Исаиа
27 Тэр өдөр Ехова хурц, том, бөх илдээ бариад
Гулсагч могой левиатан* руу,
Мушгирагч могой левиатан руу дайрч
Далайн энэ мангасыг ална.
Хэн ч хор бүү учруулаасай гэсэндээ
Өдөр шөнөгүй хамгаалдаг.
4 Одоо би уурлаагүй байна.
Замыг минь өргөст бут, хогийн ургамлаар хааж намайг эсэргүүцэн тулалдах хэн байна вэ?
Би тэдгээрийг гишгэчиж, бүгдийг нь галд шатаана.
5 Тийм болмооргүй байвал миний цайзад хоргодож
Надтай эвлэрэг.
Надтай эвлэрэг».
7 Түүнийг ч бас тэгж их хайр найргүй зодох ёстой гэж үү?
Түүнийг ч бас тийм харгис хэрцгийгээр хөнөөх ёстой гэж үү?
8 Та заналтайяа хашхирч түүнтэй тэмцэлдэн түүнийг хөөж явуулна.
Та дорнын салхи шиг догшин хилэнгээрээ түүнийг хөөнө.
9 Ийнхүү Иаковын хэрэг цагаатгагдаж
Нүгэл хилэнц нь уучлагдахад дараах зүйл тохиолдоно.
Та тахилын ширээний бүх чулууг
Шохойн чулуу шиг бутална.
Ариун шон* ч, утлагын тавиур ч үлдэхгүй.
10 Бэхлэгдсэн хот нь эзгүйрч,
Бэлчээр нь хаягдан зэлүүд газар шиг болно.
Тэнд тугал идээшлэн хэвтэж
Модны мөчир иднэ.
11 Мөчир нь хатахад
Эмэгтэйчүүд ирж хугачаад
Гал түлнэ.
Энэ ард түмэн юу ч ойлгодоггүй.
Тийм учраас Бүтээгч нь тэднийг энэрэхгүй.
Бий болгогч нь тэднийг өршөөхгүй.
12 Израйлчууд аа, тэр өдөр Ехова Их мөрний* урсгалаас Египетийн сайр* хүртэлх бүх жимсийг хураана. Тэгэхэд та нар ар араасаа ирж цугларна. 13 Тэр өдөр их эвэр бүрээ үлээхэд Ассирийн нутагт мөхөж байсан хүмүүс, Египетэд тархсан хүмүүс ирж Иерусалим дахь ариун уулан дээр Еховад мөргөнө.