Иошуа
16 Иосефын үр удамд шавгаар оногдсон* газар нь Иерихогийн ойролцоох Иорданоос Иерихогийн зүүнтээх булаг хүрч, Иерихогийн урд талын цөлийг хамран Бетелийн уулархаг нутаг хүрнэ. 2 Цаашлаад Лузаас холгүй байдаг Бетелээс Атарот дахь архечуудын хил хүрнэ. 3 Тэндээс баруун зүг уруудан иафлетчуудын хил, цаашлаад Доод Бет-хорон, Гезер хүрч, Их тэнгист* тулж байв.
4 Ингээд Иосефын үр удам болох манассечууд, ефраимчууд газар нутгаа эзэмшсэн юм. 5 Ефраим овгийн ургуудын өв болгон авсан нутгийн хил нь зүүн зүгт Атарот-аддар, цаашлаад Дээд Бет-хорон, 6 Их тэнгист хүрэв. Мөн хойд зүгт байдаг Михметатаас зүүн эргэж, Таанат-шило, Ианоад хүрч байлаа. 7 Тэгээд Ианоагаас урагшаа Атарот, Наара, Иерихог өнгөрч Иорданд хүрнэ. 8 Бас Таппуагаас баруун тийш Кана сайр хүрч Их тэнгист тулна. Ефраим овгийн ургуудын өв болгон авсан газар нутаг нь энэ байлаа. 9 Ефраимын үр удам нь Манассегийн өв болгож авсан газар нутагт бас эзэмшил хотуудтай бөгөөд ойролцоох тосгодыг нь ч эзэмшдэг байжээ.
10 Гэхдээ тэд Гезерт суудаг канаанчуудыг хөөн зайлуулсангүй. Иймээс канаанчууд өнөөг хүртэл ефраимчуудын дунд амьдарч, албадлагын ажил хийж байгаа.