ингэж чадахгүй шүү дээ. Мөн амьд байгаа Христийн дагалдагч хүн үхсэн хүний өмнөөс үүнийг хийх боломжгүй (Ном. 9:5, 10; Ёох. 4:1; 1 Кор. 1:14–16).

Тэгвэл Паул юу хэлэх гэсэн бэ?

Коринтынхны зарим нь үхсэн хүн амилахгүй гэж ярьдаг байжээ (1 Кор. 15:12). Харин Паул үүнийг няцаасан. Тэрбээр: «Би өдөр бүр үхэлтэй нүүр тулдаг» гэжээ. Мэдээж Паул энэ үгийг хэлэхдээ амьд сэрүүн байсан. Өдөр бүр үхлийн аюул тулгарч байсан ч тэнгэрт Есүс шиг амилна гэдэгтээ итгэлтэй байв (1 Кор. 15:30–32, 42–44).

Коринтчууд нэг чухал зүйлийг ойлгох ёстой байлаа. Юу гэвэл, Христийн тослогдсон дагалдагч хүн өдөр бүр зовлон амсана, тэгээд үхнэ, дараа нь амилуулагдана. Тэгэхээр «Христ Есүс рүү баптисм хүртэх» гэдэг нь «түүний үхэл рүү бас баптисм хүртэхийг» хэлж байгаа хэрэг (Ром 6:3). Үүнийг юу гэж ойлгох вэ? Тэд Есүстэй адил, зовлон туулаад үхнэ. Тэгээд дараа нь тэнгэрт амилна.

Есүс усаар баптисм хүртсэнээсээ хойш хоёр жилийн дараа «Та нар ... миний хүртэж байгаа баптисмыг хүртэнэ» гэж хоёр элчдээ хэлжээ (Марк 10:38, 39). Ийн хэлэхдээ усаар баптисм хүртэх тухай яриагүй. Харин Еховад үнэнч байсаар эцэстээ нас барна гэдгээ хэлсэн хэрэг юм. Тослогдогсод «Христтэй хамт зовно», бас «Христтэй хамт алдаршуулагдана» гэж Паул бичсэн (Ром 8:16, 17; 2 Кор. 4:17). Тэгэхээр тэд ч тэнгэрт амилахын тулд үхэх учиртай.

Дүгнэж хэлэхэд, Паулын хэлсэн үгийг дараах байдлаар орчуулах нь зүйтэй. «Үхсэн хүн амилдаггүй юм бол үхэх гэж баптисм хүртэж байгаа хүмүүс яах болж байна вэ? Үхсэн хүн амилдаггүй юм бол тэд яагаад тийм баптисм хүртэж байгаа юм бэ?».

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах